СОЛИО ӨВЧИН БУЮУ ШИЗОФРЕНИ

Шизофрени нь одоо хvртэл хамгийн оньсого мэт тайлагдашгvй өвчнүүдийн нэг хэвээр байгаа билээ. Уг нэр томьёо нь “шизо” (“схизо”) – бутлах, “френ” – ухаан санаа гэсэн грек үгнүүдээс гаралтай.

Ерөнхий

Солио өвчнөөр дэлхийн нийт хvн амын 1.5% нь өвчилсөн байдаг. Хvйсний ялгаа байхгvй. Өвчин  гол төлөв 15-25 насны хооронд эхэлдэг. Уг өвчнөөр өвчлөх эрсдэл нь  өвчтэй төрөл төрөгсөд болон тэдний дундахь өвчлөлийн  тоо хэмжээтэй шууд хамааралтай байдаг. Жишээ нь шизофренигаар өвчлөх эрсдэл  нийт хvн амд 1- 1.5 %  байдаг. Солио өвчтэй хvний ах, дүү болон үр хүүхдэд нь өвчлөх эрсдэл хэд дахин өндөр байдаг. Хэрэв эцэг эх нь хоёулаа өвчтэй бол  эрсдэл 45% -тай  байна.

Шалтгаан

Шизофрени өвчтэй хүмүүс нь ихэвчлэн  өвчний хурц шинж тэмдэг илрэхээс өмнө  угаасаа тодорхой шизоид  маягийн зан төлөвтэй байдаг. Ийм хүмүүс нь дуугай зожиг, мөрөөдөмтгий, гvн бодол болж  санааширсан байдлаараа бусдаас ялгардаг. Солио өвчнөөр ихэвчлэн техник сэтгэлгээтэй хүмүүс (физик, математик) өвчлөх магадлалтай байдаг.

Явц

Солио өвчний явц болон сэтгэцэд гарах өөрчлөлтөөр нь 2 бvлэгт хуваадаг. Тасралтгvй vргэлжлэх болон vе vе  хөдлөх гэж байна. Тасралтгvй vргэлжилэх явцын тохиолдолд  солио өвчин нь өвчин эхэлсэн vеэс  хойш насан туршид явагддаг. Жишээлэхэд, архаг дэмийрэл. Ийм өвчтэй хvн болохоор эзгvй хойгуур хөршүүд нь түүний эд зvйлсийг эвдэлж, ямар нэгэн юм хулгайлдаг гэх мэтийн хардалтын байдалтай явдаг бөгөөд өөрийн бvх хvндрэлтэй асуудалд бусдыг буруутгадаг.

Ийш тийш гэмт хэрэгтнүүдийн талаар гомдол бичиж, цагдаа дууддаг бөгөөд  ямар ч vр дvнгvй нэг байрнаас нөгөө байр руу, нэг хотоос нөгөө хот руу нүүх нь ч бий. Тасралтгvй vргэлжилэх явцын бас нэгэн хувилбар бол  архаг хий юм vзэж, сонсох өвчин (галлюцинаци) юм. Ийм өвчтэй хүмүүст байнга  толгой дотор нь, эсвэл гадна дуу хоолой сонсогдож  байдаг. Эхэндээ тэд үүнийг маш хvндээр хvлээж авдаг ч гэвч цаг хугацаа өнгөрөхөд  аяндаа энэ байдалд дасаж  дуу хоолойнд тоомжиргvй хандаж эхэлдэг.

Харин vе vе хөдлөх явцын vед  солиорол нь хангалттай удаан vргэлжилдэг  “эрүүл” завсарлагааны дундуур vе vе vзэгдэх   маягаар ажиглагддаг байна. Энэ  хэлбэрийн vед солиорол нь  тасралтгvй vргэлжилэх хэлбэрийг бодвол илүү олон янз бөгөөд хурц явцтай байдаг. Солиоролын ямар ч хэлбэрийн явцад  өвчний нөлөөн дор бие хvний төлөв байдал болон зан араншингийн өөрчлөлт гарна.

