ОВЬЁОСНЫ МАСК

1.Тослог арьсанд зориулсан маск

Тослог арьс арчилгаа их шаарддаг. Иймд 1 цайны халбага зөгийн бал, мөн тийм хэмжээний сүү, нимбэгний шүүс холиод дээрээс нь сайтар хутгаж нэг ширхэг өндөгний цагаан, мөн маш бага овьёосны гурил нэмж болно. Энэ маскийг нүүрэндээ тавьж 15-20 минут болгоод угаана.

  1. Суларч үрчлээтсэн арьсанд зориулсан маск

Нэг цайны халбага улаан буудайн юм уу овьёосны гурил дээр 1 цайны халбага халаасан зөгийн балыг нэмж хөөсөртөл нь хутгана. Дараа нь өндөгний цагааныг нэмж хийнэ. Энэ маскийг нүүрэндээ 20 минут тавиад угаана. Хэд хэдэн удаа давтсаны дараа арьсны хөгшрөлт эрс багасна.

3.Улаан лоолийн шүүс, тараг, овьёосны маскыг хэрэглээ

Хэрэв та цайруулах маск худалдаж авахаар шийдсэн бол аль болон улаан лооль, овьёосны найрлагатай маскыг сонгоорой. Улаан лооль болон тараг нь нь арьсыг цайруулж тослогийг тэнцвэржүүлдэг бол овьёос нь сэвх толбыг бүдгэрүүлэн, тайвшруулах үйлчилгээтэй. Энэхүү маскыг мөн гэрийн нөхцөлд бэлтгэж болно. Үүний тулд та ойролцоогоор 1 халбага улаан лоолийн шахсан шүүсийг адил хэмжээний овьёос болон тарагтай хольж өтгөртөл нь хутгаарай. Бэлтгэсэн зуурмагаа нүүр хүзүү болон гартаа түрхэж 30 минутын дараа бүлээн усаар угаахад л хангалттай.  Хэрэв та хэт хуурай болон эмзэг арьстай бол дараа нь чийгшүүлэх тос, серум түрхэж болно.

4.Үхэжсэн арьсыг гуужуулах маск

Та 1 хоолны халбага зөгийн бал болон 1 хоолны халбага овьёос хольж зуурна. Нүүрэндээ иллэг хийж 10-20 минут байлгана. Зөгийн бал, ногоон цай болон усаар зуурсан скраб мөн хийж болно. Овьёосоор хийсэн скраб ямар ч төрлийн арьсыг гуужуулж өнгийг сэргээнэ.

  1. Сорви багасгах

Зөгийн бал, нимбэгийн шүүс, йогурт, овьёосны маск бэлдэж өдөр болгон сорви дээрээ түрхэж 5-10 минут байлгана. Шарх бол хурдан эдгэнэ, сорви цайрч багасна. Сорвийг цайрч, багастал цэвэр зөгийн бал шууд түрхэж хонуулж  ч болно. Улаан өнгөт сорви зэрэг хурдан багасна, яг л зураг дээрх бүсгүйн арьс шиг.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.