Буруу таргалалтын “Нууцыг” дэлгэх нь:

Таргалалт гэж юу вэ?

Хүмүүс ихэвчлэн таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэрэгжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэг ойлголтод булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог.Харин буруу таргалалт гэдэг нь биеийн өөхний хэмжээ ихсэхийг хэлнэ.Зарим бодибилдинг болон хөнгөн атлетикаар хичээллэгсэд өөхний биш булчингийн нэмэгдлээр жин нэмдэг байна. Байх ёстой биеийн жингийн хэмжээ хоолоор авч байгаа энерги болон зарцуулж буй энергийн тэнцвэрээс хамаарна.

Анагаах ухаанд таргалалтыг өхөөрдмөөр тарган, өрөвдмөөр тарган, атаархмаар тарган гэж ангилдаг.Өхөөрдмөөр гэдэг нь гэдэс хэвлий хэтэрхий урагш түрсэн намхан, харин өгзөг хэт хойш өөхөлсөн хэлбэр юм.Өрөвдмөөр тарганд зүрх судасны системийн өвчнөөс болон бусад эмгэгээс болсон таргалалт, харин атаархмаар тарган гэдэгт биеийн бүх хэсэгт булчин, яс, өөх жигд тархсаныг хэлдэг.

Таргалалт үүсэх шалтгаан:

  • Амин дэм тэжээлийн бодисын хэм хэмжээ алдагдах
  • Өөх тос, холестрины хэмжээ хэт ихсэх
  • Хөдөлгөөний хомсдол
  • Хоол тэжээлийн буруу хэрэглээ
  • Генетикийн хүчин зүйлс 70-80% таргалалтанд нөлөөлнө.
  • Хоол идэх дуршил
  • Хүрээлэн буй орчин
  • Зарим эмнэлзүйн нөлөө, өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, зарим генетикийн өвчин, гипоталамус булчирхайн гэмтлээс үүсэг таргалалт гэх мэт

Таргалалтыг хэмжих хэмжигдэхүүн

  • Биеийн жингийн индекс –
  • Бүсэлхийн тойрог /Хэвлий хэсгийн өөхний хэмжээ зарим өвчинд хүрэх эрсдлийг харуулж байдаг. Бүсэлхийн хэмжээ эмэгтэй 94см их, эрэгтэй 101см их бол зүрх судасны өвчин, чихрийн шижинд хүрэх өндөр эрсдэлтэй байна/
  • Антропометр  / Одоо ба урьд байсан өвчинд хүргэх эрсдэлт хүчин зүйлс  (архи тамхины хэрэглээ, даралт ихдэх, холестеролын их хэмжээ, чихрийн шижин, зүрх судасны өвчин)

Таргалалтаас үүсэх хүндрэлүүд:

 

  • Цусны даралт ихсэх
  • Зүрх судасны өвчин
  • Холестерол ба липидийн хэмжээ ихсэх
  • Цус харвалт
  • Чихрийн шижин II хэлбэр
  • Бодисын солилцооны синдром
  • Хавдар
  • Үргүйдэл
  • Жирэмсэн
  • Элэг өөхлөлт
  • Цөсний чулуу

Таргалалтын өөр нэг шалтгаан бол амин дэм эрдэс бодисын тэнцвэр алдагдалтаас болж, өөхний хэмжээ хэт нэмэгдэж, циллюлит буюу хэвийн бус өөхөн жин нэмэгддэг эмгэг үзэгдэл юм.Иймээс амин дэм, эрдэс бодис, шим тэжээлийн хэмжээг бие мах бодидоо зохистойгоор хэрэглэж занших нь нэн тэргүүний сэргийлэлт юм.

Сүүлийн үед тураах дасгал болон эмнэлгийн эмчилгээнүүдэд буруу таргалалтын хувь,хүмүүсийн дунд буурахгүй байгаа нь илт байна.Учир нь газар бүрд л тодорхой хувийг нь таргалалттай эмэгтэйчүүд эзлэж, зөвхөн үр ашигтай  тураах аргыг шимтэн хайсаар байна.

