ХӨХҮҮЛ ЭХ ТАТГАЛЗВАЛ ЗОХИХ ХООЛ ХҮНС

Хэрвээ та үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа бол дараах зөвлөгөөнд анхааралаа хандуулаарай. Учир нь хүүхэд бор хоолонд ортолоо зөвхөн эхийн сүүгээр хооллодог. Тиймээс таны юу идэж ууж байгаа нь бяцхан үрд тань шууд хамаатай. Тиймээс энэ удаа бид хөхүүл эхийн идэж болохгүй хоол хүнсийг таньд хүргэж байна.

  1. Самар

Самар бол насанд хүрсэн хүмүүст хамгийн их амин дэм, эрдэс бодисоор дүүрэн хүнс юм. Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай бүтээгдэхүүн. Гэхдээ үүнд нэг зүйлийг онцлон хэлэхэд самар нь хүний биед харшил үүсгэдэг бөгөөд насанд хүрсэн хүмүүс ч самарны харшилтай байдаг. Тиймээс хүүхдээ хөхнөөс гартал самарнаас татгалзахыг зөвлөж байна.

  1. Загас

Би хөхүүл эх загас идэхээс зайлсхийх хэрэгтэй гэдгийг сонсоод үнэхээр их гайхсан. Гэтэл загас идэхгүй байх гол шалтгаан гэвэл загасанд мөнгөн ус агуулагддаг юм байна. Тиймээс та хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа үедээ бүх төрлийн загаснаас зайлсхийх хэрэгтэй.

  1. Хий агуулсан хүнсний бүтээгдэхүүн

Хий агуулсан хүнсний бүтээгдэхүүн нь таны болоод хүүхдэд тань тав тухгүй мэдрэмжийг төрүүлдэг. Хий агуулсан бүтээгдэхүүн гэдэгт төрөл бүрийн байцаа хамаарах бөгөөд олон төрлийн вандуй хэлбэрт үр тариа мөн хамаардаг ажээ.

  1. Кофе

Мэдээж та зарим үед ч гэсэн кофе уухыг хүсэх ч бяцхан хүүгээ бодоод энэ төрлийн уух зүйлээс татгалзаарай. Учир нь кофенд кофейн агуулагддаг. Кофе уусны дараа бидний нойр хүрдэггүй. Харин энэ зүйлийг бяцхан хүүхэд тань мэдэрвэл юу болохыг та төсөөлж байгаа байх.

  1. Сармис

Сармис хүний биед маш их ач холбогдолтой гэдгийг бид мэднэ. Гэхдээ та хүүхдээ хөхөөрөө хооллодог бол сармис идэхээс татгалзах хэрэгтэй. Учир нь сармис хөхний сүүнд маш олон асуудал авч ирдэг. Хэрвээ зайлшгүй сармис идэх шаардлага гарвал хүүхдээ хөхүүлэхээс 2-3 цагийн өмнө идээрэй.

  1. Согтууруулах ундаа

Мэдээж согтууруулах ундаанаас бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Үүнд архи, пиво, дарс гээд бүх төрлийн согтууруулах ундаа хамаарах бөгөөд эдгээр зүйлс нь хүүхдүүдэд хамгийн их аюул авч ирдэг.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.