ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАНА ГЭДЭГ БАЙГААГААРАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ УХААН ЮМ

Хүн, био энерги судлаач С.Алтанчимэгтэй бусдад хайрлуулах, хайрлахад юу чухал байдаг тухай ярилцлаа.

 Хосуудын дунд би ганцаараа хайраа зориулаад нөгөө хүн надад хайраа харуулахгүй байна гэсэн зөрчил их гардаг. Энэ яг юунаас болж байгаа юм бол хүрдтэй холбоотой юу? 

Одоо цагт хайр дурлал, хань ижлийн асуудал энэ зууны нэлээн хүнд асуудлуудын нэг болоод байна. Хүмүүс яаж хүнтэй харилцах талаар мэддэггүй. Хорвоо ертөнц болон биднийг хөдөлгөж байдаг гол зүйл нь харилцаа юм. Дурлал 2 сараас 3 жилийн настай гэж үздэг. Эмэгтэйчүүд цаг хугацаа өнгөрөхөд ганцаараа бүх юмыг хийж бодож байгаа мэтээр бодож бүх зүйлсийг орхиж явахыг бодож эхэлдэг энэ бол дурлалын үе. Авч болон өгч байгаагаа мэдрэх хэрэгтэй. Хүнийг хайрлаж байгаа бол зөвхөн өөрийгөө бус нөгөө хүнээ бас харах хэрэгтэй. Бусад хүн өөрийнх нь сонголт буруу байгааг хэлэхэд дийлэнх хүмүүс  зөрүүдэлж өөрийн сонголтыг л зөв гэж боддог. Дурласан хүн нөгөө хүнийхээ сайн муу талыг хардаггүй. Яагаад гэвэл тэнд манан үүсчихдэг гэж хэлж болно. Өөрийнхөө төсөөлөлд төгс нэгнийг бий болгон бодож түүндээ итгэдэг.  Энэ дурлаад байгаа нөгөө хүнийх нь буруу биш юм. Дурласан хүний буруу гэж би үздэг.  Дурлалын зохиол өөрийн бодолдоо бичээд их мундаг залуу, сайхан эмэгтэйг бий болгочихдог. Яг бодит байдал дээр тэр төсөөлсөн шиг нь байдаггүй. Цаг хугацаа өнгөрөхөд бодит байдал нь өөрт нь харагдаж эхлэхэд тухайн хүн шүүмжилж эхэлдэг. Өнөө цагт хайрынхаа харилцааг худлаа хараад байна уу, үнэн хараад байна уу гэдгийг харах мэдрэмжтэй байх ёстой. Хэрэв мэлмийн хүрд зүрхэн хүрд нь нээлттэй байгаа хүн бол тэр хүнтэй харилцахдаа алдаа хийдэггүй.

Хүн бусдыг хайрлахын тулд өөрийгөө хайрлах хэрэгтэй гэж ярьдаг. Бид өөрсдийгөө хайрлаж чаддаг юм болов уу?

Өөрийгөө хайрлах гэдгийг би маш чухалд тооцдог. Энэ эрин зуунд бүх юм цаг  хугацаагаар явагддаг. Загасны эрин үед буюу материаллаг эрин үед бусдаас хайдаг байсан. Бусдаас надад туслаач, намайг хайрлаач, намайг авраач гэж явдаг эрин үе байсан. Одоо энэ сүнслэг эрин үе буюу оюун санааны эрин үед хүн өөрөө дотогшоо орж дотор нь ямар хүн байна, ямар нандин зүйлс өөрт нь байгааг харах хэрэгтэй. Энэ тухай түүх байдаг. Хүн үүсэхдээ чадал нь  гадна байсан учраас бүх хүн юу ч хийж чаддаг бүгдийг мэддэг байсан тэр хүмүүс юуг ч хамаагүй нурааж, сүйрүүлээд байсан учраас хүмүүсийн чадлыг дотор нь нуучихъя гээд хүмүүсийн дотоод сэтгэлд нь нуусан  байдаг. Энэ их хүч нь дотор нь байгааг мэдэхгүйгээс хүмүүс бусдаас хайдаг. Өөрийгөө хайрлана гэдгийг товчхондоо хэлбэл өөрийгөө таньж мэднэ гэсэн үг юм.  Бусад хүмүүсийг болон өөрөө юу хүсэж байгаагаа мэдэх хэрэгтэй. Юу хүсэж байгаагаа мэдсэн хүн бусдад ч бас туслахад бэлэн байдаг. Зовлон үзсэн хүн л бусдын зовлонг мэднэ гэдэг шиг. Өөрийгөө хайрлах арга мэдсэн хүн бусдыг хайрлах арга мэддэг.  Өөрийгөө хайрлана гэдэг байгаагаараа хүлээн зөвшөөрөх ухаан юм. Хүлээн зөвшөөрсөн хүн тэгнэ, ингэнэ, тэгсэнгүй, ингэсэнгүй гэж олон шаардлага тавиад байдаггүй. Энэ бүхэнд бид суралцах ёстой. Өнөөдөр нэг үг сонсоод тэр бүхнийг сурчихдаг бол хорвоо ертөнц их амархан байхсан.

