ХӨХҮҮЛ БОЛОН ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮД ЯАГААД СЭТГЭЛ ГУТРАЛД ӨРТДӨГ ВЭ?

Төрсний дараах  дааварын өөрчлөлтөөс болж ээжүүд сэтгэл гутралд өртөж шалтгаангүйгээр уурлаж, бухимдах шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнээс болж  гэр бүл салалт үүсэх шалтгаан болдог байна. Тиймээс тэднийг хүндэтгэх шалтгаантай хэмээн үзэж ойлгож ярилцах хэрэгтэй.

Төрсний дараа ээжүүдэд маань бие болон сэтгэцийн хувьд өөрчлөлт гардаг. Жишээ нь сэтгэлээр унаж, шалтгаангүй гуниглаж, юунд ч юм хэт санаа зовинох, шантрах гэх мэт шинж тэмдэг төрсөн эмэгтэй хүн бүрт илэрдэг бөгөөд үүнийг төрсний дараах сэтгэл гутрал гэнэ. Үүний хамгийн гол буруутан нь гормоны өөрчлөлт ба ямарваа нэгэн сэтгэл хөөрлийн дараа зайлшгүй гардаг хэвийн уналт юм. Төрсөн эмэгтэйчүүдийг сэтгэл гутралд оруулдаг зүйлс: Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох Эстроген болон Прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин (Аз жаргалын гормон гэж зарим хүмүүс нэрлэдэг) болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг учир сэтгэлээр амархан унахад хүргэдэг. Серитонин дутагдах үед сэтгэл дүнсгэр, түгшүүртэй, паникт орох, айдас, хоолны дуршил ихсэх гэх мэт шинж илэрдэг бол неоадерналин дутагдах үед сэтгэл дүнсгэр, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдэг 2-3 долоо хоног үргэлжлэн хэвийн болдог. Гэхдээ зарим ээжүүдийн биеийн онцлогоос шалтгаалан 1 жил хүртэл үргэлжлэх тохиолдол ч байдаг. Мөн амаржсан эмэгтэй бүрт гутрал явагддаггүй ба гутралын хэр хэмжээ харилцан адилгүй байдаг. Хэрвээ удаан хугацаанд 4-өөс дээш 7 хоног үргэлжлэн байнга уурлаж уцаарлах, нойргүйдэх, их уйлах, эцэж ядрах, буруутгах мэдрэмж, амьдрах утгагүй мэт санагдах, итгэл найдваргүй болох гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй. Төрсөн эмэгтэйчүүдийн сэтгэл санааг дэмжих  гол хүн бол нөхөр юм. Аль болох тайван байлгаж сэтгэл гутралд оруулахуйц эмзэг зүйл ярихгүй байх шаардлагатай. Стресс ядаргааг тайлахад хамгийн шилдэг арга дасгал хөдөлгөөн байдаг, дасгал нь серитонин ялгаралтыг ихэсгэж сэтгэл санааг өөдрөг болгодог. Судалгаагаар аэробик нь сэтгэл гутралыг багасгах нөлөөтэй гэдгийг баталжээ. Мэдрэлийн эс дамжуулагчдын ялгаралтыг ихэсгэхэд бас нэг нөлөөтэй зүйл бол Fish Oil буюу Омега 3 байдаг тул өдөрт 1 удаа уух нь тустай. Ойр дотнынхондоо өөрийнхөө сэтгэл санааг нээлттэй хуваалцах, адилхан хүүхэд гаргасан эхчүүдтэй найзалж нөхөрлөх, нөхөртэйгөө болзох зэргээр тайван аз жаргалтай байвал төрсөн ээжүүдийн эрүүл мэнд болон хүүхдэд ч сайнаар нөлөөлөх болно.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.