“ БИ ЧАДАХГҮЙ” ГЭСЭН ӨЧҮҮХЭН БОДОЛ АМЬДРАЛЫГ УТГА УЧИРГҮЙ БОЛГОДОГ

“Би чадахгүй нь ээ  бусад нь мундаг байна, би мэдэхгүй байна, бусад хүмүүс дэндүү ухаантай юм, би хэт удаан байна, харин бусад нь ажлаа хурдан хурдан гүйцэтгэж, яг од мэт гялалзаж байна, ерөөсөө би л болохгүй байна” гэдэг  сөрөг бодол  таныг бариад авах л юм бол үүнээсээ болоод сэтгэлд гутралд өртдөг. Сэтгэлд гутралд “нэрвэгдсэн” хүн сайхан зүйлсийг олж харахаа больж, шаналж, сөрөг таагүй мэдрэмжиндээ дийлдэж, алхам тутамдаа өөрийгөө дотроосоо мэрж эхэлнэ. Харин өөрийгөө “мэрж” эхэлсэн хүн яах вэ гэхээр зүгээр л ямар ч хүчгүй болдог. Ямар нэг зүйлийг хийх хүч, сурах хүч, урам зоригтой байх хүч, бодох ч хүчгүй болж мөхөстдөг байна.

Үргэлж өөрийгөө голдог хүн нэг өдрийг ч сэтгэл хангалуун, жаргалтай өнгөрөөж чаддаггүй. Өнөөх бүтэлгүй бодлууд тархийг эзэмдсээр байгаа цагт  ажилдаа, гэр бүлийн болон найз нөхдийн харилцаандаа, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийж байгаа алхмууддаа хэзээ ч хангалуун байж чадахгүй. Учир нь “би ийм юм чинь дээ” гэсэн бодол дотор хүнийг нь  үгүй хийж, дутуу мэдрэмж төрүүлсээр байдаг.

Тиймээс та амьдралдаа болон өөртөө итгэж,  сэтгэл хангалуун, урам зоригтойгоор ажил амьдралаа амжуулах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй хүнийг дотор хүн нь сонсон хүсэл мөрөөдлийг нь биелүүлдэг.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.