ХҮҮХЭД НАСАНД ХҮРЭХ ХҮРТЛЭЭ СЭТГЭЛЗҮЙН 5 ҮЕ ШАТААР ДАМЖДАГ

Хүүхдийн сэтгэлзүйг судалдаг шинжлэх ухаан  үүсээд 100 жил болж байгаа бөгөөд бяцхан хүүхдүүдийн сэтгэлд юу болж байгааг судалдаг.

Хүүхдийн сэтгэлзүй нь  бусад бүх сэтгэлзүйгээс шинжилгээний онцгой нэгжээрээ ялгагддаг.  Энэ нь нас болон биеийн онцлогоос шалтгаалдаг. Хүүхэд насанд хүрэх хүртлээ сэтгэлзүйн 5 үе шатаар дамждаг.

1-р үе буюу нярайн үе шат: Энэ үед хүүхэд хүрээлэн буй орчинтойгоо танилцан итгэх итгэлээ олж авдаг. Тиймээс хүүхдийг тэвэрч, түүнрүү инээж, бүүвэйлж, түүнтэй ярилцан  итгэлийг бий болгох хэрэгтэй. Энэ шатанд аль болох хүүхдэдээ тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн цээрийг хэрэгжүүлэхээс татгалзаарай

2-р үе шат буюу бага нас:  Энэ үед хүүхэд өөрийгөө эрх чөлөөтэй гэдгийг ойлгон,  бусдаас хамраалгүй шинэ “Би”-тэй болсноо нотлохыг хичээнэ. Ичих эргэлзэх мэдрэмж төрдөг. Өөрөөр хэлбэл нэг талаас биеэ даахыг эрмэлзэх, нөгөө талаас ичих, эргэлзэх мэдрэмж . Мөн энэ насанд хүүхдийн уур уцаар нэмэгддэг учраас түүнийг хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндтэй холбох хэрэггүй.

3-р үе шат буюу зугаацаж, наадах нас:  Энэ үед хүүхэд чөлөөтэй сэтгэн боддог мөн  санаачлага гаргах чадвар нэмэгддэг.

4-р үе шат буюу сургуулийн нас: Энэ насанд хүүхэд өөрийгөө бусадтай адилгүй зан чанартай байгаа эсвэл бусдаас сул дорой байдалтай байгаагаа мэдэрдэг. Мөн сургуульд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг эцэг эхийн тусламжтайгаар даван туулдаг.  Энэ насны хүүхдэд гэр бүл нь хамгийн таатай дотно газар нь байдаг.

5-р үе шат буюу хямралын үе: Энэ насанд хүүхэд бие даасан том хүний амьдралд хөл тавих ба том хүний амьдралын гүн гүнзгий бодолд автдаг.

Ийнхүү нэг үе шатнаас нөгөөд дамжин хөгжиж буй хүүхдийн сэтгэц нь тухайн үе шатанд ч тэр, дараагийн шатанд ч мөн нэгэн цул байдаг.  Эцэг эхчүүдийн хувьд хамгийн хэцүү үе нь хямралын үе юм. Энэ насанд хүүхдийн бэлгийн бойжилт гүйцэхээс гадна сэтгэлзүйн өөрчлөлт гардаг.  Улмаар энэ насны хүүхэд сэтгэл санаа болон биеийн хувьд өөрийгөө эцэг эхээсээ тусгаарлаж холдон өөрийн үнэт зүйлс, үзэл бодол, танилын хүрээтэй болохыг эрмэлзэж эхэлдэг. Тун саяхныг хүртэл шимтэн сонсдог байсан эцэг, эхийнх нь үг, бодол үнэ цэнээ алдаж, үе тэнгийнхний нь бодол санаа илүү ач холбогдолтой болж ирнэ.

Насанд хүрч бие даах үйл явц нь хүүхэд болгонд адилгүй. Зарим хүүхэд сэтгэл санааны дотно байдлаа огцом тасалж, хэт түрэмгий байдал гарган бодит шалтгаангүй үгүйсгэсэн харьцаатай болж, юм болгон дээр өөрийн бие даасан, тусгаар байдалтайгаа харуулах гэнэ. Тийм ч болохоор гэр бүлийнхээ уламжлал, дэг жаягийг ямагт эсэргүүцдэг.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.