САХАР ЯГ ЯАГААД МУУ ВЭ?

Бидний өдөр тутмын хэрэглээний нэг бол сахар. Бид сахарыг муу гэдгийг мэднэ. Гэсэн хэдий ч хэрэглэсээр л байдаг. Халбагадаад хардаг сахарыг л бидний хэрэглэдэг сахар гэвэл та эндүүрч байна. Сахаргүй гэж тэмдэглээгүй л бол бараг бүхий л хүнсэнд сахар ямар нэг хэмжээгээр агуулагдаж байгаа. Бүр ихэнх боловсруулсан хүнсэнд их хэмжээтэй агуулагдаж байгаа. Учир нь сахар бол бүхий л төрлийн амтлагч, будагч бодистой химийн бүтцийн хувьд тохирдог ганц бодис юм. Нэмээд мэдээж гайхалтай амт оруулна. Тэгвэл сахар яг яагаад муу гэж?

  • Сахар бол хамгийн шилдэг жин нэмэгч. Сахар нь хоолны дуршлыг бууруулагч лептин гормоны ялгаралтыг дарангуйлдаг. Иймээс сахарыг идэх тусам улам л өлсөнө гэсэн үг.
  • Сахарын тань хэрэглээ нэмэгдээд л байвал зүр судасны өвчний эрсдэл улам л ихсэж байна гэсэн үг. Сахар ихсэх тусам цусан дахь триглицерид нэмэгддэг бөгөөд атеросклероз, зүрхний шигдээс болох нь илүү хурдасна.
  • Сахар ихтэй хүнс хэрэглэснээр цусан дахь инсулины түвшин огцом нэмэгддэг бөгөөд уг дааврын нөлөөгөөр андроген даавар идэвхждэг. Андроген нь тосны булчирхайн үйл ажиллагааг дэмждэг. Ингэснээр батга гарах нь улам л нэмэгдэнэ.
  • Чихрийн шижин. Дэлхий даяар чимээгүй алуурчин гэж нэрлэгддэг чихрийн шижин өвчний хамгийн том эрсдэлт хүчин зүйл нь сахар, буруу өөх тосны хэт их хэрэглээ юм.
  • Чихрийн хэт их хэрэглээ нь үрэвслийн процессыг дэмждэг бөгөөд хавдрын үүсэлтэнд ч нөлөөлдөг.
  • Тэр бол сэтгэл гутралыг улам даамжруулагч. Сэтгэлээр унасан үедээ чихэр идэж байж тайвширч буй мэт санагддаг уу? Гэхдээ энэ бол түр зуурын л асуудал юм. Учир нь сахар бол тархины нейротрансмиттерүүдийн үйл ажиллагааг тэнцвэргүй болгодог тул сэтгэл гутралыг улам даамжруулдаг.
  • Сахар нь арьсны хөгшрөлтийг хурдасгана. Арьсны найрлаганд байдаг гол бүрдэл болох коллагены уян хатан чанарт сахар сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Сахар нь хүний эрч хүчийг үгүй хийдэг. Сахар буюу нүүрс-ус гэнэт огцом өссөнөөр энерги үүсгэх үйл ажиллагааг түр зуур сааруулдаг. Иймээс чихэр идсний дараа түр зуур сэргэдэг ч удалгүй ядрах, толгой өвдөх шинж илэрдэг байна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.