ХҮҮХДИЙГ ХАЛУУН ЭЛСЭНД ХЭВТҮҮЛСЭНЭЭР ӨВӨЛ ХАНИАД ХҮРЭХГҮЙ

Бид хүүхдийнхээ дархлааг дэмжих гэж эм, витамин өгдөг. Тэгвэл бидний эргэн тойронд байгаа зүйлсээрээ бид хүүхдийн дархлааг дэмжих нь илүү үр дүнтэйг хүүхдийн их эмч Энхмаатай ярилцлаа.

Зуны улиралд хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ?

Зун дуусахад хэдхэн хоног дутуу байна. Энэ хугацаанд эцэг эхчүүд хүүхдээ хөдөө дагуулж явах хэрэгтэй байна. 11-14 цагийн хооронд элсэнд хүүхдээ нүцгэнээр нь тоглуулах хэрэгтэй. Хир их талбай гаргана тэр хэмжээгээр витамин Д авдаг. Монголд витамин Д нь нараар дамжуулж зуны улиралд л орж ирдэг. Хүүхдээ зуны цагийг ашиглаж чийрэгжүүлж чадвал өвлийн улиралд хүүхэд өвчилдөггүй.

Цэвэр агаарт гарахгүй байвал юу болох вэ?

Чийг нь 2 янз байдаг. Бороо орсны дараах хүчилтөрөгчтэй сайн чийг, байшингийн хортой  чийг гэж ангилагддаг. Хортой чийг нь дөрвөн эрхтэнг гэмтээдэг уушги, бөөр, яс үе мөч, тархи өөрөөр хэлбэл ус агуулдаг эрхтнүүдэд нөлөөлдөг. Жишээ нь уушги муудвал тухайн хүүхэд ханиад хүрэх өндөр эрсдэлтэй болдог. Иймээс уушгиа цэвэрлэхийн тулд говийн хуурай халуун салхинд “салхи сөрсөн тэмээ” шиг зогсох хэрэгтэй. Ингэж хамар болон уушгиа цэвэрлэж байх юм бол хүүхэд өвөл ханиад хүрэхгүй байх маш том дархлаа дэмжигч болдог. Хоёрдугаарт элсэн дээр хэвтэх хэрэгтэй. Учир нь байшингийн хүйтэн чийг бөөр, яс үе мөчид шингэсэн байх юм бол халуун элсээр түүнийг доош татаж өгдөг. Мөн нарнаас зөвхөн витамин Д авдаггүй. Нарнаас маш их халдваргүйжүүлдэг туяа ирдэг. Хүүхдийн аман дээр хомхой долоох, өсвөр насны хүүхдийн нүүрэн дээр батга гарах , нярай хүүхдийн тууралт гэх мэт зүйлс нь нарны туяанд ариутгагддаг. Хэрэв элс халаагүй тохиолдолд богино долгионы зууханд элсээ халааж болно. Монгол улс баруун хойноосоо салхилдаг улс. Хэрэв салхитай байвал салхи хаасан урагшаа харсан П хэлбэрийн хаалт хийх хэрэгтэй.  Салхийг нь хаасан тохиолдолд ямар ч асуудал гардаггүй.

 Хүүхдийг наранд удаан байлгах үед хүүхэд наранд түлэгдэх, нарших аюултай гэж айдаг. Энэ зөв үү?

20-30 минут гаргахад  хангалттай байдаг.Нарны тос түрхэх шаардлагагүй. Учир нь 11-14 цагийн хооронд хамгийн ашигтай нарны туяа орж ирдэг. 2016, 2017 онд витамин Д-ийн дутагдлын судалгаа хийгдэхэд насанд хүрсэн хүмүүс өвлийн цагт витамин Д-ийн 99%-ийн дутагдалтай гэж гарч ирсэн. Харин зундаа 38% нь гүнзгий дутагдалтай гэж гарч ирсэн. Үүнээс үзэхэд зун Монголчууд витамин Д-ээ авч чаддаг. Хүүхдэд суурь 3 өвчин байдаг. Рахит сульдаа, цус багадалт, тэжээлийн доройтол гэж байдаг. Рахитнаас урьдчилан сэргийлж чадвал хүүхэд ханиад хүрдэггүй. Хүүхэд сайн чийрэгжих тусам суурь өвчин тусдаггүй.

Хүүхдийг өглөөний шүүдэрт хөл нүцгэн гүйлгэх нь зөв үү?

Интернэтээр явж байгаа болгон үнэн байдаггүй. Японд ээж нар хүүхдээ асфальтан зам дээр хөл нүцгэн гүйлгэж хамраас нь шилэн нус гоожоод байсан ч хоолойг нь өвтгөдөггүй чийрэгжүүлдэг гэж яригддаг. Япон нь далайн уур амьсгалтай чийглэг орон тэнд салхилдаггүй. Харин Монголд салхилдаг бөгөөд салхи нь доогуураа жаварладаг. Иймээс Монгол хүүхдийн хөлийг дааруулж болдоггүй. Тиймээс өглөө шүүдрийн усанд хөл нүцгэн гүйлгээд орж ирэхэд нь хөлийг нь элгэндээ нааж дулаацуулах хэрэгтэй. Учир нь элэг нь хамгийн халуун эрхтэн. Хэрэв дулаацуулах завгүй байвал үхрийн шинэ баас нь дээр гишгүүлж дулаацуулах шаардлагатай. Үүнийг байгалийн вакцинац гэж нэрлэдэг. Австралийн хүүхдийн эмч нар сүүлийн жилүүдэд хүүхдийг шавартай усанд тоглуулах хэрэгтэй гэж үзэж байна. Гэхдээ хотын шавар биш хөдөөний эрүүл шаварт тоглуулах шаардлагатай. Ингэж байгалийн аргаар чийрэгжүүлэх нь ирээдүйд харшилт өвчнөөс сэргийлж болдог. Тийм учраас Монголчууд шүүдрийн ус, голын хайрга, хөл нүцгэн явуулах энэ бүгд хамгийн зөв арга юм.  гэхдээ хүүхдийнхээ хөлийг дааруулж болохгүй.

Таньд баярлалаа. Ажлын амжилт хүсье

Баярлалаа танай хамт олонд ч бас амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.