“Олонхи”-д  далдлагдсан “Цөөнхи”-ийн асуудал

      Үгээр хүнийг үхүүлж болно, үгээр хүнийг сэхээж болно гэдэг.Үгийн шарх эдгэрдэггүй, мэсийн шарх эдгэрдэг гэсэн үг ч байдаг.Хүн оршин тогтнохын үндсэн ухагдахуун бол хүмүүс хоорондын харилцаа юм.Хэн нэгэнтэй харилцахгүйгээр амьдралын хугацааг туулах замнал гэж үгүй.Тэгвэл харилцааны гол түлхүүр,хэрэглэгдэх үндсэн зэвсэг нь хэл яриа байдаг.Учир нь бид бүгд олон юман дээр бүдэрдэг.Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна.Морьдыг залахын тулд бид аманд нь амгайвч хийж хазаарлаад  бүх биеийг нь залдаг.Мөн усан онгоцнуудыг хар тэдгээр нь агуу том болоод зогсохгүй, хүчит салхинд туугддаг боловч бас л жижигхэн залуураар жолоодуулж, залуурчийн хүссэн зүгт явдаг.Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа, агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун ийм өчүүхэн гал ч асар их ой модыг түймэрддэг билээ.Нэгэн сударт бичигдсэнээр хэл бол гал бөгөөд хорт муу явдлын ертөнц аж.Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг  бузарладаг.Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг.Учир нь төрөл бүрийн араатан амьтад шувууд хэвлээр явагчид, амьтад болон далай тэнгисийн амьтадыг хүн төрөлхтөн номхруулж байгаа, номхруулсаар ч ирсэн.Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй.Хэл бол үхлийн хороор дүүрсэн амралтгүй бузар эд.

Бид хэлээр Бурхан ба хүмүүсийг магтдаг.Харин бухимдаж, маргалдсан үедээ зохисгүй үг хэллэг, занал  зүхэл  урсгадаг.Магтаал хараал хоёр нэг л амнаас гардаг.Булгийн нэг эхээс цэвэр цэнгэг ус, гашуун ус хоёр зэрэг гардаг билүү?Хүмүүс хооронд харилцаа үүсэхэд тухайн нөхцөл байдалд тохирсон, оновчтой үг хэллэг хэрэглэн санаагаа зөв ойлгуулах чадварыг харилцааны  эв дүй гэнэ.Зөв харилцахад цагийг нь олох гэдэг бас чухал байдаг.Харилцаж байгаа хүн чинь өөр зүйлд сатаараагүй, анхаарлаа өөрт чинь хандуулсан байх нь чухал.Түүнчлэн хэн хэн нь уурлаж, үзэн ядах зэргээр сөрөг сэтгэл хөдлөлд автаагүй байх нь хамгийн чухал байдаг.Бүх л түвшний бүхий л салбарт, төдийгүй айл өрх бүрт цаг минут тутамд  бие биедээ хэлэх үг яриагаар дамжигдан харилцаа явагдаж байдаг.Ерөнхийд нь хэлэхэд хоёр хүн байгаа газарт л харилцаа үүсэж, яриа хөөрөө явагддаг.Хоёр хүн хоорондоо харилцахгүй, хоёр тийшээ хараал, цаг хугацааг  туулна гэж хаа ч үгүй.Нөгөө талаар ганц хүн ганцаараа өөртөйгөө яриал сар жилүүдийг үднэ гэдэг байшгүй зүйл.Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй.Нийгэм дэхь хамгийн чухал харилцаа бол хүмүүст үйлчилж буй, үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний соёлын асуудал юм.Тэр дундаас  хамгийн ихээр хүний сэтгэл зүйд гомдол чирэгдэл учируулж магадгүй, эмзэг орчин бол бие мах бодийн өвчтөй, сэтгэл зүйн шаналалтай хүмүүст ихэвчлэн үйлчилдэг, эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын орчин юм.