Таргалалтын шалтгааныг эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, өч төчнөөнөөр тогтоосон нь, баталгаатай үнэн зүйл хэдий ч, нэг л “Нууц” үлдсэнийг өнөөгийн нийгмийн амьдрал өөрөө баталсаар байна.Хөгжилтөй улс орнуудын чинээлэг иргэд хэзээ ч цав цагаан гурилаар дагнаж, мах өөхөөр биеэ өдрийн хэд борддоггүй.Хийжүүлсэн ундаа чихэрлэг сахарлаг бүхний хэм хэмжээг өндөр түвшинд тохируулах нь мөн эрүүл мэндийн мэдлэгэтэй л хүний хийдэг ажил байдаг.Мэдлэгээ дадал болгож хэвшүүлээгүй олонх ч байна.Орчин цагийн бид овьёос үр тариа идэхээс жигшиж, оройн нойроо хумслан, ургамалын  бүтэн үрийн  орцтойг үл хэрэгсэж, бэлэн болон тансаг хүнсээр өдөр алдалгүй үнэт биеэ зугаацуулах болсон нь буруу таргалалтын далдхан орших “Хөгжөөн дэмжигч” юм.

Яагаад эрдэс бодис амин дэм, шимт бодис агуулсан бүтээгдэхүүн хүнсэндээ нэмж хэрэглэхээр, биеийн өөхлөгийн хэмжээ хурдацтай буурч байна вэ гэдэг нь энэ бүхний баталгаа юм.

Учир нь манай Hi Doctor.mn эрүүл мэндийн сайтын маань 2018 оны турш сурталчилсан KFood таргалатын эсрэг эрүүл мэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь зорин ирж аваад, зорилготойгоор,зүй зохистойгоор хэрэглэсэн бүхэнд онцгой үр дүнгээ өгч хугацааны туршид амжилт дагуулсаар байна.

Эрүүл мэндийн хүрээн дэхь бүхий л байгууллагын хэмжээнд таргалалтын шалтгааныг тодорхойлж, арга хэмжээ авсаар байгаагийн үр дүнд мэдээж, буруу таргалалтын хувь 100 хувьруу дөхчихгүй л байгаа…Гэвч  манай улсын хувьд 15-49 насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь буюу энэ насны хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байгаа гэсэн судалгаа байдаг.Энэ тоо бол таргалалтын зүдрэл, зовлон,зовиур шаналгаанд харьцангүй олон хүн ноёлогдож байгааг баталж байгаа хэрэг.

Иймд, өндөр соёлтой Солонгос улсад 30 жил туршигдаж амжилт үр дүнгээр бялхсан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний орц найрлагатай, Kfood энземийг, Монголд туршигдаад 3 жил тойрон хугацаанд,  таргалалтай иргэдэд гялалзсан үр дүнг өгч байгаа бодит байдал дээр нь үндэслэн та бүхэнд үргэлжлүүлэн санал болгож байна.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж юу вэ?

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь бие дааж хүнсний бүтээгдэхүүн, эсвэл хоол хүнсний бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг шинж чанартай эсэхээс үл хамааран хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, савлалт, тээвэрлэлт болон хадгалалтын явцад технологийн зориулалтаар хүнсэнд зориудаар нэмэх,эсвэл тодорхой үр дүнд шууд болон шууд бусаар хүнсний бүтэцэд орж, чанарт нөлөөлөх туслах матерал зэрэг бодисыг хүнсний нэмэлт гэдэг.Товчхоноор хэлбэл хүний зонхилон хэрэглэж байгаа хүнсээр  зарим онцгой шаардлагатай бодисууд биед орох нөхцөл бүрдэхгүйгээс олон эмгэг үүсдэгийн нэг нь таргалалтын шалтгаануудын нэг болдог.Үүнийг биед шаардлагатай, зохих ёсны  амин дэм, эрдэс бодисын өндөр агууламжтай, технологийн өндөр түвшинд үйлдвэрлэсэн амжилт, туршилгаар түүхээ бүрдүүлсэн “Амьд” бүтээгдэхүүн л нөхөж чадна.

Биеийн таргалалт зовиур тань онцгой эмгэг шалтгаанаас л болоогүй бол та бүхэн  K Food хүнсний нэмэлтийг аваад туршаад үзээрэй.

Таны сэтгэлийн шийдвэрийн хариуд энэхүү бүтээгдэхүүн таргалалтын “Нууц хөгжөөн дэмжигч”-ыг ялан дийлэх, бодитой үр дүн өгнө.

Kfood хүнсний нэмэлт:

K Food бүтээгдэхүүний танилцуулга:

K Food энзем нь 1989 онд Ферментийн шинэ санаагаар байгуулагдсан, БНСУ-ын Ферментийн бахархал бүтээгдэхүүн юм.МУ-ын мэргэжлийн хяналтын газраас албан ёсны зөвшөөрөл бичгээ авсан, олон улсын ISO зөвшөөрөлтөй.Энзем үйлдвэрлэгч үйлдвэртэй хамтран ажиллаж, Монгол хүний биед нилээдгүй дутагддаг, эрдэс, ислэг, менералаар баяжуулан үйлдвэрлэдэг. K Food нь амжилтаараа дан ганц хүмүүсийн хэрэглээг татах биш, хүний биед хэрэгтэй амин дэм, менералын бодисыг өгч, эрүүлжүүлэхэд гол зорилго нь оршдог.Эрүүлээр жингээ хасаж, богино хугацаанд дотроосоо эрүүлжиж, бие махбодийн гадаад хэлбэр нь хэвийн болохыг хүсэгч хүн бүрт K Food энзем туслах болно.Онц ноцтой хэрэглэж болохгүй заалт одоогоор судлагдаагүй.Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний иж бүрдэл үүргийг гүйцэтгэдэг.

