ХУДЛАА ЯРЬЖ БУЙ ХҮНИЙГ ХӨДӨЛГӨӨНӨӨР НЬ ТАНЬ

Нүүрний арьсны хувирал, нүдний хөдөлгөөн, амны өнцөг, гарын хөдөлгөөн, сууж байгаа байдал, рефлекс зэргийг үнэлж дүгнэж худлаа ярьж байгаа эсэх, хэр үнэн шударга байгааг нь хэлж болдог.

Үүний хамгийн тод жишээ нь “Netflix-ийн Lie to me” цуврал юм. Хувь хүний хийдэг биеийн хэлнүүдээс талаар хүргэе.

ХУРУУНУУДАА СОЛБИХ, МУШГИХ

              Хүмүүс хэлсэн амнаасаа буцах, худлаа ярих эсвэл азтай байхыг бэлгэдэх үед уг дохиог хэрэглэдэг. Энэ дохионы үүсэл нь XIV зууны үед цэргүүд зуун жилийн дайн(hundred year’s war)-д орохдоо өөрсдөдөө азтай, аюулгүй байдлыг ерөөж хуруугаа солбидог байжээ.

ХУРУУГАА ОРОЛДОХ, ГАРАА ОРОЛДОХ

              Худал хэлсэн хүмүүс сандардаг бөгөөд зүрхний цохилт нэмэгдэж энэ үед арьсны үсний хөлсний булчирхай цочирсоноор маш их хэмжээгээр хөлс ялгаруулдаг бөгөөд энэ нь зарим үед загатнах мэдрэмж төрүүлдэг. Тэр үед хүн өөрийн мэдэлгүй гараа маажих оролдох зэрэг хийдэг.

САНАХЫН ТӨВ

              Хүний санахын төв нь нүдний баруун талд байрладаг бөгөөд хэрвээ тухайн хүний нүд баруун тийш харж эсвэл баруун тийш толгойгой гэлжийлгэж байвал тэр зүйлийг санах гэж оролдож байна гэсэн үг. Харин эсэргээрээ зүүн тийш харж байвал таньд худлаа хэлэх гэж байна гэсэн үг.

ТОЙРУУЛАХ ЗАМ

              Худал хэлж байгаа хүн нөгөө хүнээ төөрөгдүүлэх зорилгоор тухайн асуултыг нь тойруулан хариулт өгдөг бөгөөд заримдаа энэ арга нь амжилт олдог байна. Яг тухайн хариултаа хэлэхгүй ч түүнтэй төстэй зүйлсийг хэлсээр мартуулдаг эсвэл үнэн хариулт өгсөн мэт сэтгэгдэл үлдээж чаддаг байна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.