ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ НУРУУ НУГАСНЫ ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ НЭВТРҮҮЛСЭН ДЭЛХИЙН 4 ШИЛДЭГ ЭМНЭЛГИЙН НЭГ БОЛЛОО

Сүүлийн жилүүдэд нурууны өвчлөл их болж, уг өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо эрс ихсэж байгаатай холбогдуулан бид “Грандмед” эмнэлгийн Нуруу нугасны тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч М.Тэмүүжинтэй ярилцлаа.

Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.

Баярлалаа.

Мэдрэлийн сувгийн нарийсалтыг чөлөөлөх буюу нурууны мэс заслыг танай эмнэлэг дурангийн аргаар хийх болсон гэж сонслоо. Энэ талаар тодруулахгүй юу?

Нурууны мэс заслын эмчилгээний сүүлийн үед дэлхий нийтэд асар хурдацтай хөгжиж байна. Нурууны мэс заслын хөгжлийн дээд түвшин нь бол дурангийн мэс засал юм. Өдгөө анагаах ухааны салбарт багаж тоног төхөөрөмж,  дурангийн мэс заслын технологи маш өндөр түвшинд хөгжсөн. Өндөр хөгжлийн дурангийн технологийг  анагаахын шинжлэх ухаан мэс заслын салбарт маш амжилттай ашиглаж байна. Монголд урьд өмнө нь хийгдэж байгаагүй мэс заслыг “Грандмед” эмнэлэг2016 оноос эхлэн нурууны дурангийн мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн. 2017 онд анх удаа нурууны арын хүрцээр хийгддэг дурангийн мэс заслыг (PSLD)-г амжилттай хийж дэлхийн өндөр хөгжилтэй 3 оронд хийгдэж байсан мэс заслыг бид амжилттай нэвтрүүлж 4 дэх орон болсондоо баяртай байна. Өндөр хөгжилтэй улс оронд хийгдэж байсан мэс заслыг Монгол хүний бие физиологийн онцлогтой уялдуулан өөрсдийн арга ухаанаа нэмж, энэхүү мэс заслыг дэлхийтэй хөл нийлүүлэн хийж Монгол хүний эрүүл мэндэд нэгэн том хувь нэмэр, гавъяа байгуулж байгаадаа баяртай байна.

Мэдээж энэ хугацаанд цөөнгүй иргэдэд мэс засал хийсэн байх. Мэс заслын дараах үр дүнгийн талаар ярьвал?

Тиймээ, олон мэс заслууд хийгдсэн. Олон төрлийн тариа эмчилгээ болон эмийн эмчилгээнд намдаагүй нурууны өвдөлтүүд, мөн өөр эмнэлэгт, өөр оронд мэс засалд ороод эдгэрээгүй нурууны өвчнийг хүртэл бид өөрсдийн нэвтрүүлсэн мэс заслаар эдгээж, үйлчлүүлэгч нар сэтгэл хангалуун байна. Энэ төрлийн мэс засал дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад 92-94 хувийн үр дүнтэй байдаг. Манай эмнэлэгт ч мөн адилхан байна.

Дурангийн мэс засал гэдэг бол анагаах ухааны салбарт асар том амжилтыг авчирсан зүйл. Энэ төрлийн мэс заслын талаар манай уншигчдад ойлголт өгөөч?