Эмч сувилагчдын харилцаа бусдыг чин сэтгэлээсээ хүндлэх, ялгаварлал гадуурхалгүй нэгэн жигд байх, мэдлэг ур чадвараа дайчлан ажиллах, цаашлаад хэцүү үйлчлүүлэгчтэй харьцаж, асуудлыг эерэгээр шийдэж чаддаг байх гэсэн олон асуудлууд эмч сувилагчийн ёс зүй буюу деонтлогийн шинжлэх ухаанд  маш өргөн дэлгэрээр тусгагдсан байдаг ба, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүст чухал сургалтуудын нэг болгон явуулдаг.Үүнд эмнэлэг эрүүл мэндийн байгууллагт үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг, ялангуяа өвчтөй зовлонтой хүмүүсийг угтан хүлээж авч, асуудлыг нь холбогдох хүрээндээ шийдэж өгөөд явуулах нь чухал юм.Техник технологи хөгжиж оношилж чадахгүй, эмчилж чадахгүй өвчний тоо хасагдсаар л байна.Харин хамгийн гол нь эмч сувилагч нарын харилцаа хандлага, мэргэжлийн дагуух идэвхи зүтгэлтэй байдал нэн чухал юм.Хичнээн өндөр техник хэрэгслээр оношлуулж эмчлүүлсэн ч эмч сувилагч нь хүйтэн хөндий хандвал тухайн хүний сэтгэлийн гал цог хүйтэн үнс шиг болоод л буцна.Харах харц, хандаж буй хандлага, дууны өнгө, сэтгэл зүтгэл, мэргэжлийн ур чадвар, ялгаварлал гадуурхалгүй байх зэрэг нь муухан эмчилгээнээс дутахгүй үр дүн өгдөгийг сэтгэлзүйн олон судалгаа нотолдог.Тариа хийхдээ тоомжиргүй мэнд усгүй, эв дүйгүй хийвэл хүний бие жихүүдэс оргиод л явчихдаг.Энэ үед  хамаг судас нь агшиж, эмчилгээний үр дүн 100 хувиас буурч эхэлдэг  нь батлагдахуйц нөхцөл байдал юм.Харин сайхан харилцаад сэтгэл хангалуун гаргачихсан үйлчлүүлэгч, зорьж ирсэн асуудал нь бүтээгүй ч нэг их бухимддаггүй.Эрүүл мэндийн салбарууд болох ихэнхи эмнэлгүүдэд сүүлийн үед хөтөч ажиллуулж, угтах үдэх үйлчилгээг сайдын тушаал гарган хэрэгжүүлж эхлээд удаж байна.Угтах үдэх 8-н сайхан үйлчилгээ хэрэгжиж эхэлснээр мэдээж иргэдийн сэтгэл ханамж дээшилсэн.Дээшилсэн хэдий ч ялангуяа улсын гэгдэх сум дүүргийн болон, бага,өрхийн эмнэлгүүдээр сэтгэл ханамжгүй гомдол тээх хүмүүс багагүй хувийг эзлэсээр байгаа нь эмнэлгүүдээр явахад яалт ч үгүй тааралдсаар байна.Яг ярьж хэлээд асуудлаа шийдүүл гэхээр зүрх гарган эмчдээ хандах нь ховор гэлтэй.Учир нь эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн бараг 50-аас дээш хувь нь сэтгэл хангалуун байгаа хэдий ч, нөгөө талаар 50 хүрэхгүй хувь нь сэтгэл хангалуун бус байгаа нь сум дүүргийн эрүүл мэндийн төвүүд ,өрхийн эмнэлгийн  жижиг  хэлбэрийн судалгаануудаас харагдаж байгаа юм.Энд багцалсан томоохон судалгаа байхгүй хэдий ч эмнэлгээр үйлчлүүлээд сэтгэл хангалуун бус үлддэг иргэд  бага ч болов хувийг эзлэсэээр л байна.Шалтгаан нь олон янз байдаг.Зарим нь үйлчлүүлэгч өөрөө цахим цагаас хоцрох, харьяалалгүй байх , ЭМД-аа төлөөгүй байх зэрэг олон шалтгаантай байдаг.Харин эмнэлгийн мэргэжилтнүүд тодорхой хариулт өгөхгүй, хоцорсон дараа ир гэдэг асуудлаар ч юмуу, бусад олон асуудлаар нааш цааш явуулж чирэгдүүлэх тохиолдол гарсаар л байна.Энэ тохиолдолууд бол маш цөөн хэдий ч бид ганц ч иргэнийг гомдоогүй байхын төлөө хичээн зүтгэх үүрэгтэй тангараг өргөсөн хүмүүсээр оношлогоо эмчилгээ хийлгэж байгаа.Мөн эрүүл мэндийн зөвлөгөө, эмнэлгийн үйлчилгээний танилцуулга их чухал байдаг.” Олонхи ”нь эмч, сувилагч, эмнэлгийн байгууллагуудад сэтгэл хангалуун байгаа нь олон тоо баримтаар илэрхийлэгдэнэ.Харин ”Тоон дотор үсэг давхиж явна”гэдэг шиг гомдол чирэгдэл тээж тунирхсан иргэд асуудлаа бүрэн шийдүүлж чадахгүй ядарч зүдрэн явах тохиолдол ганц нэгхэнээр зогсохгүй энд тэндэхийн эмнэлгүүдэд байсаар л байна.Эрүүл мэндийн салбарынхан маань үйлчлүүлэгчдийнхээ ихэнхи хувийг сэтгэл хангалуун байлгаж байгаа нь”Олонхи ” болж байгаа хэдий ч энэ олонхийн цаана дутуу дундуур, сэтгэл ханамжгүй асуудлууд гарсаар л байгаа нь “Олонхи”-д далдлагдсан“Цөөнхи”-ын асуудал болоод байна.

