ЗҮҮДНИЙ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Зүүд гэдэг нь нойрны тодорхой үе шатуудад тохиолддог, хүний уран төсөөллөөр баяжсан мэдрэмж бөгөөд хорвоо дэлхий дээр зүүдлэж үзээгүй хүн бараг л байхгүй. Тэгвэл зүүдний талаарх сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэе .

-Хүн нойрсох бүртээ гурваас зургаан өөр төрлийн зүүд зүүдэлдэг.

-Зүүд бүр нь таваас хорин минут үргэлжилдэг.

-Гэвч бид нойрноосоо сэрмэгцээ нийт зүүднийхээ 95 хувийг мартдаг байна.

-Зүүд нь олон төрлийн ач холбогдолтой бөгөөд ой тогтоолтод хамгийн чухал нөлөө үзүүлдэг.

-Харааны бэрхшээлтэй хүмүүс энгийн хүмүүсээс илүү олон тоогоор мөн урт зүүд зүүдэлдэг. Ингэхдээ хараагүй хүмүүсийн зүүд дуу чимээ ихтэй, үнэртэй, даавуу материалыг мэдэрч чаддаг байна.

-Тамхинаас гарсан хүн маш тод зүүд зүүдэлдэг. Тэд бусдаас илүү өнгөтэй, тод зүүдэлдэг ба өнгө, амтыг ч сайн санадаг.

-Хүн болгон өнгөтөөр зүүдэлдэггүй. Нийт хүмүүсийн 12 хувь нь зөвхөн хар цагаанаар зүүдэлдэг.

-Эрэгтэй, эмэгтэй хүний зүүдний хугацаа, төрөл, өнгө өөр ялгаатай байдаг. Жишээ нь эмэгтэй хүн өөртэйгөө ижил хүйсний хүмүүсийг илүү зүүдэлдэг бол эрэгтэй хүн эсрэг хүйсний хүнээ зүүдлэх нь элбэг байдаг байна.

-Хүүхэд гурван нас хүртлээ зүүдээ харж чаддаггүй ба гурваас найман насандаа зарим нэгэн зүйлсийг зүүдэндээ харж эхлэх ба үүнийхээ дараа сэтгэл санаа, зан араншингийн хувьд түр зуурын өөрчлөлтөд ордог. 10 наснаас эхлэн зүүд тогтворждог гэж үздэг.

-Яг сэрэхийн өмнөх зүүдийг ихэнх хүмүүс тод санадаг ба зүүдэн дундаас сэрэх нь зүүдлээгүй үед сэрэхээс илүү хэцүү байдаг. Иймээс зүүдэн дундаасаа сэрснээр тэр өдөржингөө нойрмоглох хандлагатай байдаг.

-Зүүдний үед тохиолддог бас нэгэн зүйл нь нойтон зүүд байдаг. Сонирхолтой нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү олон тоогоор нойтон зүүдтэй таардаг байна. Нойтон зүүд нь гүн нойрны үед тохиодог тул ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй байдаг.

Нийтлэлч: М.Цэнгэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.