СЭТГЭЛ СЭРГЭЭХ ШИЛДЭГ АРГУУД

Амьдралд тохиолддог олон хачирхалтай зүйлсээс болж сэтгэл санаа хямарсан, юу хийхээ мэдэхгүй байх үе цөөнгүй тохиолддог. Тиймээс сэтгэлээ сэргээхийн тулд сонирхолтой сайхан зүйлсийг хийх хэрэгтэй.

Дуу сонсох: Сэтгэлийн зовнилыг багасгах хамгийн үр дүнтэй хэрэгслүүдийн нэг нь хөгжим гэдгийг хүн болгон ухаардаггүй. Нүдээ аниад, зөвхөн сонсож байгаа зүйлдээ анхаарлаа хандуулаад үзээрэй. Таны бие махбод, оюун ухаан тань шууд тайвшран төвлөрч эхлэхийг   мэдрэх болно.

Цэвэрлэгээ хийх: Сэтгэл санааны гутрал нь таны орчин тойрны байдалтай хамаатай байдаг. Хэрвээ таны гэр эсвэл ажлын байр тань нэг л тухгүй байвал дуртай дуугаа хамгийн чанга дээр нь тавиад “зад” цэвэрлэгээ хийгээрэй. Энэ нь таны сэтгэл санааг   дээшлүүлэх болно. Цэвэрхэн орчинд байхад ямар их таатай байдаг билээдээ.

Хэн нэгэнтэй ярилцах: Ярилцах нь сэтгэл санаагаа сэргээх хамгийн зөв алхам юм. Дотроо байгаа бүх л мэдрэмжүүдээ ярилцдаг зүрхний анд хүн болгонд байдаг. Хамгийн сайн найзтайгаа тухтай нам гүн газар суугаад бүх зүйлсээ ярилцаж өөрийн дотор байгаа хар бараан  бүхнээ гарга. Тэгсэн цагт та хамгийн их тайвшрал болон аз жаргалыг мэдрэх болно.

Шинэхэн дурлалтай учрах: Хайр сэтгэл бүхнийг ялна аа гэж. Хайрлаж явдаг хүнтэй болно оо гэдэг чинь хамаг амьдрал утга учиртай болно оо л гэсэн үг дээ. Түүнийгээ хархаар л хамаг сэтгэл гэгэлзээд, сайхан харагдчих гээд хамаг л байдгаараа гоёж гангалаад л, шөнөжин бодож нойргүй явах сэтгэлийн сэргээх болно

Дэлгүүр хэсэх: Мөнгөтэй мөнгөгүй бай хамаагүй санаа нийлэх найзуудтайгаа хамт хөлөө цуцтал дэлгүүр хэс. Гол нь таны юу авах биш найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх шүү. Та үүнийг дэмий цагаа үрсэн хэрэг гэж бодож байна уу? Тэгвэл энэ нь давхар танд биеийн тамирын дасгал болох болно. Их Британийн эрдэмтдийн судалгаагаар дэлгүүр хэсэх нь хүмүүсийн наслалтыг уртасгаж, жин нэмэгдэхээс сэргийлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, байнга хэсэх нь биеийн тамирын зааланд хичээллэсэнтэй адил үр дүнд хүргэдэг гэжээ.

Эдгээр аргуудыг сэтгэл санаагаар унасан, гутарсан үедээ хэрэглээд үзээрэй!

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.