ЗӨГИЙН БАЛНЫ СҮМСТЭЙ ТАХИАНЫ ЦЭЭЖ МАХ

Оройн зоог аль эсвэл амралтын өдрөөр хайртай гэр бүлийнхэнтэйгээ сайхан хоолны ширээ засаад халуун дулаан яриа өрнүүлж суух нь хамгийн жаргалтай мөч байдаг. Тиймээс та бүхэндээ зөгийн балны сүмстэй тахианы цээж махны жорыг хүргэж байна.

Орц: 2 тахианы цээж мах, сүмсэнд 1 амны халбага зөгийн бал болон (хар өнгөтэй) шар буурцагны сүмс, 0,5 нимбэг (шүүс), ногоо.

Зөгийн балны сүмстэй тахианы цээж махыг хэрхэн бэлтгэх вэ: Нимбэгний шүүсийг зөгийн бал, шар буурцагны сүмстэй холиод холимгоороо махаа арчина. 5-10 минут амраана.

Мах жигнэх савандаа “дэр” болгох зорилгоор ногоонуудаа хийнэ. Тахианы махны арьсыг дээш харуулж тавиад сүмсээ дээр нь асгана.

Тахианы цээж махны дунд илүү үлдсэн нимбэгтэй хэсгийг тавина. Тахиагаа 30-35 минут 190 градуст болгоно.

Тахианы махыг зөгийн баланд өөр аргаар жигнэж болно: махаа яснаас нь салгаад цохино. 300 мл хагас чихэрлэг цагаан дарсан дээр цагирган хэрчсэн сонгино, амтлагч, лаврын навч нэмсэн сүмсэнд махаа хийж 2 цаг амраана.

Дараа нь савандаа хийгээд сүмсээ асгаж зөгийн балаар тахиагаа арчина. 180-200 градуст тал бүрээс нь 15-20 минут жигнэнэ.

Ингээд л халуун дулаангэр бүлийн  ширээн дээр байх амттай сайхан хоол бэлэн болно.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.