Ч.ЛИЗА: Нярай хүүхдийнхээ хацарт  үнсхийг тэвчиж  зулай  өлгий  дээр нь  үнэрлэж  байвал  зохино.

НЯЛХ  ХҮҮХДИЙН  ДУНД  ЧИХНИЙ  ЦОЧМОГ  ҮРЭВСЛЭЭС

УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ  АРГУУД

1.Таны  хамар  аманд  байгаа  нян  нярайг  амархан өвчлүүлэх чадалтай  тул  хацарт  үнсхийг тэвчиж  зулай  өлгий  дээр нь  үнэрлэж  байвал  зохино.

2.Гэрт  хамрын  шуухниатай  хүн  байгаа  бол амны  хаалт  зүүж зурших.

3.Эхийн  эрүүл  мэнд, ялангуяа  бэлгийн  замын  өвчингүй байх, учир нь  төрөх  явцад  эхийн  бохир  салиаг  залгиснаас хүүхэд  төрөхдөө чихний  өвчтэй  төрдөг ба  тэр нь  цааш гүнзгийрч  амархан   хүндэрдэг.

4.Хүүхдийн  зулай  төрөхдөө  онгорхой  байдаг тул  төрмөгц малгайг  хэсэгтээ өмсүүлэх,хөлийн  улнаас  дулаан  байлгах,ялангуяа  дутуу нярайг  сайн  дулаалах.

5.Жирэмсэн  эх сайн  чанарын  хоол идэж сэтгэлийн  шаналгаагүй тайван  байж хөдөлж  агаарт сайн  гарч  байх  нь  дархлаа  сайтай  чийрэг  хүүхэд төрөхөд  онц  чухал,

6. Хүүхдийг  6  сар  хүртэл  заавал  хөхийг  нь  хөхүүлэх, хэрэв  цатгахгүй  бол  хөхөнд сүү  оруулах  будаа идэж  эм  уух, хөхөнд  зүү  тавиулах .Хичнээн  сүү  багатай байсан ч  цагаар   тогтмол  хөхүүлж ,хөхөнд  иллэг  хийх,хэрэв  цадахгүй  бол   нэмэгдэл  сүү  эмчийн  заавраар өгөх.Болж  өгвөл  угжихгүй  байвал  сайн.

7.  Учир  нь  нэмэгдэл сүү  нь  илүү  чихэрлэг  амттай  байдаг, хоёрт  угж  нь сороход  хүч  ордоггүй  тул  хүүхэд  угжинд  амархан  дасдаг  байна.  Хүүхдийг хөхүүлэхдээ хөхүүлэх   талын хөхөө  жижиг  сандал  дээр  тавьж  хүүхдийн  цээжийг  хагас  босоо  байдалд  тэврэн  нөгөө гараараа хөхний  толгойг  хүүхдийн аманд  гүйцэт  хийж  хамрын нүхийг таглахгүй соруулбал хүүхэд   сайн хөхөж  сурдаг  байна.

8. Хүүхдийг 6 сар хүртэл усанд өдөр бүр усанд оруулж,гар хөл,нурууг нь илж булчинг  нь  чангалж өгч  байх.

9. Нярайг   ямар ч  шалтгаанаар  уйлсан  яаралтай  хүүхдийн  эмчдээ  үзүүлэх    хэрэгтэй.

НЯЛХ  ХҮҮХДИЙН  ДУНД  ЧИХНИЙ  ҮРЭВСЛИЙН  ХҮНДРЭЛ.  

