ХАМРЫН ТАСЛАВЧИЙН МУРИЙЛТ ГЭЖ ЮУ ВЭ? ЭНЭ ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Хүний хамрын таславч нь хоёр талдаа тэгш хэмтэй байрласан байх ёстой ба нийт хүмүүсийн талаас илүү хувь нь хамрын таславчийн мурийлттай байдаг байна. Хамрын таславчийн мурийн үндсэн шалтгаан нь гэмтэл бэртэл байдаг ба төрөхдөө ч мурийлттай төрж болно. Контакттай спортоор хичээллэх, суудлын бүсээ зүүхгүй байх зэрэг нь уг өвчний эрсдэлт хүин зүйл юм.

Хамрын таславч нь мурийлттай ихэнх хүмүүст шинж тэмдэг бараг л илэрдэггүй. Хамрын таславчийн мурийлттай дээрээ нэмээд хамрын харшилтай бол харшлын шинжүүд улам тод илэрч таныг зовоох болно. Танд доорх шинжүүдээс илэрвэл мэргэжлийн чих хамар хоолойн эмнэлэгт хандаарай.

  • Хамар битүүрэх. Хамрын таславчийн мурийлттай хүмүүс ихэвчлэн байнгын хамар нь битүүрэлтэй байдаг. Хамар үргэлж битүү байснаар амьсгалахад хэцүү болж үргэлж амаараа амьсгал авдаг болдог. Үүний улмаас архагаар ам хуурайших шинж илэрдэг.
  • Хамраас цус гарах. Хамрын таславч мурий байснаар хамар хуурайшдаг. Үүний хажуугаар бүрэн амьсгал авч чадахгүй байгаа тул хамрын хөндийн судаснууд тэлж гэмтэмхий болсон байдаг. Үүний улмаас хамраас цус гоождог байдаг. Мэдээж хамраас цус гоожих бусад шалтгаанаас ялгах хэрэгтэй.
  • Нүүрний хэсгээр өвдөх. Удаан хугацаанд хамар битүү байж хамраас цус гарснаар нүүрний ясуудаар өвддөг. Мөн бидний ярьдгаар гамерит өвчин үүссэнээр мөн нүүрний ясаар өвдөж болно. Хамар үргэлж битүү байх нь гамерит үүсгэх нэг эрсдэл болдог.
  • Хурхирах. Хамрын таславч мурийлттай байснаар хөөн хавагнадаг. Ингэснээр хурхиралт үүсдэг байна.
  • Толгой өвдөх.
  • Амьсгалын дээд замын халдвар буюу ханиад томуугаар байнга өвчлөх.

Хамрын таславчийн мурийлттай бол үндсэн эмчилгээ нь мэс засал эмчилгээ байдаг. Гэхдээ хүн бүрт мэс засал хийдэггүй. Дээр дурдсан шинжүүд их хэмжээгээр илэрч, байнга толгой өвдөх, ханиад томуу буглаагаар өвдөх зэрэг хүчилтөрөгчийн дутагдлын шинж ихээр илэрч байвал хагалгаа хийлгэхийг зөвөлдөг.

          Уг өвчнөөр шаналдаг хүмүүс ихэвчлэн хамрын битүүг арилгах зорилгоор хамрын дусаалга хэрэглэдэг. Хамрын дусаалгыг 7 хоногоос илүү хугацаагаар хэрэглэх нь хамрын хөндийд эргэшгүй өөрчлөлт авчирдаг. Иймээс хамрын дусаалганы оронд хамраа байнга чийгшүүлэн цэвэрлэх аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь мэргэжлийн чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

Нийтлэлч: М.Цэнгэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.