ЖИРЭМСЭН ЭХЭД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Бүх жирэмсэн эмэгтэйчүүд (гэрлэсэн цагаач эмэгтэйчүүд мөн багтана) эрүүл мэндийн төвийн хяналтанд үнэ төлбөргүй хамрагддаг. Ялангуяа өндөр эрсдэлтэй жирэмсэн эхчүүд* эрүүл мэндийн төв болон эмнэлэгийн хяналтанд заавал орох шаардлагатай.

Өндөр эрсдэлтэй жирэмсэн эх

Залуу болон ахимаг настай жирэмсэн эмэгтэй(20-иос доош, 35-аас дээш насны), эрт өвдөлт өгсөн, төрөлттэй холбоотой цус алдалт, хүнд хэлбэрийн жирэмсний хордлого зэрэг жирэмсний эмгэгтэй тохиолдолд, мөн урьд өмнө нь дутуу төрж байсан, төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлж байсан жирэмсэн эхчүүд энэ ангилалд хамрагдах бөгөөд эдгээр эхчүүдэд эрүүл мэндийн онцгой хяналт шаардлагатай байдаг.

Төрөхийн өмнөх үнэ төлбөргүй шинжилгээ

Жирэмсэн эх нь эрүүл мэндийн төвд жирэмсний эхний үеийн шинжилгээ, шээсний шинжилгээ, (цусан дахь сахар, уургийн шинжилгээ), цусны ерөнхий шинжилгээ (гемоглобин, цусан дахь улаан бөөм, цусан дахь цагаан бөөм, цусны даралт,элэгний үрэвсэл, цусны ерөнхий шинжилгээ)гэх зэргийг шинжлүүлж болно. Жирэмсэн эхийн төрөхийн өмнөх үзлэг шинжилгээнүүдийг өрхийн эмнэлэгтээ бүртгүүлвэл үнэгүй хийлгэнэ.(Хийж буй шинжилгээний нэр төрөл нь эрүүл мэндийн төв тус бүрт харилцан адилгүй байдаг)

Төрөхийн өмнөх сургалт

Хүүхдээ хөхөөр хооллох, биеийн тамирын, төрөхөд бэлтгэх, хүүхдийн массаж зэрэг сургалтуудыг зохион байгуулдаг.

Зарим бүс нутагт жирэмслэлт, ураг тээлт, төрөлт зэрэгтэй холбоотой ном сурах бичиг, CD, дүрс бичлэгийн хуурцаг зэргийг зээлээр өгч хэрэглүүлдэг.

Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалтыг орон нутгийн өөрөө удирдах байгууллага зохион байгуулдаг бөгөөд хөтөлбөрүүд нь өөр хоорондоо ялгаатай байдаг.

Үнэгүй төмрийн бэлдмэл

Жирэмсний 16 долоо хоногоос дээш хоногтой, Эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн жирэмсэн эхэд төмрийн бэлдмэл олгоно.

Үнэгүй фолийн витамин

Эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн жирэмсэн эхийг жирэмсэлсэн өдрөөс нь эхлэн жирэмсний 3 сар хүртэл фолийн витаминаар хангана.

Өндөр эрсдэлтэй жирэмсэн эхэд эмчилгээний төлбөр олгох

Энэ нь жирэмсний 20 долоо хоногоос дээш хоногтой үедээ эрт өвдөлт өгсөн, төрөлттэй холбоотой цус алдалт явагдсан, жирэмсний хүнд хэлбэрийн хордлоготой, ургийн хальс хугацаанаасаа өмнө эрт хагарах, ихэс ховхролт гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өндөр эрсдэлтэй жирэмсэн эхэд Эрүүл мэндийн даатгалд хамаарагддаггүй эмчилгээний төлбөрийн 3 сая хүртэл вонтой тэнцэх төлбөрийг олгодог тэтгэмжийн хөтөлбөр юм.

Хамрах хүрээ : Жирэмсний 20 долоо хоногоос дээш хоногтой үедээ өндөр эрсдэлтэй 5 төрлийн эмгэгтэй(эрт өвдөлт өгсөн, төрөлттэй холбоотой цус алдалт явагдсан, жирэмсний хүнд хэлбэрийн хордлоготой, ургийн хальс эрт хагарах, ихэс ховхрох) гэж оношлогдон эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, жишиг дундаж орлогын 180%-иас доош орлоготой өрхийн гишүүн

Тэтгэмжийн хэмжээ : Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний өөрөө төлөх ёстой төлбөр(өндөр зэрэглэлийн эмнэлгийн өрөөний төлбөрийн зөрүү дүн, өвчтөн өөрөө сонгож идсэн тусгай хоолны төлбөрөөс бусад )-ийн 90%(3 сая хүртэл вон)-ийг олгоно.

Хүсэлт гаргах : Эрүүл мэндийн төв, Эмэгтэйчүүдийн эмнэлэгүүдэд байгаа Өндөр эрсдэлтэй жирэмсэн эхэд эмчилгээний төлбөр олгох хөтөлбөрийн өргөдлийг бөглөж шаардлагатай бичиг баримтын хамт оршин суугаа газрынхаа Эрүүл мэндийн төвд өгнө.

Шаардлагатай бичиг баримт : Эмчийн 1 хувь(өвчний нэр болон өвчний кодтой), эмнэлэгт хэвтсэн болон эмнэлгээс гарсан тухай лавлагаа, эмчилгээний төлбөрийн баримт тус бүр 1 хувь(хэвтэж эмчлүүлснийхээ тоогоор тус тусад нь өгнө), төрсний лавлагаа буюу төрсний гэрчилгээ 1 хувь, иргэний бүртгэлийн лавлагаа 1 хувь, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувиараа төлсөн төлбөрийн баримт, эмчилгээний төлбөр шилжүүлэх банкны дэвтрийн хуулбар 1 хувь (тэтгэмж авах иргэний нэр дээр нээсэн данс)

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.