ОВЬЁОС ХОРТ ХАВДАРААС СЭРГИЙЛДЭГ

Өглөөний цайнд хамгийн тохиромжтой зүйлсийн нэг бол овьёос юм. Овьёос нь магни, кальци гэх мэт олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг өөртөө агуулсан тул эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдэгдсэнээр 100 грамм овьёос бүр 398 калори, 16.9 грамм уураг агуулдаг. Овьёосыг олон төрлөөр хэрэглэж болдог. Түүхий овьёосны зуурмагийг боловсруулах нь тийм ч хялбар биш бөгөөд үүгээр зөв хоол хийхэд хугацаа их ордог бол зарим шууд идэхэд зориулсан эсвэл  бэлэн бүтээгдэхүүн болгон савласан овьёос гэх мэт боловсруулахад илүү хялбар төрлүүд ч байдаг. Тэгвэл өдөрт овьёос идэх нь ямар ашигтайг та бүхэнтэй хуваалцъя.

Антиоксидантууд

Үр тарианы бүх төрлөөс зөвхөн овьёос, бусад хоолонд байдаггүй антиоксидант, ялангуяа aoholhramide-ээр баялаг юм. Энэ нь цусны даралт, азотын ислийн төвшинг бууруулахад тусалдаг. Овъёос нь үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг. Ургамлын чухал нэгдэл болох полифенол нь овьёосны найрлагад байдаг бөгөөд энэ нь исэлдэлтийн стрессийг бууруулахад хувь нэмэр оруулдаг байна.

Жингээ хасаж байгаа үед хэрэглэх хамгийн тохиромжтой хүнс.

Шим тэжээлээр баялаг хоол хүнс идэх нь гэдэс ходоодоо дүүргэж, бүрэн дүүрэн мэдрэмжийг өгдөг тул бета-глюкантай холбоотой өлсгөлөн байдлыг бууруулж, улмаар хэрэглэсэн илчлэгийн хэмжээг багасгадаг. Яаж ийм зүйл болдог вэ? Хоолны дуршил ханасан үед гэдэс дотор пептид YY (PYY) хэмээх даавар ялгардаг. Энэ нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй бусад өвчнийг болон таргалах эрсдэлийг бууруулдаг.

Хорт хавдар тусах эрсдэлээс сэргийлэгч

Их Британи, Нидерландын судлаачид 2 сая хүн дээр нэгэн судалгааг хийжээ. Энэ нь овьёос гэх мэт бүхэл бүтэн үр тариа бүхий өндөр ислэгтэй хоолны дэглэмийг хэрэглэснээр  эдгээр хүмүүст ямар өөрчлөлт гарч байгааг ажиглажээ. Судалгааны үр дүнд хүмүүс 10 грамм ислэг хэрэглэснээр өнгөт булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг 10 хувиар бууруулж байжээ.

Зүрхний өвчин ба холестеролыг багасгадаг

“Medical News Today” агентлагийн өгсөн мэдээллээр, 2008 онд хэвлэгдсэн Америкийн амьдралын хэв маягийн тухай анагаах ухааны сэтгүүлд овьёос нь холестеролыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулсан судалгаа байдаг байна. Энэ нь арав гаруй жилийн турш судалж үзсэн бөгөөд уусдаг ислэг (тэдгээрийн нэг болох овьёос) идэх нь зүрхний титэм судасны өвчин үүсгэх эрсдэлийг бууруулдаг болохыг ажигласан.

Судалгаагаар овьёос, овьёосны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь холестерины төвшинг тогтмол бууруулдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь LDL (муу) холестерол ба триглицеридыг бууруулж байгаа нь овьёосноос гарах бета-глюкан эсүүдтэй холбоотой юм.

Цусандах сахарын хэмжээг бууруулдаг

Овьёос нь инсулины мэдрэмжийг сайжруулж, цусан дахь глюкозыг шингээхэд тусалдаг. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээ бууруулж өгдөг байна. Ялангуяа таргалалттай, чихрийн шижин өвчтэй хүмүүст илүү тохиромжтой байдаг байна.

Арьс арчилгаа

Овьёос нь арьс арчилгааны бүтээгдэхүүнд ашиглагддаг орцуудын нэг юм. Нунтагласан овьёосыг “коллоид овьёос” гэж нэрлэдэг бөгөөд үүнийг Хүнсний болон мансууруулах бодисын удирдлага (FDA) арьс арчилгааны хууль ёсны бодисоор зөвшөөрдөг. Энэ нь арьс арчилгааны янз бүрийн нөхцөлийг эмчлэхэд тусалдаг байна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.