ХАЛДВАРТ ӨВЧИН ҮҮСГЭХ ГОЛ ШАЛГААН ГУДАМЖИНД НУС, ШҮЛС, ЦЭРЭЭ ХАЯХ ЮМ

Их хот инээд хөөрөөр дүүрэн цэвэр цэмцгэр байгаасай гэж хүн бүр хүсдэг. Гэвч манай хотод ярвал асуудал их. Түгжрэл, утаа, тоос, шороо гээд… Энэ бүгдийг нэг удаа эс дурдъя!  Та хотын гудамжаар алхаж явахдаа шалтгаангүй шүлсээ хаядаг уу? Өөртөө үнэнч хариулаад үзье. Гэвч хаядаггүй хүн тун цөөхөн байдаг. Шүлс төдийгүй, нус, цэр, бохь зэргийг ил хаядаг нь нийгмийн маш том асуудал. Замын хажуугаар, автобусны зогсоол, машины цонхоор, олон нийтийн газарт байгаа хүмүүсийг ажиглаж үзвэл хэн бүхэн шүлсээ хаяж байдаг. Энэ нь орчны бохирдлыг үүсгэж буй нэгэн хүчин зүйл яах аргагүй мөн. Тамхи татдаг хүмүүс шүлсээ хамгийн их хаядаг нь тогтоогдсон. Шүлсээ их хаях нь нөгөө талаас сэтгэцийн эмгэг зан үйлд ордог ба тэдгээрийг судалж үзэхэд амны салстын эмгэг, үрэвсэл их тохиолддог байна.

Шүлс бол шүлсний булчирхайнуудаас гардаг хоол боловсруулахад оролцдог төдийгүй амны хөндийг чийглэх, хоол залгилтыг хялбарчлах, ходоодны хүчиллэгийг саармагжуулах зэрэг олон талын үүргүүдтэй зайлшгүй хэрэгцээтэй  зүйл билээ.

Мөн шүлсэнд хэвийн үед байж болохгүй эмгэг төрөгчид байдаг. Шүлс хаяхад халдварт вирус хэр хол тардаг.

Нулимах үед вирус дусал ба агаарын замаар гэсэн 2 янзаар тархдаг дуслууд дэх вирус 2 метр, харин агаарт тархах вирус нь 9 метр хүртэл тархдаг байна.

 Өнөөгийн манай нийгэмд хүмүүсийн халдварт өвчин тусч байгаа гол шалтгаан нь ил задгай нулимах нус цэрээ хаях явдал  юм !!

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.