ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХ, ЦУСНЫ ДАРАЛТЫГ ТОГТВОРЖУУЛАХАД АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ МАШ ЧУХАЛ

Сүүлийн жилүүдэд зүрх томрох өвчин газар авч илүү залуужиж байгаа юм. Энэ нь амьдралын буруу хэвшил болон стресс, уур бухимдлаас үүсэх цусны даралт ихсэх өвчинтэй хамааралтай байдаг байна. Энэ удаа  бид Долмалин эмнэлгийн их эмч Л. Оньгэрэлтэй “Зүрх томрох” өвчний талаар ярилцлаа.

Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе!

Зүрх томрох өвчин гэж юу вэ?

Монгол улсын хэмжээнд бус дэлхийн төвшинд зүрх томрох өвчин буюу зүрхийг томруулж гэмтээх тохиолдол их болсон. Энэ энд  дийлэнхдээ артерийн судасны даралт, захын судасны хана гэмтэж үрэвсэх зэргээс үүдэлтэй байдаг. Тэгэхээр зүрх гэдэг дөрвөн хөндийгөөс бүрдсэн булчинлаг эрхтэн. Зүрхний зүүн хөндий буюу ховдол нь агшилтын хүчээр бүх биеэр цус хөөх үүргийг гүйцэтгэдэг. Зүүн ховдол үрэвсэж, томорч зузаарахыг зүрх томрох гэдэг. Энэ өвчлөлийг ихээр өдөөдөг зүйл бол артерийн судасны даралт учраас энэ өвчнийг эрт илрүүлж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Зүрх томрох өвчин үүсэх гол шалтгаан нь юу вэ?

Төрөл бүрийн сэтгэлзүйн дарамт захын судасны эсэргүүцлийг ихэсгээд байна. Мөн нийгмийн болон амьдралын хэв маяг, амьдарч байгаа орчин маш их нөлөөлдөг. Энэ хүчин зүйлсийн зэрэгцээ хүнсний үйлдвэрүүдийн бэлтгэсэн давс ихтэй бүтээгдэхүүнүүд судасны ханыг зузааруулдаг. Дараагийн нэгэн систем бол зүрх үйл ажиллагаа доголдсон тохиолдолд бусад эрхтнүүдэд нөлөөлж доголдуулдаг.

Энэ өвчин хүндэрвэл ямар эрсдэл дагуулах вэ?

Зүрхний хана зузаарч, зүрхний хөндий дөх даралт ихсэснээр агшилтын хүчээр зах хязгаарлуугаа хаях цусны хэмжээ багасдаг. Тэгэхээр гол хүндрэл нь зүүн ховдол зүүн ховдол цусаа хаяж чадахгүй бол зүүн ховдлын хөндийд байгаа цус зөв тосгуурлуугаа сөргөж урсах аюултай. Мөн зүрхний зүүн талын ачаалал ихсэснээр уушиг хавагнана, уушиг хавагнаснаар хүчил төрөгчийн хийн солилцооны үйл ажиллагаа доголддог. Ингээд ихээрээ ганцхан зүрх хавагнах бус амсгалийн дутагдалд оруулдаг. Зүрх томрох өвчин даамжирснаар бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлж, тархины цус харвалт, зүрхний шигдээс, тархины архаг цус хомстол хүнд хэлбэрээр даамжирч эхэлдэг

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Муу өөх тос сайн өөх тос гэж ялгадаг.Муу өөх тос буюу бага нягтралтай өөх тос судас гэмтээх шалтгааны нэг болж байна. Тэгэхээр архаг тамхичдад судасны хана буюу цусны урсгалд муу өөх тосны хэрэглээ ихэсдэг. Зүрх судасны өвчлөлийг бууруулах, цусны даралтыг тогтворжуулахад амьдралын хэв маяг маш чухал. Хүмүүс даралт ихэсдэгээ аль хэдийн мэдсэн боловч даралтын эм ээ тогтмол уудаггүй, тамхи татдаг, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй хэвээрээ. Амьдралын хэв маягаа өөрчлөн захын судасны эсэргүүцлийг нэмэх ёстой юм байна гэсэн мэдээллээр өөрийгөө цэнэглэх хэрэгтэй. Иргэд эрүүл мэндийн мэдээллийг солилцож, эмчийн үзлэгд хамрагдах шаардлагатай.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.