Спортоор хичээллэж эхлэх байгаа бол эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах ёстой

Хүн болгон өөрийн биеийг төгс галбиртай болгох гэж хичээдэг. Энэ удаагийн ярилцлагаараа “Өглөөний мэнд өнгөт орчлон минь” гэх үгээрээ залууст эерэг хандлага түгээж явдаг Дэлхийн аваргын хүрэл медальт фитнессийн тамирчин Н.Хүсэлтүвшинтэй ярилцлаа.

Яагаад фитнессээр хичээллэх болсон бэ?

Хүн болгон өөрийн биеийг төгс галбиртай болгох гэж хичээдэг. Энэ удаагийн ярилцлагаараа “Өглөөний мэнд өнгөт орчлон минь” гэх үгээрээ залууст эерэг хандлага түгээж явдаг Дэлхийн аваргын хүрэл медальт фитнессийн тамирчин Н.Хүсэлтүвшинтэй ярилцлаа.

Яагаад фитнессээр хичээллэх болсон бэ?

15 наснаасаа 25 хүртлээ киокушин каратегаар хичээллэж байсан. Дараа нь мэргэжлийн боксоор хичээллэж эхэлсэн. Гэвч үүнээс болж гар мөр гэх мэт яс хугаралт, бэртэл их болсон.Тиймээс би илүү шинжлэх ухаанч байдлаар хөдөлгөөнөөр өөрийгөө эдгэхийг хүссэн. Ингээд бага багаар фитнессийн дасгал хөдөлгөөн хийж явсаар фитнессийн тамирчин болсон.

Фитнессээр хичээллэж эхлэх гэж байгаа хүн юуг анхаарах ёстой вэ?

Фитнессээр болон спортоор хичээллэх гэж байгаа хүмүүс хамгийн түрүүнд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Өөрийн дутагдаж байгаа витамин болон эрдсүүдээ мэдэх хэрэгтэй. Хүний биед эрдэс дутагдахаар булчин өөрчлөлтөд ордоггүй. Харин ч эрдсийн дутагдалд орсон хүн амархан өвдөх, жин нэмэгдэх хандлагатай байдаг.

Фитнессээр хичээллэж байгаа хүмүүс ямар төрлийн уураг хэрэглэх нь зөв бэ?

Уураг заавал хэрэглэх ёстой гэсэн зүйл байхгүй. Хоол хүнснээс өндөг, мах гэх мэт зүйлсээс уураг, амино амин хүчлийг авч болдог Мөн витаминууд байдаг. Гэхдээ эдгээр нь удаан хугацаагаар хүний биед задардаг учир зөв газарт тэжээл өгөх боломжгүй байдаг. Тиймээс хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг яаг таарсан хэмжээгээр нь хэрэглэх хэрэгтэй.

Зарим залууc биеийн нэг хэсгээ хөгжүүлэхийг илүү хичээдэг. Хэрхэн биеийн албираа зөв хөгжүүлэх ёстой вэ?

Тэр булчиндаа дуртай бол зөвхөн тэр булчингаа хөгжүүлж болно. Сүүлийн үеийн залуус их гоё биетэй болсон байна. Таар шуудай хайчлаад өмссөн ч их гоё харагдахаар. Ер нь биеийн бүх хэсгээ хөгжүүлбэл их зэвүүн гоё галбиртай болно.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.