Дурангийн мэс засал бол хамгийн эрсдэл багатай, үр дүн өндөр мэс засал. Хөнөөл багатай гэдэг нь заавал том зүсдэггүй, 1 см хүрэхтэй үгүйтэй буюу 0,8 мм-ийн зүслэг хийж, түүгээр булчингийн ширхэгийн завсраардурангийн тусгай хоолой оруулж, нугас болон нугасны мэдрэлийн эргэн тойрон дахь эмгэгийг нээлттэй мэс засалтай дүйцэхүйц хэмжээний үр дүнтэй чөлөөлж чадахмэс заслын арга юм. Мөн өндөр настай хүмүүс мэс засалд орохоос айдаг шүү дээ. Энэ мэс заслын хувьд нурууны бусад бүтцийг гэмтээдэггүй, хүндрэл бага мэс засал юм. Яг ийм мэс заслыг манай эмнэлгээс өөр эмнэлэг Монголд хийгээгүй байна. Энэ PSLD мэс заслын технологи өөрөө харьцангуй сүүлд үүссэн. Мэдээж дурангийн мэс заслыг амжилттай болгох гол үндэс нь дуран оптик, линзнийтехнологи.  Хэдий чинээ дуран оптикийн технологи сайн хөгжинө, төдий чинээ дурангийн мэс засал сайн хөгжих боломж нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь бол нурууны дурангийн мэс засал анх 1990 оноос дэлхийд эхлэлээ тавьж, 2010 оноос хойш нэлээд эрчимтэй хөгжиж байна. Дурангийн мэс заслыг хийхэд орчин, нөхцөл, багаж тоног төхөөрөмж, чадвартай боловсон хүчин гээд маш олон тохироо бүрдэх хэрэгтэй. Дурангийн мэс заслыг хийж чадах эмч байлаа гээд сайн бэлтгэгдсэн баг байхгүй болхийж чадахгүй. Оношилгооны бааз суурь, багаж тоног төхөөрөмжийн мэргэжилтнүүд, сувилагч, мэс заслын дараах асаргаа, нөхөн сэргээхийнхэн гээд сайн баг бүрдэж байж мэс засал амжилттай болдог. Мэдээж тухайн хүний гам барих асуудал чухал байдаг.

Дурангийн мэс засал Монголд ямар хэмжээнд хөгжиж байгаа вэ?

Хэвлийн болон цээжний хөндийн дурангийн мэс засал Монголд хангалттай сайн хөгжсөн байна. Аль ч эмнэлэгт очсон хэвлийн дурангийн мэс засал хийж байна. Цөс, олгой, эмэгтэйчүүд,уушигны дурангийн мэс засалгэх зэрэг. Манай оронд хэвлийн дурангийн мэс засал 1990-ээд оны дунд үеэс өдийг хүртэл амжилттай хөгжчихжээ. Харин нуруу нугасны дурангийн мэс засалмаш нарийн мэргэжил-мэргэшил шаардсан мэс засал. Нурууны дурангийн мэс заслыгманай эмнэлэг 2016 оноосМонголд анх удаа эхэлж нэвтрүүлсэн гэж дээр хэлсэнчлэн энэ мэс заслаа2017 оноос эрчимжүүлж, одоо бид амжилттайгаар цааш нь хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Манай эмнэлгийн хамт олон Монголчууддаа хамгийн найдвартай, хамгийн эрсдэлгүй, хамгийн өндөр үр дүнтэй эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэхийгзорьж ажилладаг.Дурангийн мэс заслыг хэн хүн хийчихдэг зүйл биш л дээ. Дэлхийд цөөн хэдхэн оронд нуруу нугасны нарийн мэргэжлийн чадвартай эмч нар энэхүү мэс заслыг амжиллтай хийж байна.

“МАНАЙ ЭМНЭЛЭГТ ИРСЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВДГААРАА ДАВУУ ТАЛТАЙ”

“Грандмед” эмнэлэг бусад эмнэлгээс юугаараа онцлогтой вэ?

