ОДООГООР 30 ГАРАН БАКТЕРИ, ВИРҮС, ШИМЭГЧИЙГ БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ТООЦОЖ БАЙНА.

Одоогоор 30 гаран бактери, вирүс, шимэгчийг бэлгийн замын халдварт тооцож байна. Эдгээр халдварын зарим нь HIV-н халдвар авах магадлалыг ихэсгэдэг байна. Бэлгийн замын халдварууд шууд хавьтлаар дамжих, эхээс хүүхдэд дамжих нь зонхилж байна.

Дэлхий дээр өдөр бүр 1 сая БЗХӨ-ий халдвар авч байна. Жил бүр 500 сая хүн Chlamydia, gonorrhea, syphilis болон trichomoniasis халдвар авсан нь оношлогдож байна.

Chlamydia trichomatis /Хламид/: Энэ халдвар нь эдийн засгийн хувьд нилээн зарлагатай үүсгэгчээр үүссэн халдвар юм. Хламидын халдвар нь ихэнхдээ эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй халдварладаг ч энэ нь хэвлийн хөндийн үрэвсэлт өвчнүүдийн шалтгаан болдог. Үүнд: үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт, хэвлийн архаг өвдөлт. Түүнчлэн жирэмсэн байхдаа уг халдварыг авсан тохиолдолд жирэмсний хугацаанд урагт халдварлах боломжтой бөгөөд халдварласан тохиолдолд нүдний эмгэг болон пневмони үүсгэх боломжтой. /Seegene/

Neisseria gonorrhoeae /Заг хүйтэн/: Заг хүйтэн бол маш түгээмэл тохиолддог халдвар юм. Ихэнх эмэгтэйчүүдэд заг хүйтний халдвар авсан ч шинж тэмдэг илэрдэггүй. Хэрвээ оношлуулахгүй, эмчлүүлэхгүй, эмчилгээгээ бүрэн дуусгахгүй бол гонококкын шалтгаант өвчний шалтгаан болно. Хэвлийн хөндийн үрэвсэлт өвчнүүдийн шалтгаан болох ба үүнд: үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт зэрэг орно. Эрэгтэйчүүдэд бэлэг эрхтэн хавдах болон зөөлөн эдийн үрэвсэл үүсгэдэг. /Seegene/

Trichomonas vaginalis /Трихомонад/: Уг үүсгэгчийн халдвар нь түгээмэл тохиолддог халдвар юм. энэ үүсгэгч үтрээний үрэвсэл үүсгэдэг бөгөөд эрэгтэйчүүдэд гонококкыг бус шалтгаант шээсний сүвийн үрэвслийн 10- 12%- г үүсгэдэг. Халдвар авсан эмэгтэйчүүдийн 50%- д, эрэгтэйчүүдийн 70- 80%-д шинж тэмдэг илэрдэггүй.

Бэлгийн Мycoplasm- ууд (Mycoplasm hominis, Mycoplasm genitalium): Mycoplasm genitalium, Mycoplasm hominis болон Ureaplasm- н 2 зүйл болох Ureaplasm urealyticum, Ureaplasm parvum нь хүний шээс бэлгийн замаас түгээмэл илэрдэг. Mycoplasm genitalium нь анх 1980- аад оны эхээр шээсний сүвний үрэвсэлтэй эрэгтэйгээс тодорхойлогдож байжээ. Энэ үүсгэгч нь гонококкын бус шалтгаант шээсний сүвийн үрэвслийн 15- 20%, хламидын бус шалтгаант шээсний сүвийн үрэвслийн 20- 25%, архаг болон дахилтат шээсний сүвийн үрэвслийн 30 орчим хувийг үүсгэдэг. Умайн хүзүүнээс Mycoplasm hominis илэрсэн тохиолдолд анхаарах шаардлагатай учир нь энэ үүсгэгч нь төрсний дараах сепсис, нярайд системийн үрэвсэл болон уушгины бронхын гажиг үүсгэх боломжтой байдаг байна.