Нярай  хүүхдийн  дунд  чих  хуурайгаар  өвдөж  байснаа  хэнгэргийн  хөндийд  үрэвсэлт  шингэн  хуримтлагдан  тэр  нь  аажмаар  идээр  болж  улмаар  хэнгэргийг  цоолж булаг  болон  хүндэрч  гадагшаа гоождог.Нярайн  хэнгэргийн   хөндийн  ар  талд  1х1,2 см  хиртэй  гонх  гэдэг  хөндий  байдаг.Тэр  хөндийд  төрөх  үед   үр  хөврөлийн   холбогч  нэхдэс  байдаг  бөгөөд  тэр  нь  хүүхдийг   төрмөгц  шимэгдэх  ёстой . Гэтэл  зарим  хүүхдэд  шимэгдэхгүй  уддаг.Ингээд  нярайн  хэнгэргийн  хөндий  үрэвсэхэд  тэр  хамт   үрэвсдэг. Бас  тэр   нэхдэс  байхгүй    байсан ч  их  хортой  нянгаар  хэнгэргийн  хөндий   үрэвсэхэд  халдвар  энэ  хөндийд   орж  үрэвсүүлдэг  байна.  Энэхүү  хүдрэлийг  отоантрит  \гонхны  үрэвсэл\гэж  нэрэлдэг.  Энэ  отоантрит  өвчин  маш  их  хүнд  явцтай.  Манай   оронд  1980-д   он  хүртэл  ой   хүртэл  насанд  эндсэн   хүүхдийн   цогцсонд  95-100%  илэрдэг  байсан  нь  манай  орны   хүүхдийн   эмч  нар  чих   хамар  хоолойн  эмч  нарын ан   хаарлыг   татаж  гайхшруулдаг  байлаа. Миний  бие  1972  онд Энэ   хөндийд  хатгалт  хийж  оношлон  эмчилж  бас  чихний  араар  мэс  засал  хийж  эмчилснээр  тухайн  үед  энэ  өвчнөөр  хүндэрч  нас  бархыг  95 % бууруулж  чадсан   ба  эрдэм  шинжилгээний  илтгэлүүдийг  тавьж  амьдралд  хүүхдийн  эмч  нар   маань  хэрэгжүүлж  байж  билээ.

ОТОАНТРИТЫН  ШИНЖ  ТЭМДЭГ

Хүүхдийн  бие  мах  бодийн  онцлог,хүүхдийн   мэдэрлийн   хир  цочромтгой зэргээс  хамааран  олон  янзын  шинж  тэмдэг  илэрдэг.Үүнд  тарган  мариалаг  хүүхэд  бол  гол  төлөв  мэдрэл  хордлогын  шинж  тэмдэг  өгч  өндөр  халуурах, амьсгаадах,татах, хөхөө  хөхөхгүй  аг  даггүй   чарладаг.Гэтэл тэжээлийн  доройтолтой  хүүхдийн  жин  нь  улам  аажмаар  буун,хөхөө  сул  зөөлөн  сорж,   хөхсөн    сүү  нь  жавжаар  нь  гоожиж  унтаа  байдалтай  хөдөлгөөн нь  суларч  баас нь  ямар ч  хольцгүй  үе үе  шингэрч  хүүхэд  турна.  Царай  нь  цонхийно.Эмчилгээ  тохироогүйгээс  болж  эцэж  турснаас нүүр  гар хөлийн  булчин  суларч  хөгшин  хүнийх  шиг  үрчгэр  болдог  байна.Ийм  учраас  эцэг  эхчүүд  хүүхдээ  өрхийн  эмчийн  хяналтанд  байлган  ямар  нэг  эвгүй  шинж  тэмдэг  илэрсэн  цагт  нарийн   мэргэжлийн  эмчийн  зөвөлгөө  авч  байх  хэрэгтэй. Энэ  өвчин ЗӨВХӨН  мэс  заслаар  эмчлэгдэнэ.

УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭЛТ

1.Хамгийн  чухал  нь  жирэмсэн  эх  чанарлаг  хоол  унд  хэргэлж, цэвэр  агаарт  агаарт  явж . сайн  хөдөлж  байх.Ялангуяа  залуу  эхчүүд  анхны  жирэмслэлийн  үед  жирэмсэн  гээд  зөвхөн  идэж  уугаад  унтаад  байх  нь  тун  буруу.

2.Төрхийн  өмнө  ба  төрсний  дараа  хувцсыг  тохируулан  өмсч  ханиад  томуу  хүрэхгүй  байх.

3.Жирэмсний  хяналтанд  эрт  орж   заг  хүйтэн,   тэмбүүтэй   байвал  эрт  эмчлүүлэх  ба  ургийг  хөндүүлэх  хүртэл  арга  хэмжээг  авах.

4.Ер  нь   залуучууд  гэрлэхийн  өмнө  эхнэр  нөхөр  болох  гэж  байгаа  бол   заавал  с үрьеэ,өнгөний   өвчний  шинжилгээг  хийлгэсэн  байх  ёстой  ба төр   засгаас  энэ  талаар  албан  ёсны  шахалт  өгч  байх  ёстой.

5.Нялх   хүүхдийн  чихийг  өвтгөхгүй  байх  талаар  ээж  өөрөө  хүүхдээ  сайн  арчлаж  сурах,эмэг   эхээс  зөвлөмж  авч  албан  ёсны  сургалтанд  заавал  оролцож  амьдралд  хэрэгжүүлэх  талаар  анх  төрөх  эмэгтэйчүүд  сайн  анхаарах  хэрэгтэй.  Энэ  нь  зөвхөн  чихний  өвчин  төдийгүй  бусад  өвчнөөс  сэргийлэхэд  чухал  алхам  болдог  байна.

