ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ ГЭЖ ЯГ ЮУ ВЭ?

Эрүүл хооллолт гэдэг нь өөрийн хэрэгцээт шимт бодисуудыг хоол тэжээлээрээ дамжуулан авах бөгөөд хоол нь уураг, нүүрс-ус, өөх тос, амин дэм, эрдсийг агуулсан байх ёстой байдаг. Эрүүл хооллолтын үндсэн зарчим бол аль ч агуулагдахууныг нь хэтрүүлэхгүй бас дутаахгүй байх явдал юм. Эрүүл бус хооллолт гэдэг нь аль нэг бодисыг нь хэтрүүлэн хэрэглэх эсвэл нийтэд нь хэтрүүлэн хэрэглэх буюу хоол тэжээлийн илүүдэлтэй байх, аль нэгийг нь дутуу хэрэглэх, жишээ нь амин дэмийн дутагдал зэрэг юм. Ийм ч учраас дэлхий даяар эрүүл хооллолттой хүнийг олоход тийм ч амар биш байдаг гэж зарим хоол судлаачид ярилцдаг байна.

Хоол хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ба эрүүл бус гэж ангилж үзэж болох бөгөөд эрүүл хэмээх ангилалд нь багтдаг хүнсүүдийг нэрлэцгээе. Уг хүнсний бүтээгдэхүүнийг нийт 10 ангилалд хувааж болдог байна.

  1. Жимс, жимсгэнэ /алим, авакадо, банана, нэрс, жүрж, гүзээлзгэнэ, нимбэг …/
  2. Өндөг
  3. Мах /үхрийн, тахианы болон хурганы мах хамгийн эрүүлд тооцогддог/
  4. Самар ба үр тариа /алмонд буюу буйлсан самар, чиа үр, наргил модны самар, хушга, газрын самар…/
  5. Хүнсний ногоо /брокколи, лууван, байцаа, өргөст хэмх, сонгино, сармис, улаан лооль/
  6. Загас ба далайн гаралтай бүтээгдэхүүн /яргай, сардина, сам хорхой…/
  7. Үр тарианы гаралтай бүтээгдэхүүн /бор будаа, овьёос…/
  8. Буурцагт ургамал /ногоон шош, бөөр хэлбэрийн шош/
  9. Цагаан идээ /сүү, бяслаг…/
  10. Ханаагүй тос /оливын тос, наргил модны самрын тос…/

Эдгээр хүнсүүд нь эрүүл хүнсний жагсаалтыг тэргүүлдэг бөгөөд хоол хүнсэндээ зонхилон хэрэглэснээр олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Нийтлэлч: М.Цэнгэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.