Манай эмнэлгийн давуу тал их бий.Нэгдсэн эмнэлэгтэй дүйцэхүйц гуравдугаар шатлалын эмнэлэгийн тусламж үйлчилгээ буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг төв эмнэлгийн статустай. Мөн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын харилцаа хандлага маш сайн. Бүрэн цахимжсан үйлчилгээтэй, дүрс оношилгооны төвтэй гэх мэт олон давуу талтай. Өөрөөр хэлбэл, цогц эмнэлэг гэсэн үг. Жишээ нь, та бид хоёр нурууны мэс заслын талаар энд онцлон ярьж байгаа боловч мэс заслын эмчилгээнээс гадна мэс заслын бус бүх эмчилгээ хийгддэг, мөн нөхөн сэргээх физик эмчилгээ,хөдөлгөөн засал, уламжлалт эмчилгээ нь хүртэл манай эмнэлэгт байдаг.Нурууны өвдөлтийг нугасны гадна хөндий мэдрэлийн ёзоорын тариа эмчилгээ, мэдрэлийн эмийн эмчилгээгээр эмчилдэг. Нурууны өвчнийг эмчлэхэд өөр хавсарсан эмчилгээ хийх шаардлага гардаг. Тухайлбал, дотор эрхтэнүүдийн, ерөнхий биеийн эмчилгээ, эмэгтэйчүүд гэх мэт бусад эрхтэн системийн эмчилгээ хийх шаардлага гардаг. Мэдээж манай эмнэлэг нуруу нугас, үений бичил мэс засал руу илүү түлхүү анхаарч байгаа ч бусад эмнэлгүүдээс ялгарах давуу тал нь цогц оношилгоо эмчилгээтэй гэдгээрээ онцлогтой. MRI, СТ, ангиографихамгийн сүүлийн үеийн лаборатори гэх мэтбүх зүйл ньбайна. Хамгийн сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээг хийнэ.Дэлхий нийтэд буюу өндөр хөгжилтэй оронд хэрэглэж байгаа бүх багаж төхөөрөмж манайд байна. Мөн хамгийн чухал зүйл бол мэдээж боловсон хүчин. Мэргэшсэн нарийн мэргэжлийн чадвартай эмч, сувилагчтай чадварлаг хамт олонтой гээд олон давуу тал бий.

Монголд эмчлэх боломжгүй мэс заслыг эх орондоо “нутагшуулж” байгаа танай эмнэлгийн хамт олонд уншигчдынхаа өмнөөс талархаж байна.

Энэ бүх үйлчилгээ нэг дор цогцлоосон нь давуу тал шүү. Нэг газар очоод эмчлүүлэх гэхээр энд очоод шинжилгээ өг, оношилгоо хийлгээд ир, тэнд тэгээд ир гэхгүй. Манай эмнэлэгт ирсэн үйлчлүүлэгчид бүх үйлчилгээг нэг дороос авдгаараа давуу талтай. Гадаад орон руу явж, мэс засалд орно гэдэг өртөг, үнээс илүүтэй онцолж ярих зүйл олон бий. Мэс засал хийлгүүлэх гэж байгаа хүний сэтгэлзүй асар хүнд байдаг. Хүний нутагт төрсөн гэрээсээ хол байна гэдэг хэцүү. Дээрээс нь эдийн засгийн дарамт тулгардаг. Энэ бүгдийг Грандмед эмнэлэг цогцоор нь шийдэхийн тулд шат дараалсан арга хэмжээ аван ажиллаж байна.  Манай эмнэлэгт мэс засал хийлгэхэд үнийн хувьд гадаад орондмэс засал хйилгэхээсдор хаяж 10 дахин бага зардлыг зарцуулна.Хамгийн гол нь элгэн нутагтаа ах дүү, гэр бүлийнхнийхээ хажууд байж, Монгол эмч нартайгаа, Монгол хүнтэйгээ харьцана гэдэг сэтгэлзүйн хувьд давуу тал болж өгдөг.

Нуруу нугасны энэ төрлийн мэс заслыг таниас гадна өөр хүн хийж байгаа юу?

Грандмед эмнэлгийн Нуруу нугасны тасгийн баг хамт олон хийж байна. Миний бие 2011 оноос хойш дурангийн мэс заслыг өндөр хөгжилтэй оронд олон удаагийн сургалт, дадлага хийж, 2016 оноос эх орондоо дурангийн мэс заслыг хийж байна. Мөн яг энэ чиглэлээр нарийн мэргэшсэн манай тасгийн ахлах эмч  Б.Нурбек болон манай баг хамт олон хийж байна.

