150 удаа цусаа бэлэглэж 300 орчим хүнд амьдрал бэлэглэсэн Алтан донор тодорлоо.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Багадаа 150-иас дээш цусаа өгсөн алтан донороор Доржийн Бум-Эрдэнэ тодорчээ.

Мөн “Бахархал 10” тэмдгээр С.Хенри, “Бахархал 20” тэмдгээр Т.Эрдэмбаяр, “Бахархал 30” тэмдгээр Н.Мөнхбат, Б.Буянтогтох, Н.Баасанбат, “Бахархал 40” тэмдгээр Д.Энхбаяр, “Бахархал 50” тэмдгээр Б.Мөнх-Эрдэнэ” нарыг тус тус шагнасан болсон бол 100 -аас дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Д.Долгормаа МУЗН-ийн “Энэрэлт алт”, М.Дэлгэр МУЗН-ийн “Нигүүлсэл” мөнгө, С.Соддэлгэр “Шилдэг залуу” алтан медаль тус тус хүртэв. Мөн “Хүрэл донор”-оор Ц.Цэрэнпүрэв, “Мөнгөн донор”-оор Б.Наранзул, Х.Төмөрсүх нарыг шагнаж алдаршуулжээ.

ЦССҮТ нь 2009 оноос JCI Капитал байгуулагатай сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр 10 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд  ирж буй онд донорын тоог нэмэгдүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны донорыг алдаршуулах санамж бичигт гарын үсэн зурлаа.

Энэ өдрийн арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчид, эрхэм донорууд болон АШУҮИС-ийн 570 гаруй оюутан төвийн үйл ажиллагаа, шинэ техник, технологиудтай танилцлаа.

Ц.Тэгшбуян

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.