БНХАУ-Д БҮРТГЭГДСЭН ШАЛТГААН НЬ ТОДОРХОЙГҮЙ УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны 1 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар  мэдээлсэн байна.

Дээрх өвчтнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг зах-д ажилладаг хүмүүс байна.

Одоогоор өвчний шалтгаан, эх үүсвэр нь  тодорхой байгаа аж. Мөн Хонг Конг, Сингапур улсад өвчлөл бүртгэгдсэн талаар албан бус мэдээлэл байна.

Иймээс Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна. Үүнд:  Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;

Амьтны аж ахуй, захаар явахгүй байх;

Амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, үхсэн амьтны сэг зэмтэй харьцахгүй байх;

Түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;

Амны хаалт тогтмол хэрэглэх;

Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;

Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.