ЭМЭГТЭЙ ХҮН ХЭДИЙД ЖИРЭМСЭЛДЭГ ВЭ?

Хосууд ихэвчлэн жирэмслэхгүйн төлөө их хичээж, янз бүрийн арга хэрэглэдэг. Гэвч үр хүүхэдтэй болохоор шийдэж, жирэмслэхээр оролдож эхлэх тэр мөчид гайхалтай нэгэн зүйлийг та олж мэднэ.Тэр нь үнэн хэрэгтээ эмэгтэй хүний хувьд нэг сарын хугацаанд жирэмслэх магадлалтай 4-хөн өдөр байдаг тухай. Энэ 4 хоног нь бүрэн боловсорсон өндгөн эс өвдгөвчнөөс гарч сав хүртэл явах цаг хугацааг хэлж байгаа юм.

Хэрвээ энэ 4 хоногт өндгөн эс, эр бэлгийн эстэй нийлж амжихгүй бол сарын тэмдэг үзэгдэж эхэлнэ.Иймээс та жирэмслэхийн тулд энэ богинохон хугацаанд бэлгийн харьцаанд орох хэрэгтэй. Тэгвэл та энэ 4 хоногийг яг аль өдрүүд гэдгийг яаж мэдэх вэ? Энэ өдрүүдийг тодорхойлох хэд хэдэн аргууд байдаг. Эхлээд сарын тэмдэг ирсэн өдрөө тэмдэглэж, өөрийнхөө сарын тэмдгийн мөчлөгийг тодорхойлох хэрэгтэй.Ялангуяа тогтмол сарын тэмдэгтэй эмэгтэйчүүдийн хувьд энэ нь хамгийн хялбар арга мөн. Жирийн нөхцөлд эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг нь 24-36 хоног байдаг. Дараагийн сарын тэмдэг ирэхээс 14 хоногийн өмнөхийг тодорхойлж 2 өдрийн өмнөх ба 2 өдрийн дараах гэсэн 4 хоногийг олж жирэмслэх магадлалтай 4 хоногийг тодорхойлох боломжтой. Энэ 4 хоног нь таны сарын тэмдгийн мөчлөгийн дунд хэсгийг хамрах ёстой.Жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэдэггүй, 7 хоногт тогтмол 2-3 удаа бэлгийн харьцаанд ордог хосуудын хувьд эхний жилдээ жирэмслэх магадлал нь 80 хувьтай байдаг. Үлдсэн 10-15 хувь нь хоёр дахь жилдээ жирэмслэх магадлалтай. Гэвч эхний жил жирэмслээгүй хосууд үрийн шинжилгээ өгч, үргүйдэл байгаа эсэхийг тодорхойлох нь зүйтэй юм.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.