Чих хамар хоолойн хүүхдийн эмч Ч.Лиза: Хэрхэн эрүүл байх вэ?


( Дурсамж зөвлөгөө )

Хүн эрүүл байна гэдэг нь зөвхөн бие мах төдийгүй оюун санаа , сэтгэл зүйн хувьд бас эрүүл байх ёстой. Эрүүл хүн нийгэмдээ хөдөлмөрлөж амьдралаа авч явахаас гадна өөрийгөө болон бусдыг өвчнөөс сэргийлж чаддаг байна.

Насанд хүрэгчид ялангуяа зүрх судас,мэдрэл,тулгуур эрхтэн, ходоод бөөр давсагны архаг өвчин нь заримдаа чих хамар хоолойн өвчний үүсэлтэй болохыг мэддэггүй ба ойлгохыг ч хүсэхгүй нь харамсалтай . Таны хамарч юм уу хоолой ч юм уу өвчтэй байна гэхэд миний хамар зүгээр хоолой өвддөггүй гээд байх нь эмчид эвгүй сэтгэгдэл төрүүлэх явдал бас байна. Жишээ нь цусны даралт ихтэй өвчтөн миний тархины судас нарийсч тархины цусан хангамжийн дутагдсан гэж өөртөө онош тавиад байхаас биш яагаад судас нарийсав гэдгийн шалтгаанаа олохоо боддоггүй.Гэтэл шалтгаан нь хамартай холбоотой байх тохиолдол байдаг юм.Иймд суурь өвчинг олж эмчлүүлэх нь өвчтөнд маш хэрэгтэй шүү.
Тийм учраас хүн зөв сэтгэдэг байх ёстой . Тархи мэдрэл бүх эрхтэнг удирддаг ч бас мэдрэл нь бусад эрхтний өвчлөлөөс болж үрэвсдэг болохыг мэдэж байхад буруутах юун .

Энэ дашрамд нэгэн ховорхон тохиолдол дуурсая. 2О17 оны 5-р сарын 18-д Алтантунгалаг 40 настай эмэгтэйг нэг жолооч хүүхэн авч ирээд ярьж чадахгүй болчихоод байна гээд яараад явав. Эмэгтэй хаягаа бага нуур утас 888О…. гэж бичиж өгөв.Тэр салганаж чичирсэн бүх биеийн хөлс нь чийхарсан түгшүүртэй харцтай нулимас нь гоожиж байлаа. Асуухад өглөө босоход л ярьж чадахаа больчихлоо гэж бичив. Үзлэг хийхэд чих хамар хоолойн эрхтний талаас онц өөрчлөлтгүй байв .

Ажил,гэр бүлийг лавлахад гэр бага нуурт аав ээж бага охин хамтдаа, би хотод оёдолчин , том охин Солонгос улсад сурдаг гэж бичив, Нойр ыг асуухад ер нь нойронд муу сүүлийн тав хоног унтаагүй өглөө 9 цагаас орой 9- 10 цаг хүртэл ажилладаг гэж бичлээ. ЧИ мэдрэлийн ядарг аанд гүн орсон байнаа. Чи өөртөө байгаа зовлонг энэ минутаас мартаж эхэл. Чи эдгэнэ хэрэв мартахгүй бол хэлгүй боллоо. Би ямар ч болсон ойр зуурын эмчилгээ хийнээ. Харин надад итгэх хэрэгтэй сэжгээр өвдөж сүжгээр эдгэрдэг гэж сонссон биздээ чин санаанаасаа сайхан инээ гээд би толгой хүзүү гүрээ хэл амны дасгалыг 25 минут хийлээ .Өвчитний хөлрөлт эрс маш богино хугацаанд багасан үүрэглэж эхлээд сандал дээрээ 30 минут унтаад цочиж сэрэв.заа одоо ярь гэхэд бүлтэлзэн эв хавгүй авиа гарав .Амыг ангайлгаж хэлийг 1 удаа хүчтэй дугтарав. За ярь гэсэн чинь хэлээ аман дотроо гүйлгэж байна . Заа яав ? хэл чинь алга болчихож уу? Гэхэд өвчтөн инээв. Одоо ярь айх юмгүй яриач гэж намайг уцаарлангуй хэлэхэд шүлсээ залгив . За яав хоолой чинь тасарчихаж уу? Гэхэд дахин инээж зөв аялагатай үг хөнд хөнд гэж зөөлөн дуугарав. .Хэл чинь зүгширч байна 15 минут 35 үсгийг чангаар хэл гэл ээ. Нилээд сууж байснаа З,Ж,Р,Т,Н Ү У үсгэнд тээглэж байснаа ээрэн хэлж эхлэв.Ядарч байгаа бололтой тул дасгалыг зогсоож гэртээ хариад цаг дутамд 5 :минут ярих, нойр, ажил амралт зохицуулах,бүжгэн жүжиг ,инээдмийн жүжиг сайн үзэж байх, бас мэдрэл сэтгэцийн эмчээс зөвлөгөө авах, учир нь тэд чамд тайшруулах эмчилгээ хийнэ шүү дээ чи сэтгэцийн эмч гэхээр бас эмзэглэж болохгүй гэж зөвлөв. Манай өрөөнөөс охин руугаа утасдан нам дуугаар зүгээр боллоо гэж хэлэхэд охин надад талархал илэрхийлэв.

Энэ тохиолдол нь цэвэр мэдрэлийн системийн ядаргаатай холбоотой байлаа. Эмч хүн өвчтөнг өөрөөсөө холдуулах биш харин өөрөө ядарталаа өвчтөнтэйгээ ажиллах л хэрэгтэй …

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.