ЭРХ ЧӨЛӨӨ, ХУУЛЬ ДҮРМИЙГ САХИХ НЬ СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ

Төр засгаас гаргасан хууль нь нийгмийн хэв журмыг сахин хамгаалахаар үл барам бидэнд тодорхой эрх чөлөө эдлэх боломж олгодог. Жишээ нь: Татварын хууль л гэхэд нийтийн тээвэр холбоо, сургууль цэцэрлэг, галын аюулаас хамгаалах тогтолцоо, нийгмийн хэв журмыг сахиулах ажил гээд олон амин чухал нийгмийн салбарыг хөгжүүлэн ажиллуулах суурийг нь тавьж өгдөг. Мөн замын хөдөлгөөний дүрэм нь автомашинаар харьцангуй аюулгүй явах эрхийг бидэнд олгодог. Эрүүгийн хууль нь гэмт хэрэгт тохирсон шийтгэлийг тодорхойлж, хулгай дээрэм аллага хядлагаас сэргийлж чадна.  Хууль дүрэм нь орон оронд өөр байдаг ч гэсэн бүгд аливаа үйл ажиллагааг үр дүнтэйгээр зохицуулах үүрэгтэй байдаг. Жишээ нь АНУ-д авто тээврийн баруун гарын хөдөлгөөний дүрэм байхад, Англид зүүн гар талын хөдөлгөөнийг хуульчилсан байдаг.  Бид эрх чөлөөтэй байя гэвэл амьдарч буй улс орныхоо хууль дүрмийг сахих ёстой. Бидэнд биеийн тамирын дасгал, амралт, нарны гэрэл, чанартай хоол хэрэгтэй.Бид энэ хуулийг зөрчвөл бие мах бодынхоо эрүүл мэндийн эсрэг тэрсэлж, алдсан эрх чөлөөгөөрөө төлөх болно. Эрх чөлөөтэй байж, биеийнхээ далд нөөцийг ашиглая гэвэл, бид эрүүл байх байгалийн хуультай зохицон амьдрах ёстой. Өөрийгөө хянах нь үүнд хүрэх шилдэг арга юм. Хүнд хамаарах бүх хүрээллийнхээ хэмжээнд стресс бухимдалгүй байх нь эрх чөлөө юм.Эрх чөлөө бол амар амгалан байдлын үндэс юм.

 

Эх сурвалж: Вернон Фостер “Шинэ гараа” ном

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.