K Food бүтээгдэхүүний хүний биед үйлчлэх үйл явц:

K Food эрүүл натурал хоол маань Солонгос улсын бүтээгдэхүүн, тухайн улсад хэрэглэгдээд 30 жил болж байгаа.Ислэгний үйлдвэрээс гаргаж авдаг, маш богино хугацаанд дотор өөх хайлуулж, арьс чангалж, биеийн хорыг гадагшлуулна. Хүний биед дутагдалтай эслэгийг нөхөж, биед их цэвэрлэгээ хийж ,сунасан ходоодыг агшаана.

K Food бүтээгдэхүүний бүрдэл, хэрэглэгдэх заалт,

Тус бүтээгдэхүүний бүрэлдэхүүн нь, өдрийн 3-аар 30 ширхэг натурал хоол, өтгөн хөөгч, өөх шатаагч менерал, цэвэрлэгч цай гэсэн 4  төрөл байдаг. K Food энзем нь бүтээгдэхүүний хамт дагалдаж ирдэг усны сав нь пласт биш, эрдэнэшишээр хийсэн.Хүний биед ямар ч хор хөнөөлгүй, жирэмсэн хүн, хөхүүл хүн хүүхэд ч ууж болох цогц бүтээгдэхүүн юм.

K Food натурал хоол-30ш

Натурал хоолонд хорин хувьд нь эмийн ургамал орсон бөгөөд өдөрт 2 уутыг ууна.Өглөө оройд нэг нэг уутыг зажлалгүй 2 аяга усаар даруулж ууна.

Цэвэрлэгч цай:

K Food-ийн бүрдэлд багтах цэвэрлэгч цай нь нарсны шилмүүсийг, онцгой исгэх технологоор 2 удаа исгэж гаргаж авсан ханд болон төрөл бүрийн шим тэжээлт бодис агуулсан цэцгүүдийн агууламжтай, бичил биетийн халдваргүйжүүлэлтийг исгэлт хийж, хатааж гаргаж авсан хандалсан цай юм.Нэг уутандаа 30 граммаар савлагдсан бөгөөд хоногийн илчлэг нь 115 ккл юм.Нийт 25 төрлийн хүний биед ашиг шимт бодисыг агуулсан бөгөөд мөн ферментийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд 8 төрлийн эрдэс бодис 12 төрлийн амин дэмийг хольж, ферментийн үйлчилгээ, тухайлбал биеийн тамир тэнхээг сайжруулах бодисын солилцоог зөв хэмжээнд хүргэх зорилгоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.

Өтгөн хөөгч:

Хүнсний гол чухал ислэгийн өндөр агууламжтай, доторх бодисын агууламж нь өөрийн жингээс дариу 30 дахин их шингэнийг шингээж чаддаг учраас өтгөний гэдсэнд байх хугацааг богиносгож, өтгөнийг шингэрүүлэн гадагшуулж өгдөг онцлоготой.Шингэнийг шингээж тэлэхдээ гэдсэн доторх хлостролыг шингээж хамт, гадагшлуулдаг учираас өөх тосны хэмжээг хянахад тусалдаг. Нүүрс ус болон нийлэгжлийг зогсоож, биеийн жинг бууруулдаг нийлмэл үүрэгтэй түүхий эдийн орц бас агуулагддаг.

Өөх шатаагч менерал:

Уураг тос, өөх, амин дэм зэрэг тэжээлүүд нь хүний гараар үйлдвэрлэгдэн бий болдог бол энэ менерал нь газраас бий болдог.Хөрс болон түүний бохирдол мөн химийн үйлдвэрлэл зэргийн улмаас хөрсний үхжил явагдаж байгаа орчинд бид амьдарч байна.Энэхүү эрдсийн ханд нь хүнсний асуудлаас гадна дутагдсан эрдсийг нөхөн өгнө.Эрдсийн дутагдалыг нөхөж эрүүл мэнддээ анхаарахад гол үүрэг гүйцэтгэнэ.

Сэтгүүлч: Д.Чимдээ

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.