ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД ХҮНЛЭЛ ХАМГИЙН ЧУХАЛ

Гэр бүлийн амьдралд эхнэрийн гоолиг бие, үзэсгэлэн төгс царай нь гэр бүл бат бэх байхын баталгаа биш ээ. “Хүн муухай зүйлд сайхан зүйлийг биширдэг шигээ амархан дасна. Заримдаа төгс сайхныг ажиглахаа больчихдог.” гэж Эзоп онож хэлжээ. Хос хоёр бие биенээ залхаадаг, нэг нэгэндээ ярих зүйл нэгэн зорилгод тэмүүлэх эрмэлзлэл үгүй болчихвол ямар ч гоо сайхан нэмэргүй. Чухамдаа тийм шалтгаанаар хүйтрэл ганцаардал эхэлнэ. Тэгвэл бид гэр бүлийн харилцаанд юуг анхаарах хэрэгтэй вэ? үүний талаар хүн, био энерги шинжээч С.Алтанчимэгтэй ярилцлаа.
#СЭТГЭЛ ЗҮЙН ЭНЕРГИЙН #СУРГАЛТАНД ДООРХИ ЛИНКЭЭР ОРЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.
БҮРТГЭЛ: https://forms.gle/R9uNnxTT14NdVTNr8

Гэр бүл гэж юу вэ?

Гэр бүл гэдэг нь бие биенийгээ дэмжих, харилцах бусадтай ойлголцох хамгийн ойр дотно холбоо. Бие биенийгээ дэмжих нэг энерги гэж би хувьдаа ойлгодог. Гэр бүл болно гэдэг нь монголчууд дутуугаа гүйцээж дундуураа дүүргэх гэж ярьдаг тэр энергээ нэгдэж энэ хорвоог арга бэлгээрээ нэгтгэдэг тэр гайхалтай зүйл бол гэр бүл.

Гэр бүлийн харилцаанд хамгийн эхэнд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Бид бүгд өөр өөр хүмүүс, үүн дээр өөр өөр орчинд хүмүүжсэн хүмүүс тийм учраас өөр өөр ертөнцийг эвлүүлж арга билгийг бий болгох гэж байгаа нэгдэл гэж ойлгох ёстой эхний удаад. Ингэж ойлгож байж бие биенийгээ ойлгох хамгийн эхний сэтгэлзүй бэлтгэгддэг. Хүмүүсийг анзаарч байхад гэр бүлд хамгийн их гардал асуудал нь өөрийгөө дүүргүүлэх гээд байдаг. Өөрийгөө үнэлүүлэх үнэлэмжийн “банк” гэж хүн болгонд байдаг. Тэр “банкийг” дүүргэж байж бие биенийхээ хайрыг илүү мэдэрдэг. “Банк” нь дүүрэн хүн өрөөлийг хайрлах боломжтой болдог дундараад ирэх үед л ямар нэг шалтаг шалтгаан хайгаад эхэлдэг. Өөрөө хоосроод байгаа учраас. Бие биенийгээ дэмжих хэрэгтэй. Тэр дэмжсэн гэрэл дээр аз жаргалын гэрэл гэгээ асдаг. Тэр гэрлээс хүүхэд аз жаргалыг илүү мэдэрдэг.

Гэр бүлд асуудал гарах үе олон байдаг. Энэ үед бид юу хийх ёстой вэ?

Гэр бүлд ямар нэг асуудал гарсан үед нөхрийн эсвэл эхнэрийн ааш зан өөрчлөгдөх үед бодох хэрэгтэй. Манай эхнэр, нөхөр юунд баярлаж, гомддог билээ гэдгийг. Гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд алдаа гаргаад байдаг юм шиг харагддаг. Эмэгтэйчүүд ч мөн алдаа гаргадаг.

Тэгвэл алдаа гаргасан үед эргээд эвлэрэх орон зайгүй болчих гээд байдаг.  Бие биетэйгээ ярилцаж байвал орон зай гарч ирдэг. Ямар ч тохиолдолд бие биетэйгээ эвлэрэх орон зай үлдээх хэрэгтэй. Орон зай бол хамгийн чухал зүйл. Мөн бие биенийхээ дуртай зүйлийг хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй. Хүн болгон өөргөө өсгөж байдаг мэдрэмж  гэж байдаг. Тэр мэдрэмжийг нь хаагаад ирэхээр өөрийгөө үнэлэх үнэлэмжийн “банк” нь дундраад тэр хүндээ итгэх итгэл, хайрлах хайр нь багасаад ирдэг. Нэг жишээ хэлхэд:

Нөхөр нь зөндөө алдаа хийчихээд алдаагаа ухаараад ирсэн гэнэ. Тэр хүн би яаг засарсан энэ байгаа амьдарлынхаа төлөө үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө үлдсэн насаа зориулнаа гэсэн итгэлтэй байтал эхнэр нь хуучин байдлаар нь бодоод харицаад байж л дээ. Нөгөө залуугын урам нь хугараад итгэл нь алдарч байгаа юм.