Магадгүй энэ асуудал бүр арилхад хэцүү байх.Гэсэн ч энэхүү цөөнхийн сэтгэл ханамжийн байдалд судалгаа хийж, асуудал тус бүрийг нь тодруулан эрүүл мэндийн байгууллагаас шалтгаалж байгаа асуудлуудыг нь шийдэн өгч,ядахнаа л цөөнхийн цөөнх ч болохноо болгох тал дээр эрүүл мэндийн салбарын үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бүртгэж судалдаг ажилтнууд дахин нэмээд анхаарахад буруудахгүй болов уу.Хүн бүр янз бүрийн асуудлаас болж гомдоллож байгаа.Хамгийн гол нь хэл яриагаараа болон хандлагаараа гомдоох байдал энэ асуудлыг бичиж байгаа миний биед гэхэд л өчнөөн тохиолдсон болохоор энэ асуудлыг хөндөж байна.Тиймээс заавал нүсэр баримт нотолгоо гэсэнгүй.Ерөнхийдөө эмнэлгийн мэргэжилтнүүдийн ихэнх нь өвдөж зовсон үед ихэвчлэн их сайхан харьцдаг болсон нь илт байгаа.Харин 4-н удаагийн жижүүр дамжаад хэвтэж эмчлүүлэхэд нэг ажилтан нь яалт ч үгүй харилцааны буюу ёс зүйн доголдолтой байгаа нь харагддаг.Энэ асуудлыг дэмжих болон үгүйсгэх хэний ч өмнө энэ бүхнийг дэлгэх нь цаг үеийн нэг  чухал асуудлын нэг болохоор тэр юм.Хэл ярианаас гадна биеийн хэлэмж,анхаарал халамж, сувилгаа асаргаа үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нэн чухал байдаг.Энэ бүхэн бүгд л анагаах ухаанд, сувилахуйн шинжлэх ухаанд нэвтэрсэн,холбогдох боловсролоор нь олгож байгаа зүйлс.Тиймээс та нар хүмүүсийг өөрсддөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд.Энэ хууль болоод ёс зүйн мөн чанар юм гэж бичигдсэн байдаг.Ер нь бид мэргэжилтэй ч бай үгүй ч бай,ажил эрхэлдэг ч байсан, үгүй ч байсан хүнийг л хүндэлж, чин сэтгэлээсээ хандаж, хүний асуудлыг л чухалд тооцож явбал ирээдүйн зам маань онч мэргэн байх болно.Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг шүү дээ.Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин ч гэдэг.Хүнд хайраар хандах, хүний мөс чанартай харилцах гэдэг нь энэ нийгэмд бараг мөхөөд байгаа зүйл юм.Өтгөс буурлын амнаас, бусад хүнийг хайрлана гэдэг Бурханыг хайрлаж буй хэрэг,бузар муугаар дийлнэ гэдэг хар сүнсийг дуудаж буй хэрэг гэж дуу алдахыг сонссон минь сэтгэлд тодхон байна. Орчин үед хүнийг хайрлах хайр, өнгө мөнгөн дээр тогтож, тэр үүднээсээ харилцаа хандлага нь 2 нүүртэй болсон байдал маш олон болсон.