Оюун санааны эрин үе эхэлчихлээ гэж яриад байна энэ нь яаг ямар эрин үеийг хэлээд байгаа юм бол?

2000 жил үргэлжилсэн загасны эрин материаллаг зүйлсийн үе байсан юм. Бусдыг үлгэр дууриаллаа болгож гадна байгаа зүйлдээ илүү их анхаарал хандуулдаг байсан үе юм. Энэ үеийн бэлгэ тэмдэг нь зөрөлдсөн хоёр загас байсан.Сайн ч болон мууг илэрхийлж байсан юм. харин одоо бидний амьдарч байгаа эрин үе нь бумбын эрин буюу оюун ухааны эрин үе юм. Хүний бодол санаа маш их хүчтэй байдаг үе буюу бид юу бодно тэр нь биелэх маш өндөр боломжтой байдаг үе юм. Тэгтэл энэ үеийнхээ мөн чанарыг мэдэхгүйгээс хүмүүс лам, бөө, үзмэрч гээд бусдад өөрийгөө өөрийнхөө амьдралыг даатгаж явж байна. Гэтэл энэ оюун санааны эрин үе буюу өөрөө оюун ухаант хүн, та бүхнийг чадна, та бүхнийг бүтээнэ, өөрөөсөө л хай гэдэг эрин үе юм. Таны бодол болон сэтгэлээр амьдрал жолоодогддог. Тийм учраас хэн нэгэнд өөрийн амьдралыг даатгах шаардлагагүй. Бумбын эрин үеийн бэлгэ тэмдэг нь өвгөн бумба барьж  ус асгарсан бэлгэ тэмдэгтэй байдаг. Бүх юм цаглашгүйгээр арвижихыг бэлгэдэж байгаа юм. Сайхан юм бодсон ч цаглашгүйгээр арвижна, муухай юм бодсон ч цаглашгүйгээр арвижна. Тийм учраас бид суралцахаас өөр арга байхгүй юм. 

Хүний биеийн хүрд гэж та ярьж байна л даа. Энэ хүрд нь ямар учиртай зүйл байдаг юм бол?

Хүний биед 108 хүрд эргэдэг гэж үздэг болов ч 7 үндсэн хүрд байдаг.  Нэгдүгээр хүрд амьдралын үндэс хүрд, хоёрдугаар хүрд нь сүлд хийморийн хүрд тэр хүний гал цогийг асаана, гуравдугаар хүрд хүч чадал эд баялгийн хүрд хүмүүс мөнгө болохгүй байна гэж ярьдаг. Мөнгө тогтохгүй байгаа шалтгаан нь бодол сэтгэлд нь байдаг юм. Мэдээжийн хэрэг хүрд нь гацчих юм бол шаналаад байдаг учраас тэр мөнгө орж ирэх энергийн сувгаа хаачихдаг гэсэн үг. Дөрөвдүгээр хүрд хайр харилцаа. Тавдугаар хүрд бол ажил үйлс, зургадугаар хүрд бол бодлын хүрд. Шийдвэр гаргадаг хүрд байдаг байх нь. Тэр нь гэмтчихээрээ маш их шүүмжлэлмтгий юмыг харж чаддаггүй болчихдог. Энэ нь энергийн суваг нь түгжирчхээд байна гэсэн үг юм. Долдугаар хүрд бол дээд тэнгэрээс бурханлаг хүрд гэж үздэг. Энэ хүрд бол дээд тэнгэрээс ирэх маш хүчтэй энергиүдийг гариг  эрхсийн энергийг татаж ирдэг.

Сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Та бүхэнд я бас баярлалаа

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.