ХҮҮХДИЙН ДАРХЛАА МУУДАХ ГОЛ ШАЛТГААНУУД

Хөдөлгөөний дутагдалд орох

Зарим эцэг эхчүүд хүүхдээ нэг их гадаа тоглуулдаггүй. Энэ нь хүүхдийг хөдөлгөөний дутагдалд оруулах аюултай. Хүүхэд өдөр бүр 30-60 минут гадаа гарч, нарны гэрэлд өөрийн дураар тоглосноор дархлааны эсүүд нь идэвхждэг.

Өдрийн хэмнэл нь тогтмол байх

Хүүхэд тань өдөр бүр тогтсон цагт босож, тогтсон цагт хооллож, тогтсон цагт унтаж зөв хэмнэлтэй амьдарч байна уу? Тогтмол авах ёстой нойроо бүрэн авч хоол тэжээлээр өөрт хэрэгтэй бүх амин дэмээ авсан хүүхэд өвчлөх нь бага байдгыг Лондонгын их сургуулийн судлаачид тогтооожээ.

Зөв хооллох

Идэхгүй, дургүй гэснийх нь зоргоор зөвхөн дуртай зүйлээр нь хооллоогүй биз? Амтлаг зүйл, гурилан бүтээгдэхүүн, ногоо иддэггүй зэрэг хэт туйлширсан хооллолт, мөн бэлэн бүтээгдэхүүнээр хооллох нь өсөж торниж байгаа хүүхдэд шаардлагатай шим тэжээлийг өгч чадахгүй.

Хэт зузаан хувцас өмсгөх хэрэггүй

Та хүүхдээ 20-22 хэмийн дулаан өрөөнд зуузан өмд, зузаан цамц, ноосон оймс, бүр гутал өмсгөж хэт бэгнээгүй биз???

Хүүхдийн биеийн дулаан насанд хүрсэн хүний биеийн дулаанаас өндөр байдаг ба үргэлж хөдөлж, гүйж байдаг болохоор маш их хөлөрдөг. Хүүхдээ хэт дулаалаад баглаад байвал хүүхдийн өөрийнх нь биеэ халаах чадвар муудаж, зузаан хувцаснаасаа болоод хөлөрч, улмаар нойтон чийгтэй хувцастай салхи авснаас болж ханиад хүрч, хатгаа болж хүндрэх аюултай.

Харин нимгэн хувцаслаж сургавал арьсаараа хүйтнийг мэдэрч биеийн дулаанаа зөв зохицуулан чийрэг болдог. Хүүхдээ гэртээ байхад нь аль болох хөдлөхөд амар, нимгэн хувцастай байлгаж сургаарай.

Ариутгал дархлааг муутгадаг

Ханиад, халдварт өвчнөөс сэргийлэх арга бол угаах, ариутгах процесс гарцаагүй мөн. Гэвч хүүхдийн эргэн тойрныг хэтэрхий ариутгаж, цэвэрхэн орчинд байлгах нь эсрэгээрээ хүүхдийн дархлааг муутгадаг. Бактери устгадаг саван, ариутгагч шингэний хэрэглээгээ хянаж байгаарай.

Хүүхэд ч бас стресст ордог

Хүүхдэд ямар юмны стресс байх вэ, гэж боддог эцэг эхчүүд цөөнгүй. Гэвч хүүхэд ч гэсэн томчууд бидэнтэй адил олон шалтгаанаас болж стресст ордог. Гэвч томчууд шиг түүнийгээ илэрхийлж чаддаггүй болохоор дотроо удаан тээдэг ба улмаар биеийнх нь дархлаанд муугаар нөлөөлдөг байна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.