МИОМЫН ЭМЧИЛГЭЭ ОЛОН ТӨРӨЛ БАЙДАГ 

Умайн булчингийн эрүүл байдал алдагдаж эмгэгшин томрох,эд эсийн төвшинд өөрчлөлт орохыг умайн хавдар буюу миом гэж нэрлэдэг. Миом нь хоргvй хавдар бөгөөд умайн хананд булчингийнх нь залуу эсvvдээс vvсч хөгждөг өвчин юм. Энэхүү өвчин хэрхэн эмчлэх, ямар шинж тэмдэг илэрдэг талаар ЭТЭМО” эмнэлгийн захирал, анагаах ухааны магистр, эмэгтэйчүүдийн эмч Э.Тэмүүлээтэй ярилцлаа.

Савны хоргүй хавдар гэж юу вэ?

 Миом буюу Монгол хэлэнд  “Савны хоргүй хавдар” гэж нэрлэгддэг. Энэ нь умайн булчингаас үүсдэг булчингийн зангилаа юм. Хэмжээгээрээ үр шиг жижгээс  хэдэн арван см хүртлээ томордог. Умайн миом томрох тусам савны хэмжээ  мөн томордог. энэ нь хэт томорсноос шалтгаалж хажуугийн эрхтнүүдэд хүндрэл учруулдаг.

Савны хоргүй хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Миом өвчний хувьд шинж тэмдэг маш бүдэг явагддаг. Зарим тохиолдолд өтгөн хатах, нуруугаар чилэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Үүнээс гадна бэлгийн хавьтлын үеэр өвдөлттэй, сарын тэмдэг олон хоногоор их хэмжээтэйгээр ирэх шинж тэмдгүүд илэрч болдог. Хэрэв сарын тэмдэг их хэмжээгээр хэт удаан ирэх  юм бол тухайн эмэгтэй цус багадалтад орох аюултай байдаг.

Энэ өвчнөөр ямар хүмүүс ихэвчлэн өвчилдөг вэ?

30-40 насны нөхөн үржихүйн идэвхтэй насны хүмүүс ихэвчлэн өвчилдөг. Нөхөн үржихүйн эмэгтэйчүүд дааврын зохицуулалт идэвхтэй явагддаг. Истроген, порогестрон даавар их хэмжээгээр ялгаруулж байгаа нь  миомыг үүсэх нөхцөлийг бий болгодог. Ийм учраас эмч нар өвчтөнүүдэд зөвлөгөө өгөхдөө насыг нь харгалзаж эмчилгээ бичиж өгдөг. Цэвэршилт явагдаж байгаа эмэгтэйчүүд истрогенпоргестрон даавар ялгарахаа  больчихдог. Даавар ялгарахгүй байна гэдэг нь булчингийн зангилааг тэжээж буй судас ямар ч ашиггүй болоод үхэж байгаа юм.

Миом яагаад бий болдог вэ?

Өнөөдрийн байдлаар миом хэрхэн бий болдог тухайн тодорхой дүгнэлт гараагүй байна. Зарим судалгаанд энэхүү өвчин нь истроген поргестрон даавартай хамааралтай миом үүсэж байгаа гэсэн судалгаанууд байна.

Энэхүү өвчин хүндэрвэл юу болох вэ?

  Эмэгтэйчүүдийн дийлэнх асуудаг асуулт нь төрж болох уу, жирэмслэхгүй байна эсвэл би зулбаад байна гэдэг.  Ихэвчлэн миом умайн булчингийн хананд байрладаг. Хананд байрлаж байгаа тохиолдолд зовуур илэрдэггүй. Савны дотор талын хананд байрласан тохиолдолд цус алдах шинж тэмдэг их явагддаг. Ийм үед үр тогтох боломжгүй байдаг. Жирэмсэн болсон ч урагтайгаа цусан хангамжаа булаацалдаж, ураг маш амархан зулбах эрсдэлтэй болдог. Савны дотор талд байгаа зангилааг заавал хестерскоп дурангийн хагалгаа хийх шаардлагатай байдаг. Умайн хүзүүний дээр, савны доор бэхлээстэй тохиолдолд эмэгтэй хүн төрөх замаараа төрхөд хэцүү болдог. Одоо ураг эрт төрөх, эсвэл зулбах, ихэс ховхрох хүндрэлүүд гарч болдог. Эмэгтэй хүн төрөхдөө умайн хүзүү нээгдэж байж төрдөг. Умайн хүзүүний дээр зангилаа байгаа тохиолдолд ураг өөрөө гарч ирэх боломжгүй болдог. Хэмжээний хувьд жижиг бол эмчийн чадвараас хамаарч тухайн эмэгтэй өөрөөрөө төрөх боломжтой байдаг. Өөрөөрөө төрөх боломжгүй тохиолдолд хийсвэр хагалгаа хийгддэг.

Ямар эмчилгээ хийгддэг вэ?

Эмийн болон эмийн бус гэсэн эмчилгээнүүд хийгддэг. Эмийн эмчилгээнд  дааврыг блок хийх эмийг санал болгодог. Энэхүү эм нь строгенпоргестрон дааврыг ялгаруулахгүйгээр блок хийдэг. Энэхүү эмийг 6 сарын хугацаатай хэрэглэдэг. Гэхдээ нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд энэхүү эм нь тохиромжгүй байдаг. Учир нь тухайн эм нь  сарын тэмдгийг зогсоодог үйлчилгээтэй. Пременепаусаас менепаусад шилжиж байгаа үеийн эмэгтэйчүүдэд энэхүү эм нь илүү тохиромжтой. теомын хэмжээг багасгаж өгдөг. Нөгөө эмийн эмчилгээ нь даавартай спираль эсвэл даавартай эм санал болгодог. Энэ  спираль нь давхар жирэмснээс хамгаалдаг ашигтай байдаг. Савны дотор талын хананд спираль суулгах нь давхар савны хөндийн хавдраасаа сэргийлж өгдөг. Эмэгтэйчүүдэд зөвлөхөд спираль илүү үр дүнтэй байдаг. Мөн дэлхий нийтээр артерийн судас боох эмчилгээг түлхүү зөвлөдөг. Энэ нь умай дээр байрлах  зангилааг тэжээж байгаа судсыг гаднаас түлж өгөх, тэр судсыг боох ажилбар юм. Эмийн бус мэс заслын эмчилгээ нь олон төрөл байдаг. 21-р зуун эрхтэн хадгалах үйлчилгээ явагдаж байгаа.  Зөвхөн миомыг авах л хагалгаа хийгддэг. Хагалгааг миом хаана байрласнаас шалтгаалж нээлттэй эсвэл дурангаар гэсэн байдлаар хийгддэг.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.