Хоёр байтугай олон нүүртэй, хүн хүнд нь тааруулж янз янз харьцдаг  хүмүүс ч олон.Хүнийг хайрлана гэдэг нь зовлон жаргалыг нь ойлгож, өөрийн бие шиг санаж, чадлаараа туслаж дэмжих асуудал байдаг.Энэ нь 100 хувь боломжгүй зүйл байж болох, ч аль болох л “Хүн”гэдэг бодгалиас ундарч байх ёстой үнэ цэнэ юм.Амьтад хүртэл биенээ хайрладаг.Бидний нийгмийн маргаантай бүх асуудлын гол цэг нь, харилцагчаасаа илүү, өөр өөрсдийгөө зөвтгөх гэж зүтгэсний болхи үндсэн дээр явагддаг.Өөрийн нүдэн дэхь дүнзийг үзэхгүй байж хүний нүдэн дэхь үртсийг аваад өгөе гэх сэтгэлтэн маш олон.Хайр байхгүй газрын тансаг хоолноос, хайр байгаа газрын өвсөн хоол дээр гэдэг.Ямар ч хүн өөрийг нь үнэлж, сэтгэл зүрхээрээ, үнэнч шударгаар нааш гэх газарт л амь хорогдоно.Ер нь тэгээд хайр энэрэл, өршөөл уучлал, баяр баясгалан, амар тайван, энэрэл,сайхан сэтгэл, итгэлтэй байдал, өөрийгөө захирах явдал зэргийг ТЭНГЭРИЙН ХААНЧЛАЛ-ын ёс зүй гэдэг.Маргаан хардалт сэрдэлт, уур хилэн, үзэн ядалт, атаа хорсол, муу санаа, өс хонзон зэрэг нь муу ёрын сүнсний зэр зэвсэг гэгддэг.Сайныг нь дагавал сарны гэрэлд, мууг нь дагавал могойн хорлолд л очино.Алийг нь дагах нь хүний өөрийн сонголт.Эрүүл мэндийн бэрхшээлээс болоод ядарч зүдэрсэн,шаналж бухимдсан хүмүүст эмч эмнэлгийн ажилчид л “ТЭНГЭР ЭЛЧ”-ын үүрэг гүйцэтгэх ёстой.Тэгвэл тэнгэрийн ерөөл хүртэж, Бурханы хишигийг хүртэнэ.

Мөнгө бол дэлхий дээр л хүний хамгийн хэрэгцээт зүйл мэт боловч, яг  үхэл амьдралын зааг ирэхэд төдийлөн үнэ цэнэтэй байж чаддаггүй.Хамгийн гол нь мөнгийг зөв шударгаар,бусдыг гомдоолгүйгээр олвоос илүү үрждэг гэсэн сэтгэлгээ магадгүй хамгийн үнэ цэнэтэй асуудал байх.Буруугаар олсон орлого, буруу замаар л гардаг гэсэн үг байдаг.Мөнгө, цалин хөлсийг хахуулиар биш, хүний зовлонгоор биш, ариун нандин нөхцлөөр, шударга зөв хөдөлмөрөөр олох нь арвижин дээшлэхийн буян төдийгүй, харилцаж буй үйлчлүүлэгчээ сэтгэлийг нь өргөж, сайхан энеги хүртэх гол цөм юм.

Сэтгүүлч: Чимдээ

 

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.