ДОНТОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Донтолт нь тухайн хүний сэтгэхүйн онцлог , нийгмийн бусад хүчин зүйл, донтуулах хэлбэрээс хамааран нас, хүйс, боловсрол харгалзахгүйгээр хараат байдалд хүргэдэг нэг төрлийн аймшигт өвчин юм.  Энэ удаа та бүхэнд  СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн тэргүүлэх зэргийн эмч Б. Энхчимэгтэй  “Донтолт”-ын талаар ярилцлаа.

Донтолт гэж юу вэ?

Донтох өвчин гэдэг нь сэтгэц идэвхт бодисыг замбараагүй хэрэглэсний улмаас эмгэг дур үүсэн дахин дахин хэрэглэх сэдэл төрнө. Ингээд хэрэглэсний дараа зовуир түр хугацаанд арилах байдлаар дараа дараагийн хэрэглээ гарах байдлаар даамжран архагшдаг. Үүнийг донтолт гэнэ. Сэтгэц идэвхт бодист маш олон төрлийн бодис орно. Архи, бүх төрлийн мансууруулах бодис, тамхи гэх мэт ордог. Донтолт дотроо 2 төрөл байдаг. Химийн бодисын шалтгаантай донтолт. Мөн зан үйлийн хүрээнд үүсэх донтолт гэж байна. Зан үйлийн хүрээнд үүсэх донтолтод ухаалаг утас, интернет, мөрийтэй тоглоом, шашны, ажлын гэх мэт байнга үйлддэг үйлдлээс шалтгаалсан донг хэлдэг.

Өвчин үүсэх шалгаан?

Хувь хүний стресс бухимдал, өвчин, аваар ослын улмаас үүссэн зовуураа намдаах зорилготой сэтгэц идэвхт эм, бодис хэтрүүлэн хэрэглээд тухайн бодисоос хамааралтай болж донтолт үүсдэг. Сүүлийн үед залуусын дунд мансууруулах бодисын хэрэглээг буруу ойлгож буюу сэтгэцэд өөрчлөлт гарч байгаа нь таашаал гэж хүлээн авснаас мансууруулах бодисын хэрэглээ их болсон. Донтолтын шалтгаан олон төрөл байдаг.  Ихэнх тохиолдолд гэр бүлийн маргаан, сэтгэлзүйн хямрал стрессээ зөв тайлж чадахгүй байгаагаас бодисын хэрэглээ нэмэгдэж байна.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Тухайн бодисыг хэрэглэх үед түр хугацаанд тайвшрах мэдрэмж төрнө. Дараагаар нь бие мах бодь тухайн бодисын хамааралд орно. Жишээ нь: архи хэтрүүлэн хэрэглэсний дараагаар шартах зовуур илэрдэг. Мөн сэтгэлзүйн хараат байдалд ордог. Энэ тухайн бодис болон донтсон зүйлээ хэрэглэхгүй байгаа тохиолд уур хүрэх, биед янз бүрийн зовуур илрэх гэх мэтээр шинж тэмдэг илэрдэг. Хүний тухний хэсэг нь хайрлах, бодож сэтгэх, шийдвэр гаргах чадварыг хариуцаж буй хэсэг юм. Гэтэл бүх бодис духны хэсэгт нөлөөлөн донтолт үүсгэдэг. Мөн хүсэл сонирхлыг үгүй хийж, амьдралын идэвхгүй, шийдвэр гаргах чадваргүй болдог.

Донтолт хүндэрвэл ямар эрсдэл үүсэх вэ?

Хүндэрч буй тохиолдолд тухайн бодисгүйгээр байх чадваргүй болно. Бие организм нь хэрэглэхийг нэхэж шаарддаг. Мөн зөв амьдрах сэдэл тэмүүлэлгүй болж, тухайн бодисыг хэрэглэхийг байнга хүсэх нь донтолтын эцсийн шат юм. Мөн нөгөөтөөгөөр донтолт нь тархинд маш их хэмжээгээр гэмтэл үүсгэдэг учраас нойргүйдэх, нойргүйдлийн суурин дээр хий юм харах хий юм сонсох гэх мэтээр өөрчлөлтүүд гарна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Урьдчилан сэргийлэхийн тулд ямар ямар төрлийн донтолт байдаг  мөн хэрэглэх гэж байгаа зүйл тань донтолт үүсгэдэг бодис мөн үү гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдлэг мэдээлэл маш сайтай байх хэрэгтэй. Сэтгэлзүйчид хандах мөн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мэдээлэлтэй байгаа хүн өөрийгөө аварч чаддаг.

 

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.