Харин Ureaplasm- ууд (Ureaplam urealyticum, Ureaplasm parvum) нь бэлгийн идэвхтэй насны БЗХӨ шинж тэмдэггүй эмэгтэйчүүдийн умайн хүзүү болон үтрээнээс 40- 80% илэрдэг. Хэдийгээр Ureaplasm нь бэлгийн замд байдаг нөхцөлт эмгэгтөрөгч гэж тооцогддог боловч зарим бэлгийн замын өвчлөлүүдийг үүсгэдэг болох тухай нотолгоо нэмэгдсээр байгаа юм. Хэрвээ үтрээний арчдаснаас Ureaplasm гарвал зарим тохиолдлууд нь анхаарал хандуулахуйц байж болно. Тухайн эмэгтэй жирэмсэн бол нярайд сепсис болон үрэвсэл үүсгэх боломжтой. /Seegene/

Treponema pallidum: Тэмбүү бол удаан хугацаанд нууц байдалд байдаг улаан өнгөтэй тууралт үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн тэмбүү нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох эсвэл гэмтсэн арьсаар дамжин халдварладаг. Мөн халдвартай эхээс урагт халдварлана. Эрэгтэй эмэгтэй хүнд аль алинп эмгэг үүсгээх ба тухайлбал эмэгтэй хүнд үтрээний хана, умайн хүзүү, гадна бэлэг эрхтэн орчмыг өвчлүүлдэг.

Herpes simplex virus: Хос гинжтэй ДНХ-с тогтсон удмын материалтай вирүс юм. Бэлгийн херпес нь архаг удаан явцтай вирүсийн халдвар байдаг. Бэлгийн херпес үүсгэдэг 2 янзын херпес вирүс байдаг. Үүнд: Херпес-1, херпес- 2 хамаарна. Эндээс ихэвчлэн херпес- 2 нь бэлгийн херпесийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс вирүсийн халдвар авснаас мэддэггүй, халдвар шинж тэмдэггүй даамжирдаг учир хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үедээ халдварыг дамжуулдаг.

LGV: Хламид трихоманодсын Л-1, Л-2, Л-3 гэсэн серо хэлбэрүүдээр үүсгэгддэг. Энэ халдвар инвазив халдвар бөгөөд хэрэв эрт хугацаанд эмчлэхгүй архагшуулбал бүдүүн шулуун гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Клиникийн олон нотолгоогоор LGV нь гетеросексуал хүмүүсийн цавьны болон гуяны тунгалгийн булчирхайнд өвчин үүсгэдэг гэж ойлгодог байсан нь нэг талыг барьсан өрөөсгөл ойлголт ажээ. Эмэгтэйчүүдэд шулуун гэдэсний болон аарцгийн хөндийн булчирхайнуудад халдварладаг.

Шанхройд буюу зөөлөн яр, Haemophilus ducreyi: Энэ өвчин нь Хаемофилус дюкрье гэдэг бактериар үүсгэгддэг, зөвхөн бэлгийн замаар дамждаг. Бэлэг эрхтэн орчимд шархлаа үүсгэдэг, шархлаа нь нилээн зовиуртай, зөв бус хэлбэртэй, хатуу биш яр байдаг. Энэ нь тэмбүүгийн шалтгаант яраас ялгарах гол шинж тэмдгүүд юм. Тэмбүү, Херпес, Шанхройд нь ХДХВ-н халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Cytomegalovirus: Дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд амь насанд аюултай халдвар юм. Жишээ нь энэ вирүс HIV-тэй хавсарсан тохиолдолд. Энэ вирүс нь ховор боловч эмэгтэй хүний бэлгийн замд шархлаа үүсгэдэг.

VZV: Энэ үүсгэгч anogenital хэсэгт халдвар үүсгэсэн тохиолдлууд байдаг. VZV нь 16-50 насныхны вирүсийн шалтгаант бэлгийн замын халдварын нэг юм.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.