Таны биед эмгэг төрөгчийн эсрэг тусгай“Хамгаалалтын алба” бий.

Хүний биед дотоод орчноо эмгэг төрөгчөөс хамгаалахын тулд халуурах хамгаалах хариу урвал өрнөдөг. Энэ өндөр температур нь эмгэг төрөгчийн өсөлт хөгжилт, үржилтийг таслан зогсоох чадвартай. Ходоодны хүчиллэг болон үтрээний шүлтлэг орчин нь “Эмгэг төрөгч”-г механикаар гэмтээж бие мах бодийг хамгаалдаг. Бидний хүрээлэн буй орчин вирус, бактери, мөөгөнцөр, эгэл биетэн гэх мэт тоо томшгүй олон эмгэг төрөгчдийг агуулж байдаг. Өвчин үүсгэгч биед халдварлах, өвчлүүлэх эсэх нь түүний эсрэг тэмцэж буй, дархлаа тогтолцооны идэвхиэс шууд хамаарна. Өвчин үүсгэгч эмгэг төрөгч болох нян бактери, вирус нь цусаар, арьс салст болон амьсгалын зам,  шээс бэлгийн замаар зэрэг янз бүрийн замаар биед нэвтрэнэ. Халдвар тус бүрт тохирсон дархлааны хариу урвал хүний биед явагддаг.

Хүний биеийг гадна дотор талаас нь битүү хучиж байдаг арьссалст нь ихэнх халдварын эсрэг үр дүнтэй хориг болдог, хэдий ч зарим нянгууд гэмтээгүй арьсаар нэвтэрч чаддаг байна. Дархлаа тогтолцооны язгуур үүрэг нь эмгэгтөрөгчийг биеэс зайлуулах , ингэснээр бие махбодид учруулж болзошгүй хөнөөлийг бууруулахад чиглэгдэнэ. Хүний бие махбодын бүтцийн гол бүрдэл нь полипептид буюу уураг байдаг. Ихэнх уургийн амин хүчлийн дараалал хүн бүрд ялгаатай байдаг. Энэ ялгааг тухайн хүний эсийн бөөмд байх хромосомын үндсэн бодис болох полимер бүтэцтэй нүклейн хүчлийн , ДНК-ийн\ дараалал нөхцөлдүүлж өгнө. Дархлаа тогтолцоо нь энэ ялгааг танин мэдрэх гайхамшигт чанартай бөгөөд өөрийн уургийн эсрэг үл үйлчлэх , харь уураг болох  бактери, вирус зэргийг таньж зайлуулдаг юм. Мөн бие мах бодийн эд эс мөнх амьдардаггүй өөрийн удмын материалд программчлагдсан мэдээллийн дагуу тодорхой хугацааны дараа үхэхээр бүтээгдсэн байдаг. Ингэж үхсэн эд эсийг бие махбодоос зайлуулах үүргийг мөн л дархлаа тогтолцоо хийж гүйцэтгэдэг.

Хүний биеийн дархлаа тогтолцооны систем нь өвчнийг үүсгэгч нян бактер зэрэг үүсгэгчдийн эсрэг тулалдаж бие мах бодийн эрүүл мэндийг хамгаалдаг өргөн цогцолбор бүхий “ Хамгаалалтын алба ” юм. Хүн өөрийн дураар зүй зохисгүй эм тариаг удаан хугацаанд хэрэглэх, бие мах бодь хүчтэй хэлбэрээр удаан хугацаанд өвчилхөд дархлааны системд доголдол гардаг . Иймээс бид эмнэлгийн байгууллагаар эрүүл мэндээ оношлуулж, эмчийн зааврын дагуу эмчилгээг хэрэглэж байх нь дархлаагаа хадгалах чухал нөхцлийн нэг юм.

 

Сэтгүүлч: Чимэддолгор

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.