ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОРИУЛАЛТЫН ЭМНЭЛЭГТ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ

Нүүр гэдэг хүн бүхний хамгийн чухал хэсэг байдаг. Сүүлийн жилүүдэд салон, гоо сайхан гэж нэрлэсэн олон газрууд нээгдэж байна. Үүнээс үүдээд гоо сайхнаараа насаараа хохирч байгаа цөөнгүй тохиолдлууд гарсныг хэн бүхэн санаж байгаа байх. Тэгвэл бид гоо сайхны хагалгааг ямар газар хийлгэх хэрэгтэй вэ? Монголд ямар филлер тарилга зөвшөөрөгдсөн байдаг талаар “Anu Med aesthetic” эмнэлгийн мэс заслын их эмч Х.Ану-Үжинтэй ярилцлаа

Гоо сайхны мэс ажилбар, үйлчилгээг хийлгэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Гоо сайхан мэсийн бус ажилбарыг эмэгтэйчүүд  ихээр хийлгэдэг болсон. Гэхдээ энэ үйлчилгээг хийлгэхдээ  зөв  газар сонгох хэрэгтэй. Ингэхдээ тухайн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх  тусгай зөвшөөрөл мөн мэргэжлийн эмч ажиллаж байна уу гэдгийг сайн шалгах хэрэгтэй.

Бусад улс оронд гоо сайхны үйлчилгээг хэрхэн хийдэг вэ?

Би Солонгос болон бусад олон  улс оронд мэргэжил дээшлүүлэхээр ажиллаж байсан. Сингапур, Тайланд, Энэтхэг зэрэг гоо сайхны мэс заслыг маш сайн хийдэг орнуудад сурч байх  явцад тэнд 6 жил хүний их эмчээр сурч төгсөөд ерөнхий мэс заслын эмчээр сураад гоо сайхны мэргэжлээр  гурван жил сурсан туршлагатай эмч нар ажилладаг. Манай улсын хувьд мэргэжлийн бус хүн гоо сайхны мэс ажилбар хийснээс болж эргээд хүндрэл учирдаг.

Эмэгтэйчүүд гоо сайхны эмчилгээ хийлгэхдээ ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?

Хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол мэргэжлийн бус хүнээр мэсийн бус ажилбарыг хийлгэдэг. Мэргэжлийн бус хүн эмнэлгийн биш  бохир орчинд потокс тарилгыг хийлгэснээр эргээд хүндрэл учрах хамгийн том нөхцөл болдог. Арьс үрэвсэх, идээлэх  цаашлаад цусанд бохир орох зэрэг ноцтой хүндрэл учирдаг. Мөн зарим эмч нар мэдрэмжгүй байдаг. Эмч онол практикийг хослуулан ажиллах хэрэгтэй.

Гоо сайхны үйлчилгээг буруу газар хийлгэснээр ямар сөрөг нөлөөтэй вэ?

Хүний хамгийн чухал зүйл болох эрүүл мэнд болон  гоо сайхнаараа хохирно. Зарим газар зөвшөөрөлгүй потокс, филлер, тарилга ашиглах нь эргээд  сөрөг нөлөөтэй. Жишээ нь зөв филлер хийлгэсэн тохиолдолд жилийн дараа арьсруу  шимэгдэж  алга болдог. Харин гарал үүсэл нь доторхойгүй өөрөөр хэлбэл баталгаагүй бүтээгдэхүүн нь арьсанд шимэгдэхгүйгээр зангилаа болж үлддэг. Ингэснээр бүсгүйчүүдийн гоо сайханд урьд нь байснаас илүү хохирол учирдаг. Иймээс бүсгүйчүүд маань мэсийн бус ажилбар хийлгэхдээ заавал судалж найдвартай газар сонгох хэрэгтэй.

Ам дамжсан зөвлөгөө өгөх нь эргээд сөрөг үр дагавар дагуулдаг уу?

Эмчилгээний талаар сайн мэдлэггүй хэрнэ бие биедээ буруу зөвлөгөө өгөх нь өрөөсгөл ойлголт юм. Харин мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн олны танил хүмүүс буруу ухуулга, сурталчилгаа хийснээс болж хүмүүс ихээр хохир ч байна.

Эмэгтэйчүүд филлер хийлгэх гэж байгаа бол юу анхаарах хэрэгтэй вэ?

Филлер гэдэг нь дүүргэгч тарилга юм. Энэхүү тарилга нь гүн үрчлээ, арьсны хонхорхойг нөхөх , хамар өндөрлөх, уруул дүүргэх зэргээр ашигладаг мэсийн бус тарилгын эмчилгээ гэж нэрлэдэг. Тухайн эмчилгээнд эдгэрлийн хугацаа гэж байдаггүй. Ажилдаа шууд явж болдог бөгөөд  хүндрэл багатай, үр дүнгээ шууд үзүүлдэг эмчилгээ юм. Найрлагад нь 100% хролоны хүчил байдаг учраас ямарч сөрөг нөлөөгүй. БНХУ-аас орж ирдэг филлер биш цликон нь сөрөг нөлөө ихтэй хорт хавдар үүсгэх аюултай байдаг. Мөн бүсгүйчүүд  маань эмчтэйгээгээ эмчтэйгээ  маш сайн зөвлөлдөж ойлголцох  шаардлагатай.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.