ТӨРӨХ ҮЕД ХЭРХЭН ЗӨВ АМЬСГАЛАА ЗОХИЦУУЛАХ ВЭ?

Амралт нь төрөлтийн тухай айдасын эсрэг байдаг. Төрөлтөөс айх айдас, эвгүй мэдрэмж нь бидний хэвийн төрөлтөнд нөлөөлдөг ба учир нь адреналин болон кортизол дааврын  түвшинг ихэсгэснээр цусны урсгалыг түргэсгэж булчин эд эрхтний хүчилтөрөгчийн хэрэгцээг ихэсгэдэг.

Амрах болон тав тухтай байдалд:

  • Амьсгалах
  • Төсөөлөх, дүрслэн бодох
  • Дуу авиа, хөгжим
  • Иллэг, хүрэх
  • Сатаарах

Тухтай байх техникд бид эмэгтэйг төрөлтөнд илүү их төвлөрүүлэх анхаарлыг нь төрөлтөнд төвлөрүүлдэг. Ингэснээр эмэгтэйн даавар , эндорфин нь илүүтэйгээр ялгарч төрөлтийн явц, төрөлтийн өвдөлт зэрэгт илүү эерэгээр нөлөөлдөг байна. Зарим эмэгтэйчүүд нэмэлт тав тухтай зүйлүүдэд дуртай байдаг бөгөөд эдгээрийг эх баригч эсвэл туслах хүн нь гүйцэлдүүлдэг байна.

Амьсгалах техник гэж юу вэ?

Бид бүгд яаж амьсгалахыг мэднэ. Бидний амьгал хэр үр өгөөжтэй, төрөлтөндөө зориулж хэрхэн хүчилтөрөгчийн солилцоог  хамгийн дээд хэмжээнд болгохыг бэлддэг.

Ээж болон хүүхдэд хүчилтөрөгч, шингэн зайлшгүй шаардлагатайг санах хэрэгтэй. Амьсгалах нь маш чухал дасгал ба жирэмснийхээ туршид зайлшгүй хийж байх нь эхэд болон хүүхдэд өсөж хөгжихөд, булчингийн үйл ажиллагаанд ач тустай, мөн хүүхэд амар мэнд аюулгүй байдалд нь дэмжлэг болдог.

Амрах техник нь амьсгалтай нягт хэлхээ холбоотой зүйл юм. Хүчилтөрөгч нь амьсгалаар хүний биед орж умайн бучингийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөгөөс гадна хүүхэд болон эхэд нэн чухал хэрэгцээтэй, мөн стрэссийн эсрэг байдаг.

Жирэмсний болон төрөлтийн үеийн 2 ялгаатай амьсгал байна:

  1. Амрах, суллаж амьсгалах
  2. Удаан амьсгалах

Суллаж амьсгалах

Энэ амьгалын дасгалыг эхлэхийн өмнө биеэ суллах дасгалыг хийх хэрэгтэй, ингэснээр бидэнд суллах дасгалыг хийхэд амархан, хүч чармайлт шаардахгүйгээр хийдэг. Энэ дасгалыг иогийн амьсгал эсвэл унтах амьсгал гэж нэрлэж болно.

  • Төрөлтийн үед бид өвдөлт хооронд хэрэглэж болно

Үүнийг яаж хийх вэ?

  • Нуруугаараа хэвтэх аль эсвэл маш тухтай байрлал авна
  • Нүдээ анина
  • Ам, эрүү хэлээ суллана
  • Амьсгалаа авахдаа 2,3,4 гэж бодолдоо тоолоод
  • Амьсгалаа гаргахдаа 2,3,4,5,6,7,8 мөн тоолно
  • Амьсгалаа хамраараа аваад хамраараа гаргана.
  • Мөн өөрийн гарыг гэдсэн дээрээ тавиад гэдсээ дүүртэл нь амьсгал авна.

Удаан амьсгалах

Энэ амьсгалын дасгалыг жирэмснийхээ үед хүүхэд хэвлийд хөдлөх мэдрэмж төрж эхэлснээс хойш, умайн булчингийн базлалтыг  үед хийнэ.

