БАГА НАСНЫ ХҮҮХЭД ЦОЧИР УУРЛАХ НЬ ХЭВИЙН, ХӨГЖЛИЙН НЭГЭН ҮЕ ШАТ ЮМ

1.5-3 настай хүүхдүүд уурлах, уйлах, дургүйцлээ илэрхийлэн юм шидэх үзэгдэл ихэвчлэн тохиолддог. Хүүхэд бүрийн зан төлөвийн онцлогоос шалтгаалан заримд нь ихэнхдээ илэрч байхад заримд нь ховор тохиолдоно. 1 настай хүүхэд 7 хоногт дунджаар 8 удаа, 2 настай бол 9 удаа, 3 настай бол 6 удаа, харин 4 настай хүүхэд 5 удаа цочир уурладаг байна.

Бага насны хүүхэд цочир уурлах нь хүүхдийн хэвийн хөгжлийн үе шат юм. Энэ үзэгдлийг юуны түрүүнд хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжилд ямар нэг асуудал байна гэж ойлгох хэрэггүй .

3 хүртэлх насанд хүүхдийн хөгжил биднийг ойлгох, өөрийгөө илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх, төвшинд хүрээгүй байдгаас ийнхүү цочир уурлах шалтгаан болдог. Энэ насанд хүүхэд уураа барьж, бусдыг бүрэн ойлгож  чаддаггүй. Жишээ нь: аав ээж нь үнэтэй тоглоом авч өгөх мөнгөгүй гэдгийг, хийжүүлсэн чихэртэй ундаа өөрийнх нь эрүүл мэндэд ямар хортойг, бяцхан үрс маань яаж мэдэх билээ дээ. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн тэднийг сэтгэл гутрал, урам хугарах, юмны нарийн учрыг ойлгох цаг хараахан болоогүй гэдгийг ухаарах хэрэгтэй юм. Мөн хүүхэд нойрмог, өлссөн, ядарсан үедээ цочир уурладаг гэдгийг мэддэг байвал зохино.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.