Хvн дуугай зожиг, хачин болж эргэн тойрныхны  хувьд  утгагагvй, авцалдаагvй зvйлүүдийг хийдэг. Сонирхол нь өөрчлөгдөж,  урьд нь огт  сонирхож байгаагvй  сонирхол бий  болдог. Заримдаа энэ нь философийн, эсвэл шашны эргэлзээтэй номлол, үгүй бол уламжилалт шашинд  хэт их гvнзгий, бvр хэнээрхэлийн хэмжээнд хvртэл орох явдал  байдаг. Бие болон сэтгэлээрээ бvрэн төгс болсон мэт санагдаж, ихэвчлэн өөрийн зохиосон ямар нэгэн онцгой аргаар эдгэрэх  санаа төрж болдог.

Ийм тохиолдолд хvн өөрийн бvх хvчээ биеэ чийрэгжүүлэх, онцгой маягаар хооллох зэрэг эдгэрэх арга хэмжээнд зориулж, бусад энгийн  ажлууд болох угаалга цэвэрлэгээ, ойр дотныхондоо туслах г.м тодорхой зvйлүүдийг хийхээ мартдаг. Мөн бvр эсрэгээр идэвхи сонирхол нь бvрэн алдагдаж, назгай идэвхигvй бөгөөд vл тоомсорлосон байдал ч бий болж болно. Солиоролын хэлбэрүүдийг мөн гол онцлог илрэлүүд болох  дэмийрэх, хий юм харах, эсвэл зан төлөв өөрчлөгдөх шинжүүдээр нь ялгадаг.  Хэрэв дэмийрэл  давамгайлж байвал энэ хэлбэрийг параноид  гэж нэрлэдэг. Дэмийрэл болон хийх юм vзэх шинжүүд хавсарсан тохиолдолд галлюцинаторно – параноид хувилбарт авч vздэг. Хэрэв эхний байдлаар зан төлвийн өөрчлөлт илэрвэл ийм тохиолдлыг солиоролын энгийн хувилбар гэж нэрлэдэг.

Оношлогоо

Солио өвчний оношийг  зөвхөн сэтгэцийн эмч  тавиж чадна. Солиоролын бvх хэлбэрийг  оношлох нийтлэг шинж тэмдгүүд

Сонсголын хуурамч галлюцинаци (жишээ нь, хэн нэг нь өвчтөнд өөрийн бодлыг нэвтрүүлэх эсвэл өвчтөнөөс бодлыг нь авах)

Нөлөөллийн дэмийрэл, сэтгэцийн автоматизм

Дуу хоолойн галлюцинаци

Тогтвортой, зуршил болсон дэмийрэл (харь гаригийнхан болон далд ертөнцтэй харилцаа холбоотой байх г.м) Түүнчлэн кататонигийн шинж тэмдгүүд (цочрох, уурлах), удирдлагагvй  гарах бодол санааны  vзэгдэлүүд, vг яриа нь тасалдах, апатико – абулический хам шинжийн (хvсэл сонирхолгvй өөрийн мэдэлгvй болж vл тоомсорлох байдлууд хавсарсан) илрэлүүд тохиолдож болно.

Эмчилгээ

Одоо хvртэл солио өвчний  бvрэн  эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт байхгvй байна. Учир нь түүний үүслийн шалтгаан тодорхойгvй байгаа юм. Гэвч хэрэв зөв эмчилсэн тохиолдолд өвчин маш зөөлөн явцтай болж,  дахих тоо нь хязгаарлагдах боломжтой байдаг (гэхдээ мэдээж энэ нь солиоролын хэлбэрээс шалтгаална). Үүнд зөвхөн сэтгэцийн эмч л тохирох эм бэлдмэл, тун хэмжээ болон эмчилгээний хугацааг зөв сонгож чадна. Өвчин хурцаар хөдөлсөн vед эмчилгээг эмнэлэгт хийх шаардлагатай бөгөөд  өвчин намдсан vед өвчтөн гэрээр эмчлүүлдэг. Гэхдээ байнгын хяналт шаардлагатай байдаг ба учир нь ихэвчлэн өвчтөн  эм уухаас татгалздаг.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.