АВТОМАШИНЫ УТАА ЖИЛД ДӨРВӨН САЯ ХҮҮХДИЙГ БАГТРАА ӨВЧТЭЙ БОЛГОЖ БАЙНА

Агаарыг бохирдуулж буй хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утаа. Тээврийн хэрэгслээс ялгарч буй утаанаас болж манай дэлхий дээр жилд дөрвөн сая, хоногт 11,000 хүүхэд багтраа өвчин тусч байгааг Lancet Planetary Health сэтгүүлд нийтэлжээ.

Бага насны хүүхдүүд багтраагаар хамгийн их өвчилж буй газруудад агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй гэж тогтоосон хэмжээнээс хэдийн хол давсан байна. Үүнээс харахад агаарын бохирдол та бидний бодож байснаас ч илүү хор хөнөөл дагуулж байна. Судлаачид Энэтхэг, Хятад улсуудад бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирч буй хүүхдүүдийн тоог хязгаарлах аргагүй болсон гэжээ. Харин Их Британи, Австрали улсуудад багтраа өвчин тусч буй бага насны дөрвөн хүүхэд тутмын гурав нь тээврийн хэрэгслийн хорт утаанаас үүдэлтэй өвчилж байна.

Тээврийн хэрэгслийн утаанд хордож багтраагаар өвчилж буй хүүхдүүдийн тоогоор тэргүүлж буй 10 хот:

1 Перугийн нийслэл Лима

2 Хятадын Шанхай

3 Колумбын нийслэл Богота

4 Хятадын нийслэл Бээжин

5 Хятадын Тянжин

6 Канадын Торонто

7 Хятадын Шэнян

8 Америкийн Лос Анжелес

9 Америкийн Нью-Йорк

10 Филиппиний нийслэл Манила

Агаарыг хамгийн их бохирдуулдаг нитрогенийн диоксид дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс түлхүү ялгардаг. Тиймээс олон нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан болгох, дугуй унах, алхах зэрэг эрүүл мэндэд тустай сонголтуудыг Засгийн газрууд дэмжих хэрэгтэй гэж зөвлөжээ. Дэлхийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд бага насны хүүхдүүдийн дунд агаарын бохирдлоос тэр дундаа тээврийн хэрэгслийн утаанаас үүдэлтэй  багтраа өвчний тархалт нэн аюултай түвшинд хүрснийг сэрэмжлүүлж байна.

https://www.theguardian.com/environment/2019/apr/10/vehicle-pollution-results-in-4m-child-asthma-cases-a-year

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.