6.нярайн  дунд  чихний  өвчнийг  сайтар   гүйцэт   эмчлүүлэх.

7.Нярайн  хамрыг  цэвэрлэж  амьсгалыг  нь  чөлөөтэй  байлгах.

8.Төрсний  дараа  эхний  7  хоногт  өдөр бүр ,7  хоногоос  сар  хүртэл  7  хоногт  1 удаа  1 сараас   6  сар   хүртэл  сар дутамд хүүхдийнхээ  жинг  үз  үүлэн  шалтгаангүйгээр   жин  буурч  байгаа  тохиолдолд  чих  хамар хоолойн   эмчээс  зөвөлгөө  авах  хэрэгтэй. Үүнийг  залуу  эхчүүд  залуу  эмч   сувилагч нар  бас  анхаарч  байх  нь  зөв.

БАГА  НАСНЫ  ХҮҮХДИЙН  ДУНД  ЧИХНИЙ  ХУРЦ  ҮРЭВСЭЛ.

Өмнөх хэсэгт  45 хоног  хүртлэх  насны  хүүхдийн  чихний  өвчин  үүсэх  хүчин  зүйлийг  дурьдсан  билээ.  Тэгвэл  6 сараас дээш  насны  хүүхдийн   дунд  чих  өвчлөх  нь  арай  өөр онцлогтой.  6 сараас  хойш  хүүхэд  ясли  цэцэрлэг  сургуульд  орж  орчин  нь  өөрчлөгдөн   хүүхдийн  чих  улаан  нүд, салхин  цэцэг  цусан  суулгын   нян, томуугийн  вирусээр  өвчлөх  нь  олонтой  болно.   Насны  ялгаа  гарснаар  өвчин  илрэх  шинж  тэмдэг нь  арай  тод илэрнэ.Унтаж  байснаа  гэнэт сэрж   хүчтэй  чарлана, 1  наснаас  дээш  чих рүүгээ  заана, толгойгоо сэгсчинэ, 5-с  дээш  насанд  чих өвдөөд, дүлийрээд  гэж  хэлнэ, Хурц  халдварт   өвчний  нянгаар  үүсгэгдсэн  юм уу  эсвэл  хэнгэргийн  хөндийд  шүүрдэс  үүссэнээс  халуурч  халуун нь  38-40 градус  хүртэл  халуурна.   Хэнгэрэг  өөрөө  цоорч  шүүрдэс гоожсон  юм уу эсвэл  эмч мэс  заслаар  идээрийг  гаргаснаар халуун  буурч  өвчин  нь намдаж  хүүхэд  тайвширдаг  байна. Бага насны  хүүхдийн  булаг  нь ясли  цэцэрлэгийн  насанд  элбэг  тохиолддог ба сургуулийн  насанд  арай  цөөн  тохиолдоно.

ГЭРЭЭР ХИЙХ  ЭМЧИЛГЭЭ. 

Бага  насны  хүүхдийн  хамрын  нусыг  нэг  өнгөрөнгүүт  сайн  нийлгэж  сургах.Ялангуяа  унтах, хоол  унд  идхийн   өмнө,  гадаа  явж  ирсний  дараа   нусыг  сайн  нийлгэх.Харин  гар  дээрээ  ус  хийж  хамар  руугаа  татаж  болохгүй. Учир  нь   хамар уу  усыг  хүчтэй  сороход  ус  хүүхдийн  богинохон  бүдүүн  шулуун   сонсголын  гуурсаар  хэнгэргийн  хөндийд орж дунд  чих  өвддөг  байна.Энэ  нь  ялангуяа  сургуулийн  хүүхэд  тэр дутмаа  банди  нар,  насанд  хүрэгчдэд  нилээд  тохиолддог. Булаг  гарч  байгаа  үед  чихийг  нь  сайн  цэврэлж  өгч байх. Эмчийн  заалтаар эмчилгээг  цаг алдалгүй  хийх. Ясли  цэцэрлэг  сургуулийн  хүүхдүүд  салхинд  цохиулахгүй  байх. Хүүхдийг  сайн  чийрэгжүүлэх.\энэ  тухай  хамрын  нусгайгаас  сэргийлэх    хэсэгт   бичсэн  байгаа. Цочмог  булгийг  гүйцэт  эмчлүүлээгүйгээс, Хэнгэрэг  цоорсноос   болж  сонсгол  буурч хүндрэх аюултай байдаг байна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.