НОМ УНШИХ 10 ШАЛТГААН

Ном унших нь таньд хэрхэн нөлөөлдөгийг та мэдэх үү?

ОЙ САНАМЖ САЙЖИРДАГ

Ном уншсанаар зохиолын дүрүүд, үйл явдлууд, өнгө аяс, гол утга санаа, нөхцөл байдал гэх мэт маш олон зүйлийг санах хэрэгтэй болдог. Эдгээр нь таны оюун санаанд шинэ төрлийн ой санамжийг үүсгэж богино хугацааны санах ой, тогтоох чадварыг тань сайжруулдаг.

ҮГСИЙН САН НЭМЭГДДЭГ

Унших явцдаа бид маш олон мэдэхгүй үг, өмнө нь сонсож байгаагүй хэллэг, шинэ хэлцүүдийг сурж байдаг. Тэдгээр үгийг мэддэг болсноор өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, санаа бодол бичвэртээ хүртэл шингээх нь бий. Телевизийн нэвтрүүлэг үзэснээс 50% илүү үгийг ном ашигладаг. Үгсийн сангаа сайжруулснаар бичих чадвараа ч сайжруулж байгаа юм.

ТӨВЛӨРӨХ ЧАДВАР ХӨГЖДӨГ

Ном унших хамгийн тохиромжтой байрлал бол ор, ариун цэврийн өрөө, хоолны ширээ байдаг байна. Ном их уншсан хүмүүсийн өндөр цалин авах, сонгосон мэргэжилдээ амжилт олох, нийгмийн асуудлыг ойлгож, оролцох, зорилгодоо хүрэх, нухацтай байх чадвар нь бусад ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй байдаг нь тогтоогдсон. Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь төвлөрөх, анхаарлаа хандуулах чадварыг бусад хүчин зүйлээс илүү сайн хангаж чаддаг байна.

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАР НЭМЭГДДЭГ

Уншиж дууссан номынхоо утга санаа, гол дүрүүдийн үүрэг, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг таньж мэдэхийг оролдох нь таны задлан шинжлэх, уншаад ойлгох чадвар болоод бусдыг ойлгож сурахад тань нэн тустай юм.

ХАРИЛЦАХ ЧАДВАР САЙЖИРДАГ

Ярьж байхдаа өөртөө итгэлтэй байхад тань ном тусална. Ном уншиж үгсийн сангаа баяжуулснаар хүмүүст өөрийгөө тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаг. Мөн хамгийн шилдэг ярианы сэдвийн сонгодог жишээ бол ном шүү дээ.

ТАРХИНЫ ДАСГАЛ БОЛДОГ

Тархи яг л булчин шиг. Хэрвээ та энэ булчинг дасгал хийж хөгжүүлж чадвал оюун ухааныхаа хүчийг (оюуны чадамж) сайжруулж болно. Байнга ном уншиж тархиа дасгалжуулж байсан хүмүүсийн тархины доройтол буюу зөнөх өвчин тусах магадлал 32%-иар бага байдаг.

МЭДЭЭЛЭЛ БОЛОН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ

Ном унших нь шинэ зүйл турших, хоббигоо хөгжүүлэх боломжийг олгодог. Магадгүй “Наруто”-г уншиж байгаад японы соёлоос суралцах хүсэлтэй болох эсвэл “Франкенштейн”-ыг уншаад шинжлэх ухааныг сонирхох ч юм бил үү?

СТРЕССИЙГ БУУРУУЛЖ СЭТГЭЛ САНАА САЙЖИРДАГ

Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь стрессийг 68%-иар бууруулдаг байна. Сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн өөртөө туслах хамгийн сайн арга нь мөн л ном байдаг бөгөөд чанга дуугаар ном уншихад сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн сэтгэцэд эерэг ахиц гарч байгаа нь ажиглагджээ.

БҮТЭЭЛЧ БАЙДАЛ ХӨГЖДӨГ

Биднийг уйтгар гунигаас зайлсхийхэд, бүтээлчээр сэтгэхэд, хөгжилтэй, адал явдал дүүрэн байж чадах боломжийг ном л өгдөг шүү дээ. Зохиолын дүрүүдээс, тэдний асуудлаа шийдсэн туршлагаас, шинжлэх ухааны баримтаас, магадгүй зохиолчийн амьдралаас бид амьдралдаа хэрэгжүүлж болох маш олон бүтээлч санааг сурдаг.

ТӨСӨӨЛӨХ ЧАДВАР САЙЖИРДАГ

Уншигч байх нь төсөөлөх чадварыг сайжруулдаг. Унших нь таныг шинэ ертөнцийг нээхэд тусалдаг. Өөр улс оронд, зохиомол ертөнцөд, өнгөрсөн болоод ирээдүйд, түүнээс ч илүүд хэрэн тэнэхэд тусална.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.