ХЭТ БАРИУ ГУТАЛ ӨМСӨХ НЬ ӨСГИЙНД ЯС УРГАХ ШАЛТГААН БОЛДОГ

Сүүлийн үед настай хүмүүс гэлтгүй залуучуудын дунд үе мөчний өвчин нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс өсгийний яс ургалт өвчнийг хэрхэн эмчлэх талаар болон шинээр гарч буй эмчилгээ, оношлогооны ГССҮТ-ийн гэмтэл согогын ахлах зэрэгт мэс засалч эмч Д.Гантулгатай ярилцлаа.

Өсгийний яс ургалт гэж юу вэ?

Яс ургалт гэдэг өвчин нь хүний биед кальцийн хэт хуримтлалаас үүдсэн бодисын солилцооны болон ясны өвчин юм. Ихэвчлэн 40-өөс дээш насны хүмүүст ихэвчлэн тохиолддог зарим тохиолдолд 30-аад насны хүмүүст мөн тохиолдож байна. Эмэгтэй хүнд илүү түлхүү тохиолддог бодисын солилцоо цэвэршилт гэх мэт байдлаас болж илүү их тохиолддог.

Өсгийний яс ургалт үүсэх шалтгаан нь юу вэ?

Өдөр тутамд хэрэглэж байгаа давсны хэрэглээ хэт  ихээс болж кальцийн хэт бөөгнөрөл өсгийний доод хэсэгт Паст буюу хальстай хэсэгт нь үүсэж үүнээс болж улны хальс буюу блатапаст үрэвсдэг. Үрэвслээс үүдэж өсгийний өвдөлт үүсдэг. Мөн бариу гутал удаан өмссөнөөр ясны ургалт үүсэх магадлал маш өндөр байдаг. Мөн удаан зогсоо ажил хийх, сахар, үе мөчний архаг өвчтэй хүмүүст тохиолддог.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Гишгэж явахад өвддөг энэ нь удаан алхах үед дасан зохицоод өвдөхөө больдог гэхдээ орой унтаад өглөө сэрсний дараа гишгэхэд маш хүчтэй өвдөлт өгдөг.

Хэрэв өсгийний яс ургалт хүндэрвэл юу болох вэ?

Хэрэв ургалт нь нэмэгдсэн хэвээр байвал үрэвслийн шингэн хуримтлагдаж буглаа үүсдэг. Явж чадахгүй болох хавагнах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Яс бэхжүүлэх бэлдмэлүүд болон кальци уух нь өвчинд нөлөөлдөг үү?

Кальцийг бодолтой хэрэглэх хэрэгтэй хүмүүсийн хэрэглэж байгаа кальци нь ихэвчлэн химийн гаралтай органик биш кальци хэрэглэж байна. Ийм кальци хэрэглэснээр ясны ургалт улам нэмэгддэг. Иймээс органик кальци хэрэглэх хэрэгтэй хоол тэжээлээс олж авах нь чухал. Далайн хүнс, цагаан идээ гэх мэт зүйлсээс олж авах нь чухал байдаг.

Энэхүү өвчнөөс бид хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Өсгийндөө орой болгон массаж хийж өгөх хэрэгтэй. Мөн халуун бүлээн усанд хөлөө хийх аргыг хятад иргэд их хэрэглэдэг. Хэрэв өвдөлт их өгөх юм бол тусгай зориулалтын өсгий, ул хийлгэж өмсөх хэрэгтэй.

Хэрхэн эмчилдэг вэ?

Ясны ургалтыг мэс заслаар авдаг гэхдээ зайлшгүй хийгдэхгүй. Энэ нь 100 хувь баталгаатай арга биш. Харин физик эмчилгээнүүд болон гадаад улсад шоктриапи гэх бага гүйдлээр тог цохиулж тухайн хэсгийн булчин, импульсийг сэргээж өгөх физик эмчилгээнүүд болон лаа тавигддаг. Энэ нь тодорхой хугацаанд эрчимтэй хийгддэг. Монголчууд хурдан хугацаанд эдгэхийг их боддог. Энэ нь их буруу жишээ нь физик эмчилгээг 10 хоног хийх хугацаанд тогтмол таслахгүй, эмчийн зөвлөгөөг дагаж чадвал энэ нь хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог.

Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

Баярлалаа.Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.