ХДХВ/ДОХ-ын талаарх 10 товч баримт

  1. Монгол Улсад өнөөдрийн байдлаар халдвар авсан 267, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдээд байна.
  2. Дэлхий дахинд ХДХВ/ДОХ-той 36.9 сая хүн амьдарч байна /2007 оны байдлаар/ Энэ нь бүхэл бүтэн Канад улсын хүн амтай тэнцэхүйц тоо юм.
  3. ХДХВ/ДОХ-той 36.9 сая хүний 1.8 сая нь хүүхдүүд. /15 хүртэлх насны/
  4. Жилд 1.8 сая хүн шинээр халдвар авдаг. Энэ нь ХДХВ/ДОХ өдөрт 5000 хүнд халдаж байна гэсэн үг юм.
  5. Жилд шинээр халдвар авч буй хүмүүсийн 180 мянга нь хүүхдүүд. Тэдний дийлэнх нь Сахарын цаадах Африкт эхээсээ төрөх явцдаа, жирэмсний үед эсвэл хөхний сүүгээр халдвар авчээ. /2017/
  6. Өмнөх оны байдлаар ХДХВ/ДОХ-той хүмүүсийн 75% нь өөрийнхөө оношийг мэдэж байв.
  7. 2004 он ДОХ-ын нас баралтын /1.9 сая хүн/ оргил үе байв. 2017 оны байдлаар ДОХ-ын нас баралт 2004 оны үеэс 51% буурчээ.
  8. Өмнөх онд ДОХ-оос шалтгаалсан хүндрэлийн улмаас 940 мянган хүн нас барсан байна.
  9. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн дийлэнх хувь нь бага, дунд орлоготой оронд амьдарч байна.
  10. 1980 онд ХДХВ/ДОХ-той хүний амьдрах хугацаа 8 жил байжээ. Харин 30 жилийн судалгаа, шинжилгээний ачаар ХДХВ/ДОХ үхлийн аюултай өвчин биш болжээ. ХДХВ халдваратй хүмүүс зүрхний өвчин, хорт хавдраар нас барах магадлал илүү өндөр.

 

Б.Энхрийшагай

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.