Бид энэ амьсгалыг амрах мэдрэмж төртөл нь хийнэ. Энэ амьсгалах дасгалыг умайн хүзүүг бүрэн нээгэдх үе хүртэл хийх хэрэгтэй. Амрах, суллах амьсгалыг бид нэг минутанд 10-12 удаа хийдэг бол энэ удаан амьсгалын дасгалыг өвдөлтийн үед нэг минутанд 3-5 удаа хийнэ, энэ нь бидний умайн булчингийн агшилтанд ач тустай. Төрөлт болон төсөөлөх дөө анхаарлаа төвлөрүүлж амьсгалах дасгал хийх нь үр дүнтэй байдаг. Бид амьсгалах дасгалыг 3 өөр арга замд хуваасан.

Эхний зам нь энгийн тоолох:

  1. Цагаа 60 секунд болоод зогсоохоор тааруулна.
  2. Амьсгалаа авахаас гаргах хүртлэх хугацаагаа харна
  3. Нүдээ аниад гараа өөрийнхөө гэдсэн дээр тавина
  4. Хамраараа амьсгалаа аваад 10 хүртэл тоолно
  5. Өөрийн нэг амьсгалаа тэмдэглэнэ
  6. 60 секунд хүртэл давтаад дуусгана
  7. Хэдэн амьсгал авснаа тэмдэглэнэ

2 дахь арга нь дуу авиа гаргах

  1. Цагаа 60 секунд болоод зогсоохоор тааруулна.
  2. Амьсгалаа авахаас гаргах хүртлэх хугацаагаа харна
  3. Гараа өөрийнхөө гэдсэн дээр тавина, хэрэвээ хүсвэл нүдээ аньж болно
  4. Хамраараа гүнзгий амьсгал авна. Амьсгалаа гаргахдаа `аххххх` `оххххх` `эввввв` гэж хэлэх эсвэл удаанаар өд үлээж буй мэт үлээх, тайвширч байгаа мэтээр үлээнэ.
  5. Өөрийн нэг амьсгалаа тэмдэглэнэ
  6. 60 секунд хүртэл давтаад дуусгана
  7. Хэдэн амьсгал авснаа тэмдэглэнэ

3 дахь  нь төсөөлөх арга юм

  1. Цагаа 60 секунд болоод зогсоохоор тааруулна.
  2. Амьсгалаа авахаас гаргах хүртлэх хугацаагаа харна
  3. Нүдээ аниад гараа өөрийнхөө гэдсэн дээр тавина
  4. Амьсгалаа хамраараа аваад эрч хүчтэй өнгө төсөөлнө, харин амьсгалаа гаргахдаа амаараа гаргаад тайван өнгө төсөөлж, тайвширч хөндий орон зайнаас гарч байгаа мэтээр төсөөлнө
  5. Өөрийн нэг амьсгалаа тэмдэглэнэ
  6. 60 секунд хүртэл давтаад дуусгана
  7. Хэдэн амьсгал авснаа тэмдэглэнэ

Жирэмснийхээ хугацаанд эдгээр дасгалыг өдөрт 3-4 удаа хийж байхад нь туслах хэрэгтэй.

Төсөөлөх, дүрслэн бодох

Бодит төсөөлөл дээр тулгуурлан дүрслэн бодох, төсөөлүүлэх нь тайвширч амрахад хэрэгтэй, хамгийн сайн тайвшрах төсөөлөл нь усны урсгал, хөдөө нутаг, байгал, мөн хүүхэд байдаг.

Хөгжим ба дуу авиа

Хөгжим болон дуу авиа нь амьдралын томоохон нэг хэсэг юм. Судлаачид  ураг 23 долоо хонготойгоос сонсож,  дуу авианд тодорхой хариу өгдөг гэдгийг тэмдэглэжээ. Жирэмсэн эмэгтэйчүүдэд  электрон багаж ашиглан төрөлтийн үед хөгжим сонсгоход ач тустай байдгийг тогтоожээ.Зарим эмэгтэйчүүд дуулах дуртай байдаг бол зарим нь зүгээр л хөгжим сонсох дуртай байдаг. Мөн ихэнх эмэгтэйчүүд  шүлэг, дуу, аль эсвэл залбирах мөн ижил үгийг байнга давтах зэргийг өвдөлтийнхөө үед хийцгээдэг. Жишээ нь `ёо ёо ёо ` гэж зөөлөн давтаж хэлэх, үүнийг бүүвэй бүүвэй бүүвэй гэж орлуулж хэлж болно.\

