“ДЕЖА ВҮ” ГЭЖ ЮУ ВЭ?

Танд хэзээ нэгэн цагт энэ газарт ирж байсан, энэ үйл явдал өмнө нь тохиолдож байсан билүү гэсэн бодол төрдөг үү? Ийм мэдрэмжийг тархи судлалын шинжлэх ухаанд дежа вү гэж нэрлэдэг байна. Нийт хүмүүсийн 60-80 хувь нь амьдралдаа ядаж нэг удаа дежа вүг мэдэрсэн байдаг. Харин энэ үзэгдлийг хүмүүс ирээдүйг мэдэж байсан, эсвэл хойд нас эсвэл энерги гэх мэтийн мухар сүсэг байдлаар тайлбарлах нь элбэг байдаг. Гэхдээ тархи судлалын салбар шинжлэх ухаан хүчтэй хөгжиж буй энэ үед үүний учрыг ч мөн бараг л олжээ.

Тархины чамархай хэсгийн зарим нэгж нь ой тогтоолт, юмс үзэгдлийг танихад гол үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл тархины чамархай хэсэгтээ гэмтэл авсан хүмүүс уналт таталт илрэхийн өмнө дежа вүг бараг л анхааруулга мэт тогтмол мэдэрдэг байна. Учир нь чамархай хэсэг гэмтсэнээр богино хугацааны ойд биш урт хугацааны ойруу мэдээлэл шууд шилждэг тул богино долгионт импульс хэсэг газартаа эргэлдсээр байдаг ба энэ нь уг мэдрэмжийг өгдөг. Гэхдээ дежа вүг мэдэрлээ гээд ямар нэгэн эмгэг өөрчлөлттэй гэсэн үг биш бөгөөд таны тархинд хэдхэн милсекундад импульсын алдаа гарсныг илэрхийлдэг байна.

Өөрөөр хэлбэл шинэ мэдээлэл богино хугацааны ой тогтоолтруу шилжилгүй шууд урт хугацааны ой тогтоолтруу шилжиж үүнийг нь чамархайн хэсэг эргэж хүлээж авахдаа эрт дээр үед болсон явдал мэт таних байдлаар илэрдэг байна.

 

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.