Нурууны өвчлөл сүүлийн жилүүдэд залуужих болсон. Та энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг уншигчдад маань  өгөөч?

Нуруу гэдэг бол олон чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Тэр дундаа хамгийн чухал хоёр үүрэгтэй. Нэгдүгээрт, нуруу тулгуур эрхтэн. Босоо тэнхлэгийн дагуу алхаад гишгээд явахад тулгуур болж байдаг. Хоёрдугаарт, өөртөө нугас болон мэдрэлийн тогтолцоотойбайдаг учрааснугасыг хамгаалах үүрэгтэй. Нурууны үндсэн үйл ажиллагааг алдагдуулаад байгаа гол шалтгааны ихэнх хувь нь нурууны ачаалал даах үүрэг бүхий бүтцүүдийн элэгдэл, эмгэгшил байдаг.  Тэгэхээр нурууны бүтцүүдийн элэгдэл эмгэгшлийг хугацаанаас нь өмнө бий болгодогхүчин зүйл бол амьдралын буруухэв маяг. Тухайлбал, хөдөлгөөний дутагдал, биеийн жингийн илүүдэл, хоол хүнсний зохисгүй хэрэглээ/хийжүүлсэн ундаа, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт/ нь нурууны тулгуур алдагдах үндсэн нөхцлийг бүрдүүлээд байгаа юм. Мэдээж энэ бүхэн нэг дор үүсчихгүй. Олон жилийн турш, аажим аажмаар элэгдсээр нурууны үндсэн үүрэг болох тулгуурын үүргээ гүйцэтгэх бүтцүүд эргэшгүй өөрчлөлтөд орчихдог.

Мөн нурууны халдвар, үрэвсэлт өвчний асуудал байна. Энэ тал дээр хамгийн чухлаар ярих зүйл бол сүрьеэ. Сүрьеэгийн тархалт ихсэж байна гэдэг маань уушгины бас ясны сүрьеэ ихсэж байна гэсэн үг.

Дараагийн нэг шалтгаан нь хавдар. Жилээс жилд олон төрлийн хавдар бүртгэгдэж байна. Мөн хамгийн чухал сэдэв бол гэмтэл. Барилга, уул уурхай, автомашины осол, гэмтэл гэх мэт. Энэ бүх зүйл нурууны эмгэгийн үндэс болж байна. Тэгэхээр нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өөртөө таарсан дасгал хөдөлгөөн хийх, өөртөө тохирох биеийн жингээ барих, өөртөө тохирсон хоол хүнс, мөн дээрээс нь хаана ч ажилласан аюулгүй байдлаа бүрэн хангаж, унаа тэргээр явахдаа бусдын болон өөрийнхөө аюулгүй байдлыг бүрэн хангаж, бусдыгаа хүндэлж явах ёстой. Нурууны өвчлөлийн ямар нэгэн шинж тэмдэг илрэх л юм бол төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт,нарийн мэргэжлийн эмчид хандаж оношлуулж, эрт арга хэмжээ авч өвчнийг цааш хүндрүүлэхгүй эмчлэх хэрэгтэй.

Танд баярлалаа.

Жаргал бүхний дээд эрүүл мэнд юм шүү. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

1 сэтгэгдэл

Your email address will not be published.

  • Сайн байцгаана уу? Та бүхэн маш их буянтай ажил хийж байгаа хүмүүс. Бүүр, маш өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе! Асуулт: Миний ууцаар, өрөөсөн хөлөөр өвддөг. Танайд үзүүлэхэд мейл бичээд цаг авч болохуу, заавал очиж цаг авахуу? Баярлалаа. С. Дэмбэрэл