САХАР ХҮНИЙ БИЕД ДАСАЛ ҮҮСГЭДЭГ

Чихрийн хор хөнөөлийн талаар хүн бүр мэддэг. Гэвч  их хэмжээгээр хэрэглэсээр байдаг нь харамсалтай. Чихэр хүний  бие махбодод дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй байдаг. 1918 онд эрдэмтэд чихэр хар тамхины нэгэн адил дасал үүсгэдэг талаар судалгаа хийж дасал үүсдэг нь үнэн болохыг нотолсон байна. Үүнээс гадна сахар хэрэглэх үед серотонин буюу аз жаргалын гормон ялгардаг учир хүн тэр мэдрэмжийг мэдрэхийн тулд өөрийн эрхгүй чихэр иддэг гэнэ. Чихэр идэж байх үед тархинд аз жаргалтай байх мэдрэмж төрдөг хэдий ч өөрийгөө удирдаж дур хүслээ дарахыг эрмэлзэх хэрэгтэй. Эрүүл мэнд, гоо сайхнаа түр зуурын амтнаас болж хөнөөхөө болих хэрэгтэй! Үр хүүхдүүдээ амттай хорноос хол байлгаж, эдийн засаг эрүүл мэндийн хувьд хэмнэлттэй амьдрах хэрэгтэй. Насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 30гр сахар, эмэгтэй хүн 25гр сахар хэрэглэж болно .

Сахарын хэрэглээ ихэссэн үед үргэлж өлсөх мэдрэмж төрдөг. Их хэмжээний сахар бүхий хоол хүнс хэрэглэдэг бол цусан дахь глюкозын хэмжээ ихэснэ. Ингэснээр энэ нь эд эсэд шингэхээ болино гэсэн үг. Үр дүнд нь организм хэрэгтэй энергиэ авч чадахаа болин нэмэлт тэжээл шаарддаг буюу өлсдөг байна. Энэ нь зөвхөн чихрийн шижин төдийгүй илүүдэл жинтэй болгох билээ

САХАР ХҮҮХДЭД ЯМАР ХОРТОЙ ВЭ?

Шүд цоорох, буйлны үрэвсэлтэй болох,

Оюун ухаан хомстох, сурлага муудах, хэт мэдрэмтгий, эпилепси болох,

Кальци дутах, үүнээс болж Д аминдэмийн дутагдал, яс сийрэгжихэд хүрэх,

Хоолонд дургүй болж тэжээлийн бодисын дутагдалд хүрэх,

Сахар чихэрт донтох,

Өвчин, гадны тааламжгүй орчинд биеийн эсэргүүцэх дархлаа муудах,

Хэт хөдөлгөөнтэй болох, анхаарал муудах эмгэгт хүрэх,

Өсөлтийн гормон үүсэлд муудсанаас хүүхдийн өсөлт муудах,

Хүнсний харшилд өртөх,

Эрүүл мэнддээ анхаардаг хүн та сахарын хэрэглээгээ хянан, сэтгэлзүй өндөр чадамжтай байж үр хүүхдэдээ анхаарал хандуулаарай.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.