ЭЦЭГ, ЭХ НЬ ХОЁР БА ГУРАВДУГААР БҮЛГИЙН ЦУСТАЙ БОЛ ХҮҮХДҮҮД НЬ ЯМАР Ч БҮЛГИЙН ЦУСТАЙ БАЙЖ БОЛНО.

Хүний биеийн бүх уургуудын адилаар цусны бүлгийг тодорхойлогч антиген ба антибиетүүд нь хүнд эцэг, эхээс нь удам дамжин ирдэг. Ингэхдээ цусны бүлэг бус харин зөвхөн уургууд нь удамшдаг болохоор уламжлан ирсэн уургууд нь яаж хосолсноос болоод эцэг, эхээсээ өөр цусны бүлэгтэй байж ч болно. Үүнээс гадна маш олон янзын антиген, антибиетүүд байдаг болохоор тэдэн дээр үндэслэн цусыг өөрөөрянз бүрийн бүлэг болгон ангилсан байдаг. Эдгээрээс АВО систем буюу 1-ээс 4 хүртэл бүлэглэж ангилдаг систем нь дэлхийд хамгийн өргөн ашиглагддаг. Энэхүү системээр бол цусны дараах байдлаар бүлэг болгон хуваадаг. Антигенууд: А, В; Антибиетүүд : альфа, бета. Удамших явц: IA гэсэн генийн нөлөөгөөр А уураг нийлэгждэг, IB гэсэн ген нь В гэсэн уургийг, i нь уураг нийлэгжин удамих команд өгдөггүй.

I буюу О, /ОО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь ii. Энэ бүлгийн цусны улаан эс буюу эритроцитүүд дээр нь антиген байдаггүй, харин цусны сийвэн буюу плазмд нь хоёр төрийн антиетүүд хоёул байж байдаг.

II буюу А, /АО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IA эсвэл IА\i. Эритроцитууд дээр нь А антиген, плазмад нь бета антибиет.

III буюу В /ВО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IB\IB эсвэл IВ\i. Эритроцитүүд дээр нь В антиген, плазмад нь альфа антибиет.

IV буюу АВ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IB. Эритроцитүүд дээр хоёр антиген хоёул байрласан, плазмад нь хоёр антибиет хоёул байхгүй.

Эцэг, эхийн цусны бүлгээс хамаараад хүүхдийн цусны бүлэг нь дараах хэлбэрээр байж болно:

Эцэг, эх нь хоёул нэгдүгээр буюу О бүлгийн цустай бол хүүхдүүд нь зөвхөн нэгдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёул хоёрдугаар буюу А бүлгийн цустай бол хүүхдүүд нь нэг, эсвэл хоёрдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёул гуравдугаар буюу В бүлгийн цустай бол хүүхдүүд нэг, эсвэл гуравдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь нэг ба хоёрдугаар бүлгийн цустай болно хүүхдүүд нь нэг, эсвэл хоёр хоёрдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь нэг ба гуравдугаар бүлгийн цустай бол хүүхдүүд нь нэг, эсвэл гуравдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь нэг ба дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гуравдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёр ба гуравдугаар бүлгийн цустай бол хүүхдүүд нь ямар ч бүлгийн цустай байж болно.

Эцэг, эх нь хоёр ба дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гурав, эсвэл дөрөвдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг эх нь гурав ба дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гурав, эсвэл дөрөвдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёул дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гурав, эсвэл дөрөвдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг эх хоёрын аль нэг нь нэгдүгээр бүлгийн цустай бол хүүхэд дөрөвдүгээр бүлгийн цустай байна гэж байхгүй.

Эцэг эх хоёрыны аль нэг нь дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхэд нэгдүгээр бүлгийн цустай байна гэж байхгүй.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.