МИКОПЛАЗМОЗ

Микоплазмоз нь бэлгийн замаар дамждаг євчин. Онцгой нууцлаг байдлаараа бэлгийн замын бусад өвчнөөс ялгаатай гэж болно. Үүний улмаас  энэ өвчнийг эмнэлэгийн лавлахуудад нэг бол оруулж, нэг бол хасч байдаг.

Одоогоор лабораторын шинжилгээгээр микоплазмозоос єєр ямар ч хорт бичил биет илрээгvй тохиолдолд шээс бэлэг эрхтэний бvх л үрэвсэлт євчнүүдийг нийтэд нь  микоплазмоз гэж нэрлэх хандлага давамгайлаад байгаа билээ.

Шалтгаан

Энэхүү өвчин нь микоплазмын нэртэй бичил биетийн оролцоогоор үүсдэг гэж vздэг. Гэхдээ 70 төрлийн микоплазм байдгаас 11 нь л хүний эсэд шимэгчилж амьдардаг бөгөөд тэдгээрийн Mycoplasma hominis ба Mycoplasma genitalium гэж нэрлэдэг хоёр нь л микоплазмозыг үүсгэдэг.

Явц

Микоплазмууд нь биеэ даах чадвар тааруу болохоор зєвхєн хvний эсэнд бэхлэгдэж амьдардаг. Микоплазмозыг үүсгэдэг бичил биетүүд нь үтрээ болон шээс дамжуулах зам -д амьдардаг байна. Үтрээний дисбактериоз, трихомониаз, гарднерелез, гонорея (заг хvйтэн), хламидиоз, эсвэл герпесийн vед vтрээн дэх микоплазмын хэмжээ эрс ихэсдэг. Энэ vед л тэд өөрийн эзэн эсүүдийг гэмтээж эхэлдэг. Микоплазмозын vед шээс дамжуулах замын суваг, түрүү  булчирхай (эрэгтэй хvнд), умайн хүзүү(эмэгтэй хvнд), болон vтрээний салс (эмэгтэй хvнд) гэмтэх боломжтой.

Микоплазмоз нь зөвхөн жам ёсны бэлгийн хавьтлын үед л халдах боломжтой.  Мөн микоплазмын ахуйн халдвар ч гэсэн шинжлэх ухаанд нотлогдоогvй.

Шинж тэмдэг

Євчний эхний шинж тэмдэг нь халдвар авснаас хойш гурван долоо хоног орчмын  дараа илэрдэг. Гэвч микоплазмозоор өвдөгсөдийн 40% -д нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Тохиолдлын бэлгийн хавьталд орсны дараа шээс дамжуулах суваг (эрэгтэй хvнд) болон үтрээнээс (эмэгтэй хvнд) хэвийн бус ялгадас гарч эхэлнэ. Хэмжээ бага цайвар, бараг тунгалаг өнгөтэй ялгадас байна. Үүнээс гадна шээх үед бага зэргийн євдөлт өгөх, хєнгєн хорсох мэдрэмж төрдөг.

Үр хөндөлт, сэтгэл хямрал, хэт даарах, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэгт өвчин сэдэрч, хурцадах аюултай.

Үр дагавар

Хэрэв микоплазмозыг эмчлэхгvй бол хэсэг хугацааны дараа эрэгтэй хvнд түрүү булчирхайн үрэвсэл болон шээс дамжуулах сувгийн нарийсал үүсгэх аюултай. Харин эмэгтэй хvнд умайн гуурсны үрэвсэл болон наалдац, үргүйдлийн эрсдэл, умайн гадуурх жирэмслэлт зэргийг үүсгэх аюултай. Жирэмсэн хvнд ургийн гажгийн шалтгаан болж болно.

Оношлогоо

Микоплазмоз туссан байж болзошгүй үед эрэгтэйчүүдийн эмч, эсвэл эмэгтэйчүүдийн эмчид хандах нь зvйтэй. Мөн бэлгийн замын өвчний мэргэжилтэнд очиж болно. Зөвхөн шинж тэмдгээр нь эмч оношилох боломжгүй болохоор маш олон шинжилгээ өгөх шаардлагатай болдог. Үүнд цус, шээсний шинжилгээ, сэжигтэй ялгадасыг шинжлүүлэх, халдвар илрүүлэх бактер ургуулах шинжилгээ болон ПГУ онош хийлгэх хэрэгтэй.

Эмчилгээ

Микоплазмозын өөрөө эмчлэх гэсний хэрэггүй. Зөв эмчилгээг зөвхөн эмч л хийж чадна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.