Дөрвөн  хөллөх байрлал

Энэ байрлал нь ар нуруугаар их өвдөлттэй байгаа ээжид илүү хэрэгтэй байрлал, энэ нь хэвлий дэх ургийн байрлалаас шалтгаалан нуруу орчмоор илүү өвдөлт илэрдэг ба эхийг өөрийнх нь дураар байрлалыг солиход өвдөлт багасаж болно. 4 хөллөсөн байрлалаар  тухтай мэддрэмжтэй байж удаан байх нь арын янзын ураг эргэж болох ба төрөлтийн үед хэрэглэгддэг вакуум таталт, багажаар татах хувийг бууруулдаг байна. Өөрөөр эмэгтэй дэр болон зөөлөвч өвдгөн доороо байрлуулан өвдөглөх, эсвэл өгзөгөн доороо тавин тухтай байршил авч болно. Мөн өвдөглөж суухад сандал ор гэх мэт зүйлүүд хэрэглэгдэж болно. Энэ байрлал нь эмэгтэйд найгаж хөдлөх, хөлөн дээрээ эргэх өвдөлт багасах, хэн нэгнээр иллэг хийлгэх зэрэг үед тохиромжтой байрлал юм.

Хоёр хажуугаараа хэвтэх

Энэ байрлал нь эх ядарсан үед хэвтэх, мөн түүнд туслах хүн хэрэгтэй учир нь дүлэх үед хөлийг өргөж өгөх хэрэгтэй. төрөлтийн нэгдүгээр үеийн өвдөлтийн үед дэрийг хөлний завсраа хавчуулж болно.

Илүү байх нь: ядарсан ээжүүдэд. Ар янзын байрлалын үед хярзангийн суналт сайжирч төрөлтийн 2-р үе хурдан явагдана.

Өвдөг дээрээ суух

Энэ байрлал нь умайн хүзүү нээгдэхэд болон ураг доошлоход тусалдаг. Өвдөглөж суухдаа намхан сандал тулах эсвэл хэн нэгнээр түшүүлэх хэрэгтэй байдаг. Энэ байрлал нь мөн умайн агшилтыг улам хүчтэй болгоно.

Давуу тал нь: умайн хүзүүг хамгийн дээд зэргээр нээнэ, умайн булчингийн агшилтыг нэмэгдүүлнэ. Өвдөг дээрээ суух байрлал нь эхийг их ядраадаг хэдий ч хамгийн энгийн байрлал юм.

Суух

Сандал дээр суух, сандал дээр буруу харан суух байрлал нь тухтай байдаг. Сандал дээрээ дэр болон жийрэглэх зүйлийг тавин буруу харж суух нь бусад зүйлийг давхар хийхэд тохиромжтой. Жишээ нь нуруундаа иллэг массаж хийлгэх, бүлээн жин тавиулах зэрэг.  Энэ байрлалын давуу тал нь төрөх зам бэлтгэгдэнэ, эмэгтэй амрана мөн тулгууртай байдаг.

Зогсоо буюу босоо байрлал

Энэ байрлал нь дэлхийн татах хүчийг ашиглан ураг хурдан доошилж, даралт төрөх замд илүү нөлөөлснөөр умайн хүзүүний нээгдэлтэнд дэмжлэг болдог. Энэ байрлал нь умайн булчингийн агшилтын хүчийг нэмэгдүүлдэг боловч өвдөлтйг багасгадаг давуу талтай.мөн төрөлтийн 2-р үеийг хурдасгадаг. Эмэгтэй өвдөлт хоорондоо алхаж, өвдөлтийнхөө үед өөр байрлалд шилжин хагас өвдөглөх маягтай хана болон тусалж буй хүнээ түших зэргээр байрлалаа хольж болдог. Давуу талууд нь: төрөх зам хурдан бэлтгэгдэх, умайн булчингийн агшилтийн чанар сайжрах, төрөлтийн 2-р үе түргэсэх.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.