Үүнээс юу бодох хэрэгтэй вэ? гэхээр тэр хүн засархыг хичээж л байгаа бол урмыг нь сэргээгээд өгөөрэй. “Би чамайг зөндөө их алдаа гаргасан ч түүнийгээ ойлгоод эргээд ирж байгаад баярлаж байна” гээд өргөөд өгвөл тэр дундаа эрэгтэй хүн алдааг нь ойлгох тусам илүү “наалдаж” улам их хайраа гаргадаг байдаг. Эмэгтэй хүмүүс бол өөрийг нь ойлгож ярилцаж, сонсож байвал маш их баярладаг. Эмэгтэй хүн уусамтгай учраас хурдан уусдаг, харин эрэгтэй хүн бол үгэндээ хүрэх гээд байдаг талтай. Мэдээж хүн хүний онцлог чанарууд бас байдаг. Үүнийг ойлгох хэрэгтэй.   Хамгийн их анхаарах зүйл бол бие биенийгээ хүндэтгэн хайрлах хэрэгтэй. Хайр гэдэг өөрчлөгдчихдөг бол хүндлэл гэдэг бат бөх суурь байдаг. Хүндлэлээс бүх зүйл эхэлдэг. Бие биенийгээ хүндлэсэн гэр бүлд хайр амархан үүсдэг. Өөрийнхөө сайн талуудыг мэдчихэж байна гэсэн үг.

Дурсамжийн банкийг дүүргэчихлээ, бие биенээ ойлгоод хүндэлчихлээ. Тэгээд бие биедээ сайхан дурсамжуудыг бий болгож  өгөх анхаарах хэрэгтэй байдаг. Ингэхнгүй орон зайг нь хаасан тохиолдолд эргээд эвлэрэх байдал муу болчихдог. Хоёрдугаарт хэт их гомдчихсон байдаг. Гомдлоос болоод өөрийнхөө ч өрөөлийн ч орон зайг хаачихдаг. Хорвоо ертөнцийн үнэнтэй нүүр тулж байх хэрэгтэй байдаг. Эхнэр, нөхрөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч эхлэвэл сөрөг тал нь бага харагддаг. Төгс хүн гэж хэзээ ч байдаггүй. Тийм учраас алдаатай оноотой нь хүлээн зөвшөөрвөл ойлголцох зай маш их байдаг гэсэн үг.

Хүүхдүүдтэйгээ бид хэрхэн харилцах ёстой вэ?

 Үр хүүхдүүд дээр их асуудал үүсэж байгаа юм шиг хүмүүс их ярьдаг “манай эхнэр эсвэл нөхөр  манай хүүхэдтэй ерөөсөө ойлголцож чадахгүй юм аа” гээд. Хүн хүн өөр өөрийн гэсэн онцлог чанартай. Бид өөр эрэн үед амьдарч байгаа учраас дээр үеийн хүмүүжлээр хүүхдийг хүмүүжүүлнэ гэж байхгүй. Одоо бол чиглүүлэх гэдэг дээр анхаарах хэрэгтэй. “Чиний сонголт ирээдүйд ийм юм авч ирнэ. Сонголт чинь зөв үү?” гэдэг дээр ярилцах ухааруулах дээр ажиллах хэрэгтэй. Орчин үеийн хүүхдүүд зөрүүд гэхээс илүү энергийнх нь давтамж нь өндөр учраас зөрөлдөөд байдаг. Тийм учраас хүүхэд дээр бол чиглүүлэх гэдэг үүргийг л анхаарах хэрэгтэй. Гэр бүлийн хоёр бол бие биенийхээ давуу чанарууд дээр ажиллаад эхлэх хэрэгтэй.

Гэр бүлийн харилцаанд орд нөлөөлдөг үү?

Орд их нөлөөлдөг. Усан махбодтой хүмүүс эмзэг, гал махбод дүрэлзсэн, шороон махбод нам гүм дотогшоо байдаг бол хий махбодтой  хүн их юмыг сэтгэдэг, хөгжилтэй, түргэн хүмүүс байдаг. Хий махбодтой хүмүүс усан махбодтой хүнтэй нийлэхгүй ч гэдэг юм уу. Нэг нь дэрвээд байхад нөгөөх нь ойлгохгүй,  хэлсэн үгэнд нь эмзэглээд байдаг ч юм уу. Хамгийн гол нь бие биенийхээ онцлог чанаруудыг ойлгосон байхад гэр бүл бат орших суурь нь тэр болдог.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.