СТРЕСС ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН, ДАРХЛААНЫ ТОГТОЛЦООНЫ СИСТЕМИЙН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛДАГДУУЛДАГ

Стресс нь хоол боловсруулах эрхтэн, дархлаа тогтолцооны системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Мөн биеийн бүх нөөц нь хурдан амьсгалах, цусны эргэлт, сэргэг байдал болон булчингийн ашиглалтад төвлөрдөг.

Стресстэй бие махбод дараах байдлаар өөрчлөгддөг:

Цусны даралт, зүрхний цохилт нэмэгдэнэ.

Амьсгал түргэснэ.

Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа алдагдана.

Дархлалын идэвх буурна.

Булчин чангарна.

Сэргэг байдал нь унтахад саад болдог.

Стрессийг даван гарах чадваргүй гэж бодох хүний сул дорой чанар нь тэр хүнд муугаар нөлөөлж, эрүүл мэндэд нь  хор уршиг учруулах магадлалтай. Ихэнх хүмүүс стрессээ тайлахын тулд согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, янз бүрийн мөрийтэй тоглоом тоглох зэргээр бухимдлаа тайлахыг хичээдэг боловч энэ нь эргээд сөрөг нөлөө үзүүлдэг.

Стрессээс өөрийгөө чөлөөлөх арга

Зарим цөхөрсөн мэдрэмжээс урьдчилан сэргийлж, түүнийг зохицуулах амьдралын хэмнэлийг өөрчилөх хэрэгтэй. Дуу хөгжим сонсох нь стрессийг тайлах эсвэл стресс үүсэхээс урьдчилан сэргийлэхэд сайн нөлөөтэй. Мөн  судалгаагаар дасгал хөдөлгөөн нь хүний биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдгийг  тогтоосон байна. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, кафейний хэрэглээгээс татгалзах. Эдгээр бодис нь стрессээс урьдчилан сэргийлэх битгий хэл бүр ч дордуулах нөлөөтэй тул бүр мөсөн хэрэглэхээ болих эсвэл багасгах хэрэгтэй. Эрүүл, ногоо жимсээр баялаг орцыг нь зөв тааруулсан хоол хүнс нь стрессийн үед хүний дархлалын системийг хэвийн байлгахад тустай. Хангалттай бус буруу хооллолт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж нэмж стресс үүсгэдэг. Юу хамгийн чухал болохыг харахын тулд багахан цагийг хийх ёстой зүйлээ эрэмбэлж, цэгцлэхэд зарцуулаарай. Тэгээд юуг дуусгаж чадаагүй гэдэг дээрээ биш чи юу хийж амжуулж, ямар үр дүнд хүрэв гэдэг дээрээ төвлөрөөрэй. Өдөр бүр зөвхөн өөртөө зориулж цаг гарга. Энэ цаг хугацаагаа амьдралаа цэгцлэх, амрах, өөрийн дур сонирхолтой зүйл хийхэд зарцуулаарай.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.