ГЭР БҮЛИЙН УУР АМЬСГАЛ АЖЛЫН БҮТЭЭМЖИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд  өвчлөлийн 83,4% нь сэтгэл зүйн асуудлаас болж үүсдэг болохыг тодорхойлсон бол  гэр бүл, сэтгэл судлаачдын судалгаанд хүний сэтгэл зүйн шаналгаант байдлын суурь асуудал нь гэр бүлийн таагүй харилцаа, бие биенээ үл хүндлэлээс үүсдэг гэж дүгнэдэг аж.

Гэр бүлийн харилцаанд сэв суулгадаг зүйл бол бие биетэйгээ барьцах. Нэг нь нөгөөгийнхөө алдаа, дутагдлыг нөхсөн амьдрал дээшлэхээс биш, барьцаж, хардсан амьдрал олон жилийн насгүй болдог. Мөн архидалт, найз нөхөд гэр бүлийн таагүй харилцаа үүсэх шалтгаан болдог. Эрэгтэй, эмэгтэй хүний төрөлхийн чанар өөр. Хань ижил чинь чамд нэг л дутуу, санаанд чинь хүрэхгүй байх үе бий. Гэхдээ хань ижлээ яг тухайн цаг үеэр нь хэмжих хэрэггүй. Гэр бүлийн харилцаа тогтвортой байх нь сэтгэл санааг тайван, амгалан байлгадаг бөгөөд ажлын бүтээмжинд нөлөөлдөг байна. Тогтвортой гэр бүлээс улсын хөгжил шалтгаалдаг. Хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахын тулд сэтгэлзүйн бэлтгэл чухал нөлөөлдөг. Тиймээс гэр бүлийн харилцаагаа сайжруулснаар таны ажлын бүтээмж сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.