Буйлны үрэвсэл гэдэг нь “нянгаар үүсгэгддэг өвчин” юм

Буйлны үрэвсэл гэдэг нь “нянгаар үүсгэгддэг өвчин” юм. Буйлны үрэвсэл даамжирч бүх өвчний эхлэл тавигддаг. Энэ удаа бид Мөнхсодон шүдний эмнэлгийн их эмч Ц.Пүрэвцэрэнтэй ” Буйлны үрэвсэлд” өвчний талаар ярилцлаа.

Буйлны үрэвсэл гэж юу вэ?

Буйлны үрэвсэл гэдэг нь буйлан доорх болон шүдэн дээрх хоолны үлдэгдэл хуримтлагдан өнгөр ба нянгийн гаралтай бүтээгдэхүүнээс болж үүсэж өвддөг үрэвсэлд өвчнийг хэлнэ.

Өвчин үүсэх шалтгаан?

Шүдэнд хуримтлагдаж угаагдаагүй үлдсэн хоолны үлдэгдэл шүлстэй эрдэсжин хатуураад  чулуу үүсдэг. Чулуун нь буйл  үрэвсэх шалтгаан  болдог. Мөн хэтэрхий их зөөлөн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг, байнга нэг талаараа зажилж байвал зажлахгүй байгаа талд нь илүү их өнгөр хуримтлагдан чулуу болж үрэвсэл үүсэх эрсдэлтэй.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Шүд буйлаа угаахад цус гарах, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлсээ сорж хаяхад цус гарах, буйлны өнгө тод улаан хавдсан байна.

Хүндэрвэл ямар эрсдэл үүсэх вэ?

Буйл шүдний завсраар эмгэг карьме үүсэн карьмагаар нь бохир орж шүдийг барьж байгаа ясыг шимэгдүүлэн шүд хөдөлгөөн орж унах аюултай болно.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хатуу хүнсний бүтээгдэхүүн зажилж идсэнээр нэгдүгээрт эрүү нүүрний гажиг үүсэхгүй, хоёрдугаарт шүлс их ялгарч шүдээ цэвэрлэдэг. Буйлны үрэвслээс сэргийлнэ мөн цоорол үүсэхээс сэргийлнэ. Шүдээ эрүүл байлгахын тулд зөв сойзоор, зөв угаах, хатуу зүйл идэх хоёр талаараа ээлжилж зажилдаг, 6 сар тутамд эмчид үзүүлээд байвал үрэвсэл үүсэж хүндрэхээс урьдчилан сэргийлнэ

Шүд угаах заавар: эхний анхаарах зүйл бол завсрын сойз. Шүд угаахад үлдсэн хоолны үлдэгдлийг цэвэрлэнэ. Энгийн сойз шүдний 60-70 хувийг цэвэрлээд  шүд хоорондын завсрын хоолны үлдэгдлийг цэвэрлэхгүй байснаар өнгөр чулуу үүсдэг.

Сойзоо сонгохдоо үүдэн шүдний өндөртэй тэнцсэн,  жижигхэн толгойтой, намхан үстэй сойз сонгоно. Жижиг сойз нь хоёр талын жавжны хэсгийг сайн цэвэрлэдэг. Мөн дунд зэргийн үстэй сойз авах хэрэгтэй. Дээд талын шүдийг дээрээс нь доош шүүрдэж угаана.  Доод талын шүдийг доороос нь дээш нь шүүрдэж угаана.  Зажилдаг талыг эргүүлэх тойруулах хэлбэрээр угаана.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.