ӨНГӨРСӨН ОНД БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧТЭЙ 16 МЯНГА ГАРУЙ ХҮН БҮРТГЭГДЖЭЭ

Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага байгааг сүүлийн үеийн тоо мэдээлэл харуулж байна. Тухайлбал 2018 онд бэлгийн замын халдварт өвчний 16130 тохиолдол бүртгэгдсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад таван хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж ЭМЯ-наас мэдээллээ. Тухайлбал тийм тэмбүү өвчин нийт бэлгийн замын өвчлөлийн 38 хувь, заг хүйтэн 33 хувь, трихомониаз 28 хувийг тус тус эзэлж байна. Өвчлөгчдийн дийлэнх нь 25-34 насныхан байна. Нийгмийн олон шалтаг шалтгаанаас үүдэж халдварт өвчин тархах нөхцөл бүрддэг гэж үздэг байна. Тиймээс ард иргэдийг өдөр тутмын амьдралдаа эрүүл мэндээ бодож, урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг байх, хувийн ариун цэвэр сахих, мэдээлэл сурталчилгааг сонсож хэвшил болгох зэрэг шаардлага байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг 14 хоногийн турш цувралаар хийх юм. эрсдэлт бүлэг болон ЕБС, оюутнуудын дунд сургалт зохион байгуулж, мэдээлэл сурталчилгааг хийх юм байна. Ингэснээр халдварт өвчний дийлэнх хувийг эзэлж бэлгийн замын халдварт өвчний тархалт болон өвчлөл эрс буурах боломжтойг мэргэжлийн байгууллагаас харж байна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.